Хайх

Oppen Cosmetics-ын мэргэжилтэн ярьж байна: “Арьсан дээр үүсдэг ихэнх асуудлууд чийгшил алдагдсантай шууд холбоотой\"

Oppen Cosmetics-ын мэргэжилтэн ярьж байна: “Арьсан дээр үүсдэг ихэнх асуудлууд чийгшил алдагдсантай шууд холбоотой"

Нууц дэлгэгдлээ

Text: Ө.Тодгэрэл


Бид Монгол улсад албан ёсны эрхтэйгээр орж ирсэн Японы Oppen Cosmetics брэндийн арьс арчилгааны мэргэжилтэнтэй уулзаж, монгол бүсгүйчүүдийн арьсны хамгийн гол асуудал юунд оршдог тухай ярилцаж, мөн өөгүй сайхан арьстай болохын тулд ямар арьс арчилгааны зарчим баримтлах хэрэгтэйг асуулаа

Таны өглөө, оройн арьс арчилгааны горим хэдэн алхмаас бүрддэг вэ? Гурав уу, дөрөв үү? Эсвэл тав уу? Та итгэхгүй байж магад, гэхдээ япон бүсгүйчүүдийн арьс арчилгааны горим долоогоос эхлээд бүр заримдаа арав хүртэлх алхмаас бүрддэг байна. Та магадгүй "Ийм олон шат дараалалтай арьс арчилгаа хийхэд цаг их орно, тийм зав байхгүй шүү дээ" гэж бодож байгаа байх. Гэтэл аливаа зүйлд амжилт олоход хичээл зүтгэл шаардагддагийн адил сайхан арьстай болохын тулд ч бас та арьс арчилгаандаа цаг зав зарцуулах хэрэгтэй. Үүний хамгийн тод жишээ бол өөгүй сайхан, гөлгөр арьсаараа дэлхийд алдартай япон бүсгүйчүүд юм. Япон улсад дотроосоо гэрэлтсэн, гөлгөр арьс олон зууны өмнөөс хүндлэгдэж ирсэн гоо үзэсгэлэнгийн үндсэн суурь байдаг. Тэгэхээр тэдний арьс арчилгааны нууц чухам юунд оршиж байгааг Oppen Cosmetics-ын мэргэжилтэн Икэда Хироми бидэнд дэлгэрэнгүй ярьж өглөө.

Монголд нэг жилийн өмнө албан ёсны эрхтэйгээр орж ирсэн Японы Oppen Cosmetics брэнд саяхан Шангри-Ла Моллд хоёр дах салбар дэлгүүрээ нээсэн байгаа. Тэд монголчуудын арьс арчилгааны арга барилд шинэчлэлт хийж, зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй, мөн эрчүүдийн арьсны эрүүл мэндийг сайжруулах чин хүслээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд брэндийн илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон танд тустай олон зөвлөгөөнүүдийг бидний бэлдсэн ярилцлагаас уншина уу.

Oppen Cosmetics-ын мэргэжилтэн ярьж байна: “Арьсан дээр үүсдэг ихэнх асуудлууд чийгшил алдагдсантай шууд холбоотой" (фото 1)

Тантай уулзаж, уншигчиддаа хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байгаадаа баяртай байна. Юуны түрүүнд та өөрийгөө товчхон танилцуулна уу?

Намайг Икеда Хироми гэдэг. Би Oppen гоо сайхны компанийн ерөнхий менежер ба сургалт хариуцсан сургагч багшаар ажилладаг. Бид Монголд нэг жилийн өмнөөс бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхэлснээс хойш олон удаа сургалт, семинар зохион байгуулсан. Энэ удаад ч бас Монголд сургалт хийх зорилгоор хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна.

Та Oppen Cosmetics-ыг бидэнд товчхон танилцуулахгүй юу? Энэ брэнд нь юугаараа онцлог юм бэ?

