Хайх

Үлэмж Клиник: Арьсны лазер эмчилгээний талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Лазер эмчилгээгээр арьсны ямар асуудлуудыг шийдвэрлэх боломжтой мөн ямар төрөл нь хамгийн аюул багатай болохыг дэлгэж байна

Text: Ө.Тодгэрэл


Арьсны лазер эмчилгээ ямар зарчмаар ажилладаг вэ?

Лазер буюу бичил цацраг туяа нь үрчлээ, нөсөө толбо, батганы сорви, томорсон нүх, хагарсан судас, хөгшрөлтийн улмаас үүссэн толбо гээд арьсан дээрх ихэнх асуудлыг шийдэх чадвартай. WebMD дээр байршсан Анагаах Ухааны эмч Дебра Жалиманы тодорхойлолтын дагуу лазер нь дулааны ба гэрлийн тусламжтайгаар арьсны коллаген үйлдвэрлэлтийг хариуцдаг фибробласт гэх эсийг үржихэд нөлөөлдөг байна. Харин коллагены хэмжээ ихэснэ гэдэг арьс илүү чанга, залуу бөгөөд эрүүл болно гэсэн үг юм.

Лазерын үүсгэдэг цор ганц гэрлийн долгионы урт нь арьсан дахь цор ганц пигментийг чиглэдэг бөгөөд ингэснээр жишээ нь батганы сорвины улаан өнгө алга болж, хагарсан судас битүүмжлэгдэж, арьс ба үсэн дэх бор пигмент болох меланин устах байдлаар нөсөө толбо ба хэрэгцээгүй үс арилдаг юм.

"Ablative" ба "Non-Ablative" лазерын төрлүүд хоорондоо юугаараа ялгардаг вэ?

Арьс гоо заслын практикт хэрэглэдэг лазерууд нь долгионы урт, арьсны эдийг хэр хүчтэй цочроодог эсэхээс хамаарч Ablative, Non-Ablative гэх хоёр ангилалд хуваагддаг. Ablative төрлийн лазер нь арьсны гаднах давхаргыг дулааны нөлөөгөөр ууршуулах, ховхлох гэх зэрэг хүчтэй нөлөөгөөр хуулснаар шинэ давхарга гаргаж ирдэг юм. Энэ эмчилгээний дараа арьс илүү удаан хугацаанд (ихэвчлэн 3-10 хоногт) нөхөн төлжиж, эдгэрдэг.

Харин Non-Ablative лазер нь арьсны доод давхаргуудыг чиглэж, гэрлийн долгионы уртыг гүн рүү нэвтрүүлэн эсүүдэд нөлөөлөх замаар арьсны асуудлыг шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл энэ төрлийн лазер нь арьсны гаднах давхаргыг гэмтээдэггүй давуу талтай, илүү зөөлөн үйлчилгээтэй хувилбар юм. Түүнчлэн Non-ablative эмчилгээ нь ихэвчлэн fractional буюу хэсэгчилсэн байдлаар үйлчилж, лазерын цацрагийг олон мянган бичил хэсгүүдэд хуваан арьсны жижиг хэсэг бүрийг тус, тусад нь эмчилдэг онцлогтой. Ингэснээр Non-Ablative лазерын дараа гарах гаж нөлөө бага бөгөөд арьс илүү богино хугацаанд (ихэвчлэн хэдхэн цагийн дотор, заримдаа хэдэн хоногт) нөхөн төлждөг.

Үлэмж Клиник: Арьсны лазер эмчилгээний талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Арьсыг эмзэгшүүлдэггүй давуу талтай Non-Ablative лазер эмчилгээг "Үлэмж Клиник"-т

Арьсыг эмзэгшүүлэхгүй атлаа арьсны нөсөө толбо, судасжилт, үрэвсэл ба батганд хүрч үйлчилдэг давуу талтай Non-Ablative төрлийн лазерыг Монголд "Үлэмж Клиник" санал болгож байна. Тэд Израильд үйлдвэрлэгдсэн олон улсад алдартай, дэлхийд төрөлдөө цор ганц M22 TM non-ablative fractional ResurFX болон OPT- IPL аппаратуудын тусламжтайгаар арьсны 30 гаруй өөрчлөлтийг эмчилж, үсний ургалт зогсоох эмчилгээ хийдэг юм.

Үлэмж арьс гоо заслын мэргэжлийн эмнэлэгт М22 лазераар доорх арьсны өөрчлөлтүүдийг эмчлэх боломжтой:

  • Арьс залуужуулах
  • Сэвх буюу Lentigines
  • Нөсөө буюу Melasma
  • Хөгшрөлтийн толбо буюу Keratosis
  • Үрэвсэлт батга
  • Хацар, хамрын улаан судас
  • Төрөлхийн судсан мэнгэ
  • Төрөлхийн нөсөөт мэнгэ
  • Батганы сорви
  • Мэс заслын сорви
  • Бусад сорви
  • Язралт
  • Нүдний эргэн тойрны үрчлээ
  • Уруулын эргэн тойрны үрчлээ
  • Нүхжилт
  • Café-au-Lait мэнгэ
  • Becker Nevus мэнгэ
  • Nevus of Ota/Ita мэнгэ
  • Үрэвслийн дараах нөсөөжилт буюу Hyperpigmentation 
  • Үсний ургалт зогсоох

Нэмж дурдахад, "Үлэмж Клиник"-ийн хамт олон лазерын мэргэжлийн арьс гоо заслын их эмч, олон улсын сургагч багш нарыг Англи улсаас урьж эмч нарт сургалт явуулан туршлага солилцдог бөгөөд хоёр жил тутамд Герман улсын лазерын мэргэжлийн инженерээр аппаратын тохиргоог хийлгэж аюулгүй байдал, эмчилгээний үр дүнгийн үзүүлэлтийг хянуулдаг юм.

Үлэмж Клиник: Арьсны лазер эмчилгээний талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Non-Ablative лазер эмчилгээг хийлгэхэд өвддөг үү, мөн эмчилгээний дараа арьстай юу тохиолдох вэ?

Non-Ablative лазер нь хүний өвчин мэдрэх түвшнээс шалтгаалан бага эсвэл ямар ч өвдөлт өгдөггүй бөгөөд уг процедурыг хийхэд зөвхөн хэсэгчилсэн өвчин намдаах тос шаардагдана. Эмчилгээний дараа тухайн хэсэг бага зэрэг мэдрэмтгий болж, хөнгөн улайлт үүсэх бөгөөд хэсэг хугацааны дараа хэвийн байдалдаа орно. Лазерын нөлөөнд өртсөн арьсны хэсгийг тогтмол чийгшилтэй байлгах шаардлагатай. Мөн тухайн хэсгийг нарны туяанаас хамгаалах үүднээс SPF 30 ба түүнээс дээш индекстэй тос түрхэж, унтахдаа арьсаа аливаа зүйлд хүргэн, даралт өгөхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Арьсны асуудлаас хамааран хүссэн үр дүндээ хүрэхийн тулд олон давтамжтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байж болзошгүй.

 

Үлэмж Клиник

Утас: 77779595, Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх