Хайх

Dior-ын “дагалдах үнэртэн”

Dior-ын “дагалдах үнэртэн”

Шинэлэг санаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Dior брэнд үнэртний салбарт эргэлт хийж Touche de Parfum нэртэй үнэртэн гаргасан бөгөөд уг бүтээгдэхүүнийг J’adore цуглуулгын аль ч сүрчигтэй хослуулан шинэ үнэр гаргаж авах боломжтой

Үнэртэй ус бол маш хувийн чанартай аксесуар юм. J'adore үнэртэнд дуртай зуун хүн дундаас "онцгой" зүйл хүссэн нэг хүн заавал гарч ирэх л болно. Тэгвэл одоо Touche de Parfum-ийг бүтээсэн Франс Демашигийн ачаар хүн бүр J'adore үнэртнийг өөрийн хүсэлдээ тааруулж, онцгой хувилбараар түрхэх боломжтой боллоо. Тодруулбал, мэлрэг цэцэг, сарнай, зандан модны цэцэг, цахилдаг цэцэг болон заарын найрлага дээр үндэслэн өөрийн дуртай үнэрээ гаргаж авах сонголт бүрдээд байна. 

Dior-ын үнэртэн бүтээгчид бас нэгэн жижиг хэмжээний хувьсгал хийжээ. J’adore гэр бүлд шинэ гишүүн нэмэгдсэн үнэртний савалгаанд тэд тусгай мэдрэгч байршуулсан ба хүний арьс уг мэдрэгчид хүрсэн нөхцөлд л сүрчиг цацагдах болно. 

 

 

цааш үзэх