Oppen Cosmetics нь анх залуу насныхаа гоо сайхныг олон жилийн турш хадгалж үлдэхийг хүсдэг эмэгтэй хүн бүрийн мөрөөдлийг биелүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан ба олон жилийн турш үр ашигтай ажиллаж байна. Бид ямар ч төрлийн арьсанд тохирох, аливаа асуудлыг шийдэх чадвартай төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Oppen Cosmetics нь тухайн хүний арьсны онцлог ба төрөлд тохируулсан бүтээгдэхүүнийг иж бүрдэл болгон багц маягаар санал болгодог. Ерөнхийдөө шат дараалалтай арьс арчилгааг хөгжүүлэх зорилготой гэж хэлж болно. Япон бүсгүйчүүдийн хийж заншсан арьс арчилгааны зарчмыг монгол эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж, гоё сайхан арьстай байгаасай гэсэн хүслийн дагуу Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа.

Бид зөвхөн арьс арчилгаа гэлтгүй, косметик ба хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгэхдээ "Арьсаа сайхан болгоё" гэж хүсдэг хүмүүст зориулж зөвхөн арьс арчилгааны бүтээгдэхүүнээ Монголд эхлээд санал болгож байгаа. Гэхдээ хүмүүс арьсаа сайхан хэвээр хадгалахад хэрэгтэй манай бүтээгдэхүүнийг хэрэглэж заншсаны дараа, ойрын ирээдүйд нүүр будалтын болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нэвтрүүлэх болно.

Oppen Cosmetics-ын үндсэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж өгөөч?

Бид дөнгөж хорь шүргэж байгаа хэрэглэгчдээс эхлээд 30-40, 40-50 ба 50-аас дээш насны хүмүүст зориулсан төрөл бүрийн иж бүрдлүүд гаргадаг. Бүтээгдэхүүнүүд маань арьсыг чийгшүүлэх, чангалах, толигор болгох үйлчилгээтэй. Тухайлбал манай Feelmeiju гэх кошихикари дээд сортын цагаан будааны шүүстэй бүтээгдэхүүн арьсанд маш сайн чийгшил өгч, эрүүлжүүлдэг. Байгалиас заяасан арьсны төрөлх гоо сайхныг сэргээхэд зориулж бид цэцэгс ба ургамлын ханднаас Ilmity гэдэг бүтээгдэхүүн гаргаж авдаг. Мөн хөгшрөлтийн эсрэг Ultimate болон бусад олон бүтээгдэхүүн бий. Oppen Cosmetics-ын косметик бүтээгдэхүүнүүд ч мөн адил дотроо нас, насны хүмүүст зориулсан хувилбаруудтай байдаг. Энэ дашрамд хэлэхэд Улаанбаатарт манай брэндийн суурь крем, нунтаг пудр, уруулын будаг, нүдний тень гэх зэрэг косметик бүтээгдэхүүнүүд ирэх сараас худалдаалагдаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. 

Oppen Cosmetics-ын мэргэжилтэн ярьж байна: “Арьсан дээр үүсдэг ихэнх асуудлууд чийгшил алдагдсантай шууд холбоотой" (фото 2)

Та монголчуудын арьсны онцлогийг судалж амжсан уу? Таны бодлоор бидний арьс арчилгааны зарчимд юу дутагдаж байна вэ?

Арьс арчилгааны асуудал дээр нийт монгол бүсгүйчүүдийн мэдлэг харьцангуй дутмаг юм уу даа гэж харсан. Их гоё чанга, залуу арьстай байх ёстой байтал цаг уурын байдлаас шалтгаалаад арьсны хуурайшилт маш их байна. Ийм нөхцөлд арьс арчилгаан дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Oppen Cosmetics-ын нэг багцад тухайлбал долоогоос найман бүтээгдэхүүн багтдаг. Энэ их олон шат дараалалтай бүтээгдэхүүнийг ашигласнаар хүн арьсыг 100% цэвэрлэж, хэрэгтэй шим тэжээлийг нь өгдөг юм. Гэтэл монгол бүсгүйчүүд "Багцаар нь хэрэглэхэд цаг их орно, ийм зав байхгүй шүү дээ. Ийм их бүтээгдэхүүн ашиглах шаардлага байгаа юм уу?" гэж хандах тохиолдол байдаг. Харин бид энэ хандлагыг өөрчилж, Монголд сургалт зохион байгуулах бүрдээ олон шат дараалалтай арьс арчилгааны зарчим ба давуу талыг тайлбарлаж, бүтээгдэхүүн бүрийг хэрхэн хэрэглэх талаар тодорхой зааж өгөхийг зорьдог.

Тэгвэл тэрхүү япон арьс арчилгааны үндсэн зарчим юунд оршдог юм бэ?

Арьс арчилгааны дөрвөн үндсэн зарчим бий. Нэгдүгээрт арьсыг цэвэрлэж, бохирдлоос нь салгах, хоёрдугаарт нөхөн төлжүүлж, "тэжээх", гуравдугаарт арьсанд хэрэгтэй нэмэлт шим тэжээлийг өгөх, мөн дөрөвдүгээрт хамгаалах гэсэн зарчмын дагуу япон бүсгүйчүүд арьсаа арчилдаг. Цэвэрлэчихсэн сайхан арьсан дээр шим тэжээл өгөхөд тэр тэжээлийг хүлээж авах нь илүү үр дүнтэй. Тухайлбал бохир арьсан дээр тос түрхэхэд нүх нь бохирдолтой учир арьс хэрэгтэй шим тэжээлээ тэр тосноос авч чадахгүй шүү дээ. Түүнчлэн үндсэн тэжээлээ өгсний дараа арьсандаа хэрэгтэй өөр нэмэлт зүйл өгч, үүний дараагаар хамгаалах буюу тэрхүү шим тэжээлийг гаргахгүй, арьсанд хадгалж үлдээх алхам хийгддэг юм.
Утаатай энэ орчинд арьс маш ихээр бохирдож байна. Ийм зэргийн бохирдлыг зөвхөн хөөс эсвэл гелиэр цэвэрлэж дийлэхгүйЯпон эмэгтэйн өглөө бас оройн арьс арчилгааны шат дарааллыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

Юуны түрүүнд арьсныхаа бохирдлыг тосон цэвэрлэгчээр авна, дараа нь хөөсөн цэвэрлэгчээр нүүрээ угаана. Хоёр алган дээрээ хангалттай том хөөсөн бөмбөлөг үүсгэж байгаад тойрог хөдөлгөөнөөр арьсан дээрээ зөөлөн дарах маягаар цэвэрлэж, үүний дараагаар усаар булхана. Ерөнхийдөө хөөсөн цэвэрлэгээний дараа нүүр лүүгээ шүршүүр эсвэл цоргоны усыг шууд байдлаар хүргэхийг хориглодог. Булхаж угаавал арьс гэмтэх нь бага байдаг юм. Хөөсөөр цэвэрлэсний дараа зарим япон бүсгүйчүүд долоо хоногт нэгээс хоёр удаа нүүрэндээ зориулалтын тосоор өөрөө массаж хийдэг. Массаж хийхдээ гараа чангалахгүйгээр, нүүрний төв хэсгээс гадагш зүг рүү маш зөөлөн хөдөлгөөнөөр иллэг хийх хэрэгтэй. Хэрвээ арьсанд ширүүн хүрвэл энэ нь арьсны өнгөн хэсгийг гэмтээж, нөсөө толбо үүсэх шалтгаан ч болж мэднэ. Үүний дараа арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх үүрэгтэй эхэн шатны лосьон түрхэнэ. Энэ лосьон нь үлдэгдэл бохирдлыг гүйцэд цэвэрлэж, арьсыг дараагийн чийгшүүлэгчид бэлдэж өгдөг. Дараа нь нэмэлт шим тэжээл өгөх эссенс хэрэглэж, эцэст нь оройн эсвэл өдрийн тосоо түрхэнэ. Мөн нэмэлт чийгшил шаардлагатай гэж үзвэл маск тавина.

Та сая хоёр үе шаттай цэвэрлэгээний тухай дурдлаа. Миний судалснаар япон бүсгүйчүүд арьсаа эхлээд заавал сүүн шингэн эсвэл тосон бүтэцтэй будаг арилгагчаар арчиж, дараагаар нь хөөсөөр угаадаг юм байна лээ. Энэхүү хоёр үе шаттай цэвэрлэгээг та бүхэн их чухалчлан авч үздэг нь үнэн үү?

Тийм ээ, энэ их чухал шүү. Би энэ удаагийн сургалтын хүрээнд Монгол улсад өвлийн улиралд ирж үзлээ. Нүүрс түлж, агаарын бохирдол үүссэн ийм орчинд арьс маш ихээр бохирдож байгаа. Ийм зэргийн бохирдлыг зөвхөн хөөс эсвэл гелиэр цэвэрлэж дийлэхгүй юм. Тэгэхээр эхлээд заавал тосон цэвэрлэгээ буюу тосон бүтэцтэй бүтээгдэхүүн ашиглаж, дараа нь хөөсөөр угааж, хоёр шатлалтай цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Ингэж байж арьс тань үнэхээр цэвэрхэн болно.

Oppen Cosmetics-ын мэргэжилтэн ярьж байна: “Арьсан дээр үүсдэг ихэнх асуудлууд чийгшил алдагдсантай шууд холбоотой" (фото 3)

Олон шат дараалалтай арчилгааг зөвхөн нэг брэндийн иж бүрдэл бүтээгдэхүүнүүдээр хийх нь хамгийн зөв арга уу? Зарим хүмүүс цэвэрлэгчээ нэг брэндээс, тосоо өөр нэг брэндээс худалдаж авах тохиолдол байдаг шүү дээ.

Олон брэндийн бүтээгдэхүүн хольж хэрэглэснээр арьсанд ямар нэгэн асуудал үүсэхэд үүнд аль бүтээгдэхүүн нөлөөлснийг олж мэдэхэд хүндрэлтэй байдаг. Тэгэхээр нэг брэндийн бүтээгдэхүүнүүдийг цогц болгож хэрэглэвэл та арьсныхаа онцлогийг мэдэрч, ямар нэгэн асуудлын шийдлийг илүү хурдан, хялбархан олно.

Монгол бүсгүйчүүдийн хамгийн гол арьсны асуудал бол хуурайшилт гэж та хэлсэн. Арьсны чийгшлийн тэнцвэрийг барих нь ямар ач холбогдолтой юм бэ?

Хүн эхийн хэвлийд байхдаа усан дотор байдаг шүү дээ. Хүн төрөлхтнийг далайн амьтнаас үүсэлтэй гэх таамаг ч байдаг. Олон сарын турш чийгтэй орчинд байсан хүн эхээс мэндэлсэн анхны мөчөөс эхлээд хуурайшилт гэдэг зүйлтэй тэмцэж эхэлдэг. Хуурай агаарт өөрийн биеийн чийгшлээ бага, багаар алдаж байгаа нь насан турш үргэлжлэх хөгшрөлтийн үйл явц явагдаж байна гэсэн үг. Хүний өсөлтийн нас 0-20 насны хооронд байдаг гэж үздэг ч 20 наснаас хойш арьсны эсийн түвшинд томоохон өөрчлөлт орж, хөгшрөлтийн процесс энэ үеэс эрчимжиж эхэлдэг гэж үзэж болно. Энэ үед арьсны антиоксидантын байгалийн үйлдвэрлэлт буурч эхэлдэг гэж мэргэжилтнүүд тогтоосон. Тэгэхээр хорин наснаас хойш эмэгтэй хүн залуу насны гоо сайхнаа хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг асуудалтай тулгардаг. Гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд хийх хэрэгтэй хамгийн чухал, анхны алхам бол арьсан дахь чийгшлээ алдахгүй байх явдал юм. Арьсанд чийгшил өгснөөр хөгшрөлтийн процесс илүү удаан, бага явагдана. Ерөнхийдөө үрчлээс, унжилт, нөсөө толбо гэх зэрэг арьсан дээр үүсдэг асуудлууд бүгд чийгшил алдагдсантай шууд холбоотой. Ийм учир Oppen Cosmetics нь эрүүл ба залуу арьсны нууц чийгшилд оршиж байдгийг сайн ойлгож, бүх бүтээгдэхүүн маань арьсанд аль болох их чийгшил өгөх зорилгоор үйлдвэрлэгддэг юм.

