Хайх

Дүрэм зөрчих нь: Giorgio Armani шингэн тень гаргалаа

Дүрэм зөрчих нь: Giorgio Armani шингэн тень гаргалаа

Төгс бүтэц

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Шинийг санаачилсан Eye Tint тениудын цуглуулга бүтээгджээ. Бидний хэрэглэж хэвшсэн хуурай, бутарсан болон тосон бүтэцтэй тенийн оронд 12 гүн өнгөтэй тинтүүд ирлээ

"Та эдгээр өнгөнүүдээр хязгааргүй их тоглож болно. Тениуд нь өвөрмөц өнгөний сонголт, гайхалтай сайн тогтоцтой бөгөөд түрхэхэд эвтэйхэн байдлаараа бусдаасаа ялгарч байгаа. Тэдний бүтэц нь итгэмээргүй сайхан. Түрхэсний дараа хүртэл "чийгтэй" мэдрэмж үлдээдэг. Надад зөөлөн бас дэгжин өнгөний гамма нь маш их таалагддаг. Нууцлаг smoky eyes эсвэл байгалийн яруу тод харц бүтээхийн тулд тениудыг уусгаж хэрэглээрэй" хэмээн Giorgio Armani-гийн олон улсын нүүр хувиргагч Линда Кантелло ярьж байна.

Тэр хэрэглэхэд амар хэрнээ гялалзсан, тогтоц сайтай зовхины будаг бүтээхийг хүссэн. Тусгай томъёоны ачаар тениуд нь зовхин дээр нягт түрхэгдэж, амархан хатаж бас өдрийн турш урсаж, муухай болдоггүй. Түүнээс гадна тенүүдийг хооронд нь хослуулж мөн нүдээ тодруулах зорилгоор ашиглаж болно.

Дүрэм зөрчих нь: Giorgio Armani шингэн тень гаргалаа (фото 1)

Цуглуулгад 12 төрлийн баялаг өнгөтэй тинтүүд орсон. Өдөр тутмын сувдан шаргалаас авахуулаад бараан хар шилэн өнгө хүртэл. Тенүүдийг дээр дээрээс нь давхарлаж түрхвэл матт, торгон мөн төмөрлөг гадаргуу гаргаж авах боломжтой.

Шинэхэн бүтээгдэхүүнийг Giorgio Armani-гийн бүх дэлгүүрүүдээс авч болно.

цааш үзэх