Хайх

Малгай өмсөх шаардлагатай энэ өдрүүдэд үсээ хэрхэн гоёмсог хэвээр үлдээх вэ

Малгай өмсөх шаардлагатай энэ өдрүүдэд үсээ хэрхэн гоёмсог хэвээр үлдээх вэ

Малгай өмссөний дараах үс цахилгаанжилтын асуудлыг зогсоож, үсээ хугарч гэмтэхээс сэргийлэх тухайд

Text: Buro.Mongolia


Зураг:

Юуны түрүүнд хүйтэн цаг агаарт малгай зайлшгүй өмсөх шаардлагатайг санаарай

Хүйтэнд бидний судас нарийсч, цусны эргэлт удааширч, улмаар үс унаж, ургалт нь удааширдаг. "Малгай сонгохдоо синтетик агуулаагүй байгалийн материалыг илүүд үзээрэй. Синтетик материал дулааны солилцоонд саад болдгийн улмаас толгойн арьс амьсгалж чаддаггүй. Мөн арьсыг цочроож, хаг үүсэхэд нөлөөлдөг. Тиймээс бүхэлдээ байгалийн ноосоор хийгдсэн эсвэл багахан зэргийн акрилийн хольцтой малгай өмсөхийг хичээгээрэй" хэмээн Toni & Guy салоны арт директор зөвлөлөө.

"Бага температурт толгойн арьс ба үс уян хатан байдлаа алддаг тул амархан хугарч, гэмтдэг байгаа" гэж Matrix брэндийн технологич нэмж хэллээ.

Малгай өмсөх шаардлагатай энэ өдрүүдэд үсээ хэрхэн гоёмсог хэвээр үлдээх вэ (фото 1)

Үсээ сайтар хатаагаарай

"Чийгтэй үс бага температуртай орчинд хугарч, гэмтдэг. Учир нь усны үлдэгдэл үсний бүтэц рүү гүн нэвтрэн хөлдчихдөг юм" хэмээн Маникюрофф студийн стилист тайлбарлаж байна. Тиймээс температурын огцом өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд гарахаасаа өмнө үсээ сайтар хатаах хэрэгтэй.

Цахилгаанжилтаас сэргийлэх бүтээгдэхүүн хэрэглээрэй

"Бараг л бүх төрлийн үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүд үсийг тань цахилгаанжихаас сэргийлэх болно. Гэхдээ үсэндээ стайлинг хийх дургүй хүмүүс үсийг чийгшүүлж, гялалзсан болгодог, мөн мэдээж цахилгаанжилтаас сэргийлдэг серум хэрэглэж болох юм" гэж Toni & Guy салоны арт директор ярьж байна.

Толгойдоо массаж ба пилинг хийж заншаарай


Малгайн дулаан нөлөөнд толгойн арьс хөлөрч, үүний улмаас тослог бөөгнөрөл бий болж, үс хагтдаг. "Ийм учраас үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог. Харин энэ нь үсэнд муу юм. Тиймээс долоо хоногтоо нэгээс хоёр удаа пилинг ба маск гэх зэрэг гүн цэвэрлэгээ хийдэг бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөх байна" гэж It-girls салоны мэргэжилтэн ярилаа.

Гүн цэвэрлэгээ хийхээс гадна толгойдоо тогтмол массаж хийснээр цусны эргэлтийг сайжруулан үсний ургалтыг хурдасгах боломжтой.

Малгай өмсөх шаардлагатай энэ өдрүүдэд үсээ хэрхэн гоёмсог хэвээр үлдээх вэ (фото 2)

Үснийхээ угийг бэхжүүлээрэй

Цаг агаар өөрчлөгдөхөд үс илүү эмзэг, хэврэг болдог тул нэмэлт тэжээл өгөх шаардлагатай. "Үс бэхжүүлж, уналтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг курс эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. Эсвэл ампул хэлбэрийн бүтээгдэхүүнээр үсний угийг бэхжүүлж, толгойн арьсанд тэжээл өгч болно" гэж Biolage брэндийн мэргэжилтэн онцоллоо.

Үсийг хооронд нь наалдуулдаг хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнээс татгалзаарай

Малгай үсэнд хүчтэй даралт үзүүлдэг учраас үсний хэлбэрийг төгс хэвээр нь хадгалж үлдэнэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Гэхдээ чанга резингүй, толгой барьдаггүй малгай сонговол байдал арай дээр байх болно. "Үс засалтаа хадгалж үлдэхийг хүсвэл лакны оронд үс хөвсийлгөдөг пудр хэрэглэх нь зүйтэй. Энэ нь үсийг хооронд нь наалдуулдаггүй юм. Малгайгаа тайлсны дараа үсээ гараараа бага зэрэг хэлбэржүүлэхэд л хангалттай байх болно" хэмээн Matrix брэндийн технологич зөвлөлөө.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх