Хайх

Батлагдлаа: Бууралтсан үс стресстэй холбоогүй

Батлагдлаа: Бууралтсан үс стресстэй холбоогүй

Гол шалтгаан генд оршиж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн арьс судлалын холбооны эрдэмтэд үс бууралтах үйл явц ба стресс хоёрын хоорондын холбоог үгүйсгэлээ. Тэдний мэдэгдэж буйгаар үс бууралтах үйл явцад хамгийн ихээр нөлөөлдөг гол шалтгаан бол хүний ген бөгөөд бууралтах хандлагатай үс удамшлаар дамждаг аж.

"Дийлэнх хүмүүсийн хувьд бууралтаж буй үс нь бидний үйлдсэн ямар нэгэн хэргээс биш, харин бидний хяналтаас гадуурх генийн хүчин зүйлсээс хамаардаг юм" хэмээн Их Британийн арьс судлалын холбооны гишүүн Нина Гоед BBC-д хэлсэн байна.

Дэлхийн нийт хүн амын тал нь тавин насандаа бууралтсан үстэй болдог гэх судалгаа байдаг. Бууралтсан үсний бүтэц илүү бүдүүн ба хатуу ширхэгтэй болж, будаг хүлээж авах нь багасаж, илүү хурдан унаж, бага ургадаг болдог байна.

Тэгэхдээ мэдээж хэрэг байгаль орчны бохирдол, бодисын солилцооны алдагдал, тамхи, нойргүйдэл, дархлааны систем сулрах, стресстэх, амин хүчил, цайр ба В12 амин дэмийн дутагдал зэрэг нь арьс ба үсэнд хортой нөлөө үзүүлж, хөгшрөлтийн үйл явцыг цагаас нь эрт эхлэхэд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй шүү.

цааш үзэх