Тэгэхээр арьсанд шаардлагатай чийгшлийг зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээс авах боломжтой юу?

Гаднаасаа бол бүтээгдэхүүний хэмжээнд чийгшлээ аваад явж болно. Гэхдээ үүний хажуугаар мөн дотроосоо чийгшил авах хэрэгтэй. Тэр нь юугаар дамждаг вэ гэхээр жимс жимсгэнэ, хүнсний ногоо юм. Монголчууд жимс, ногоо харьцангуй бага хэрэглэдэг юм билээ. Мөн манай брэндэд коллагены агууламжтай, чийгшүүлэх үйлчилгээтэй ууж хэрэглэдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээр зүйлсийг хослуулан хэрэглэснээр таны арьс дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтэх учиртай. Би Монголд айлчилснаар бас нэгэн чухал зүйл анзаарлаа. Хуурай, агаарын бохирдолтой орчинд байхын хажуугаар хүмүүс мөн оффис дотроо битүү орчинд агаар чийгшүүлэгчгүй суудаг юм байна. Энэ бол маш буруу зүйл юм. Эмэгтэй хүн байгаа газарт чийгшүүлэгч ажиллуулах зайлшгүй шаардлагатай.

Хүн эхээс мэндэлсэн анхны мөчөөс эхлээд хуурайшилт гэдэг зүйлтэй тэмцэж эхэлдэгХүмүүс шинэ брэндийн бүтээгдэхүүн туршиж үзэхдээ хэдхэн хоног хэрэглэж үзээд, үр дүн харагдахгүй тохиолдолд хэрэглээгээ зогсоох хандлагатай байдаг. Тэгвэл бүтээгдэхүүний бодит үр дүнг олж харахад хэр хугацаа шаардагддаг юм бэ?

Арьсны нөхөн төлжилтийн хугацаа хамгийн эрүүл арьстай хүнийх л гэхэд нэг сар байдаг. Хэрвээ тухайн хүн арьсны асуудалтай бол нэг сараас илүү хэрэглэж байж бүтээгдэхүүний үр дүнг мэдэрч, арьс хэвийн хэмжээнд очиж байгааг олж харах болно. Тэгэхээр шинэ бүтээгдэхүүнийг туршихдаа хамгийн багадаа нэг сарын хугацаа өгөөд үзэх хэрэгтэй.

Та өмнө нь хорин наснаас хойш хөгшрөлтийн процесс эхэлдэг гэж хэлсэн. Тэгэхээр эмэгтэй хүн хэдэн насандаа хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх хэрэгтэй юм бэ?

Хөгшрөлтийн үйл явц хэдийгээр 20 наснаас эрчимжиж эхэлдэг ч яг нүдэнд мэдэгдэхүйц шинж тэмдгүүд 35 наснаас хойш илэрдэг. Тэгэхээр хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнийг 30 наснаас хойш хэрэглэж эхэлбэл тохиромжтой.

Oppen Cosmetics-ын мэргэжилтэн ярьж байна: “Арьсан дээр үүсдэг ихэнх асуудлууд чийгшил алдагдсантай шууд холбоотой" (фото 4)

Жижиг хэмжээний үрчлээс, нөсөө толбо гэх зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүд аль хэдийнэ үүсчихсэн тохиолдолд Oppen Cosmetics-ын бүтээгдэхүүнүүд бодит үр дүн гаргах үү? Ер нь ямар нэгэн гоо сайхны процедур, мэс ажилбарын тусламжгүйгээр эдгээр асуудалтай тэмцэх боломж бий юу?

Энэ нь тухайн хүнээсээ шалтгаалдаг зүйл юм. Арьс арчилгааг ямар түвшинд, хэдэн жил, хэрхэн хийж байснаас хамаараад үр дүн гардаг. Арьс арчилгаагаа хэсэг хугацаанд хийж байгаад орхичихсон бол өөрчлөлт олж харахын тулд дахиад тэр хэмжээний цаг хугацаа шаардагдана. Хамгийн гол нь зөв арчилгааг маш тууштай хийх хэрэгтэй. Харин нөсөө толбоны хувьд гэвэл дотоод эрхтний үйл ажиллагаанаас хамаардаг зүйл юм. Хэрвээ ямар нэгэн өвчинтэй холбоогүй, гадны нөлөөнөөс болж үүссэн нөсөө толбо бол үүнийг бүтээгдэхүүний ачаар тодорхой хэмжээнд засах боломжтой.

