Хайх

Чимээгүй аюул: Агаарын бохирдолтой үед арьсаа хэрхэн арчлах вэ?

Чимээгүй аюул: Агаарын бохирдолтой үед арьсаа хэрхэн арчлах вэ?

Агаарын бохирдлоос арьсаа хамгаалах нь

Text: Бюро 24/7

Хими, биологийн гаралтай хүчин зүйлс болон тоосжилтын нөлөөнд агаар мандлын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол гэж үздэг ба хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдгийг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрч, 2013 онд хортой агаар нь хорт хавдар үүсгэгч болохыг зарлажээ. Агаарын бохирдол нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй гоо сайханд ч бас хор уршиг үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоогоод байна.

Dr.Barbara брэнд агаарын бохирдлоос хамгаалах серум худалдаанд гаргасан бол, Urban Decay брэнд ижил төрлийн үйлчилгээтэй мист үйлдвэрлэжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь зах зээлд амжилттай борлуулагдахын зэрэгцээ арьс, гоо сайхны мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар зайлшгүй хэрэглэх шаардлагатай хэмээн тооцогдох боллоо. Тэгвэл бид агаарын бохирдлоос арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Агаарын бохирдлын арьсанд үзүүлэх сөрөг нөлөө

Хэрэв та агаарын бохирдолтой орчинд ажиллаж, амьдардаг бол нүдэнд үл үзэгдэх хүнд хэлбэрийн метал, тоосжилтууд таны арьсан дээр бөөгнөрсөн байна хэмээн төсөөлөх хэрэгтэй. Эдгээр хорт бодисууд арьсан дээр хуримтлагдсанаар хөгшрөлтийг түргэсгэн, арьсны хамгаалах чадварыг бууруулж, эмзэгшилт, хуурайшилтыг ихэсгэн цаашлаад арьсны хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл арьс тань ямар ч хамгаалалтгүй болж байна гэсэн үг юм.

Гүн цэвэрлэгээг тогтмол хийж занших

Харамсалтай нь арьсны давхарга дээр бөөгнөрсөн хорт нэгдлүүд нь энгийн цэвэрлэгээ хийхэд арилдаггүй сөрөг талтай. Тиймээс гүн цэвэрлэгээг тогтмол хийж занших хэрэгтэй ба ингэхдээ oil болон бальзам хэлбэрийн цэвэрлэгч бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Түүнчлэн найрлагадаа полигафироксидын хүчил буюу РНA агуулсан гуужуулагч, цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэхийг бүтээгдэхүүн судлаач, химич Мариса Дуфорт зөвлөсөн юм. Учир нь РНA арьсны өнгөн давхарга дээрх үхэжсэн эд эс болон хүнд металуудыг дээд зэргээр гуужуулж, арьсны хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Арьсандаа зориулан коктейл бэлдэх

Агаарын бохирдол ихтэй хотод амьдардаг бол арьсандаа энгийнээс илүү чийг, тэжээлийг өгөх хэрэгтэй. Тиймээс арьсанд тань шаардлагатай бүхнийг хангах атлаа хоорондоо үл харших бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь зүйтэй болохыг Мариса Дуфорт зөвлөлөө. Ингэхдээ зориулалтын буюу арьсыг агаарын бохирдлоос хамгаалах бүтээгдэхүүнийг нэмэлтээр оруулж өгөөрэй.

Арьсаа үргэлж хамгаалж байх

Ихэнх бүсгүйчүүд нүүрээ будаагүй үед арьс илүү сайн амьсгалдаг гэх ташаа ойлголттой байдаг. Гэвч бидний арьс юу юунаас илүү хамгаалалтыг хүсдэг. Aрьсанд тань тохирсон өндөр чанартай нарны тос, нүүрний крем, тэр ч байтугай хацар өнгөлөгч, нүдний тень хүртэл арьсыг тань хамгаалдаг учир та нүүрээ будаагүй эсвэл нарны тос түрхээгүй үедээ удаан хугацаагаар гадуур гарахаас татгалзаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх