Хайх

Bvlgari гурван шинэ үнэртэн гаргалаа

Bvlgari гурван шинэ үнэртэн гаргалаа

Томоохон шинэчлэлт

Text: Ө.Тодгэрэл

Bvlgari үнэт эдлэлийн брэнд Le Gemme сүрчгийн цуглуулгаа үнэт чулуунд зориулсан гурван төрлийн шинэ үнэртнээр баяжууллаа

Өнгөрсөн жил Bvlgari зургаан сүрчгээс бүрдсэн Le Gemme цуглуулгыг гаргасан билээ. Бүтээгчид сүрчиг бүр дээр ажиллахдаа ямарваа нэгэн үнэт чулуунаас санаа авсан гэдэг. Харин савлагааны хувьд гэвэл эртний Грекчүүдийн хэрэглэдэг байсан нарийн хүзүүтэй, хоёр бариултай ваарыг санагдуулам загвартай болжээ.

Он дуусах мөчид брэнд энэхүү цуглуулгаа дахин сэргээхээр шийдэж, Lazulia, Selima ба Zahira гэх гурван шинэ сүрчиг нэмсэн байна. Үнэт чулууны нэртэй эдгээр сүрчгүүд Арабын хойгийн хагас арлыг илэрхийлжээ.

Bvlgari гурван шинэ үнэртэн гаргалаа (фото 1)

Модон ба дорнын аястай Lazulia сүрчиг хөхөнгөр чулуунд зориулагдаж, Арабын хар шөнийг илтгэсэн гэнэ. Найрлагад нь мэлрэг цэцэг ба хүж орсон байна. Харин Selima сүрчиг яг л мана чулуу шиг ба дэлхий, амьдрал ба эд баялгийг тусгажээ. Энэ нь гүргэм ба улаан сарнайн орцтой зөөлөн үнэртэй сүрчиг юм. Найрлагадаа шанцай агуулсан сүүлийн Zahira сүрчиг нь молор чулууг төлөөлж, хүндэтгэл, итгэлцэл ба бишрэлийн бэлгэджээ.

цааш үзэх