Oppen Comsetics-д мөн хүзүүний арчилгаанд зориулагдсан тусгай тос байдаг юм билээ. Бүсгүйчүүд нүүрнийхээ арьсыг сайтар арчлах хэрнээ хүзүүгээ мартах тохиолдол байдаг. Хүзүүнийхээ арьсыг хэрхэн арчлах ёстой бэ?

Ерөнхийдөө хөгшрөлтийн шинж тэмдэг нь хамгийн түрүүнд хүзүү болон гар дээр илэрдэг. Тэгэхээр гар ба хүзүүгээ зайлшгүй арчилж байх шаардлагатай. Нүүрнийхээ арьсанд хэрэглэдэг бүтээгдэхүүнийхээ үлдэгдлийг гар хүзүүндээ түрхэж заншаарай. Мөн хүзүүнд зориулсан тусгай бүтээгдэхүүнийг ч бас хэрэглэж болно. Монголд манай хүзүүний тос орж ирсэн байгаа.

Эмэгтэй хүн байгаа орчинд агаар чийгшүүлэгч ажиллуулах зайлшгүй шаардлагатайЯпон гоо сайхны брэндүүд дэлхийн бусад орны брэндүүдтэй харьцуулбал илүү органик найрлагатай байдаг гэж яригддаг. Харин Oppen Cosmetics-ын арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад бусад брэндүүдээс ялгарах ямар нэгэн онцгой орц бий юу?

Манай компани нь Япондоо үйлдвэртэй бөгөөд зөвхөн Японоос гаралтай цагаан будааны шүүс, сквалан гэх зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг орц найрлагадаа оруулдгаараа онцлогтой. Японы зарим алдартай брэндүүд үйлдвэрлэлээ хилийн чанадад явуулж, найрлагадаа гадны орц ашигладаг. Харин бид зөвхөн Японд ургадаг ургамал мод, цэцэг навчис ба үр тарианаас гаргаж авсан эд зүйлсээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байгаа. Ерөнхийдөө бид дотоодын байгальд байдаг эрүүл, органик найрлагатай бүтээгдэхүүн санал болгодог. Харин хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний хувьд гэвэл дан органик бүтээгдэхүүнээр бодит үр дүн олж авна гэдэг учир дутагдалтай тул арьсанд нөлөө үзүүлж чадах бусад орцнууд ашиглагддаг. Ургамалд ч бас өөрийн гэсэн хязгаар бий шүү дээ. 


Бүтээгдэхүүний найрлагад үнэр оруулагч, спирт гэх зэрэг хүчтэй, арьс цочроох магадлалтай орц бий юу?

Манай компани нь ерөнхийдөө үнэр оруулахгүй гэсэн зарчим баримталдаг хэдий ч зарим нэг бүтээгдэхүүний онцлогоос хамаараад бага зэрэг үнэр оруулагч ашиглах тохиолдол бий. Учир нь зарим хүмүүст энэ нь тайвшруулах, алжаал тайлах үйлчилгээ үзүүлдэг юм. Гэхдээ ерөнхийдөө бүтээгдэхүүнүүд маань их зөөлөн бүтэцтэй, ямар нэгэн нэмэлт хурц орц агуулдаггүй тул эмзэг арьсанд маш тохиромжтой байдаг.

Та скраб буюу гуужуулагчийн талаар ямар бодолтой байдаг вэ? Хүмүүс энэхүү бүтээгдэхүүний сөрөг нөлөөн дээр ихээхэн маргадаг шүү дээ.

Скраб буюу гуужуулагч нь өнгөн хэсгийн үхэжсэн арьсыг хүчээр гуужуулдаг учир маш эрсдэлтэй бүтээгдэхүүнд тооцогддог. Oppen Cosmetics-ын хувьд ийм эрсдэлтэй бүтээгдэхүүн гаргадаггүй байгаа. Манайд зөвхөн үхжээд, солигдоход бэлэн болчихсон өнгөн арьсны пилинг маск л гэж байдаг.
Миний зүгээс скрабыг бүү хэрэглээрэй гэж зөвлөх байна. Ер нь Японы ихэнх гоо сайхны брэндүүд скраб үйлдвэрлэдэггүй нь энэ бүтээгдэхүүний сөрөг нөлөөтэй холбоотой юм. Энэ нь арьсны хэрэгтэй өнгөн хэсгийг хүртэл хуулж, арьсыг нимгэрүүлж, эмзэг болгох аюултай байдаг тул аль болох зөөлөн аргаар, өөрийнх нь жамаар гуужуулж, нөхөн төлжүүлэх хэрэгтэй.

Харин нүүр будалтын талаар сонирхоход косметик будаг нь арьсны нүхийг бөглөж, бохирдуулдаг гэх ойлголт байдаг. Энэ ойлголт нь үнэний ортой юу? Япон бүсгүйчүүдийн өдөр тутмын будалт ямар байдаг вэ?

Цэвэрлэгээ сайн хийгээгүй арьсан дээр крем пудр тавихад арьсны нүх бүр их бөглөрч, бохирдол үүсэх нь үнэн. Тэгэхээр ерөөсөө хамгийн чухал зүйл бол цэвэрлэгээ юм. Япон бүсгүйчүүдийн хувьд гэвэл ёс заншил хатуу баримталдаг тул аль болох байгалийн нүүр будалт хийх боловч нүүрээ будалгүйгээр хэзээ ч гадны хүнтэй уулздаггүй. Будаггүй байх нь ёс алдсан зүйл гэж бид үздэг юм.

Япон бүсгүйчүүд хөгшрөлтийн шинж тэмдэгтэй тэмцэх үүднээс гоо сайхны процедур, цаашилбал хагалгаанд орох нь элбэг үү?

Японд бол олны өмнө ажил хийдэг, жүжигчин, дуучин гэх зэрэг мэргэжилтэй хүмүүс мэс ажилбарт хамрагдах тохиолдол байдаг. Түүнээс биш энгийн иргэдээс нүүрэндээ мэс хүргэх зоригтой хүн тун ховор. Ер нь мэсийн аргаар арьсаа засна гэдэг ердөө л хэсэгхэн хугацааны үйлчилгээтэй түр зуурын шийдэл юм. Үүний дараагаар өмнөх асуудлууд дахиад л бахь байдгаараа буцаад ирдэг. Тэгэхээр залуу наснаасаа эхэлж зөв арьс арчилгааны зарчим баримталж явах нь илүү урт настай үр дүн бий болгодог.

Олон хэрэгтэй зөвлөгөө өгч, мэдлэгээсээ хуваалцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

Танд бас баярлалаа. Монгол бүсгүйчүүд өдөр тутамдаа зөв арьс арчилгааны зарчим баримталж, илүү сайхан арьстай байгаасай гэж би хүсч байна. Тийм ч учраас бид ойр, ойрхон Монголд ирж, семинар сургалтыг түлхүү хийх төлөвлөгөөтэй байгаа. Ерөнхийдөө сайн чанарын бүтээгдэхүүнийг шат дарааллаар нь, зохистой хэрэглэж заншвал үр дүн илүү өндөр байдгийг онцлон хэлье.

Эцэст нь уншигчиддаа хандаж хэлэхэд арьсаа өөгүй цэвэрхэн, залуу сайхан байлгах боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь арьс арчилгаа болон таны өөртөө гаргаж байгаа тэр анхаарал, хичээл зүтгэл бас цаг зав юм. Зөвхөн гаднаасаа гэлтгүй, мөн дотроосоо хоол хүнсэндээ анхаарч, арьс арчилгааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, судалгаа хийснээр бид өөрт тулгарсан арьсны асуудлыг шийдэх боломжтой болно. Арьсаа илүү их хайрласнаар хариуд нь хүссэн үр дүнгээ олж аваарай.

цааш үзэх