Хайх

Эрдэмтэд баталлаа: Диснейн гүнж нарын галбир хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг

Эрдэмтэд баталлаа: Диснейн гүнж нарын галбир хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг

Одоо шинжлэх ухааны нийгэмлэг дургүйцлээ илэрхийлж байна

Text: Buro.Mongolia


Гүнж нарын түүхийг өгүүлсэн Диснейн хүүхэлдэйн кинонууд сүүлийн үед тогтмол шүүмжлэлд өртөж, олон нийтийн, тэр дундаа эцэг эхчүүдийн гол ярианы сэдэв болоод байсан билээ. Харин одоо шинжлэх ухааны нийгэмлэг олон нийттэй санал нэгдэж энэ сэдвээр дургүйцлээ илэрхийлээд байна.

Пенсильваны улсын их сургуулийн профессор То Аунг өөрийн шинэхэн судалгаандаа Диснейн гүнж нарын "төгс" биеийн галбир залуу үзэгчдийн дунд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн талаарх хуурмаг төсөөлөл бий болгодгийг онцлон бичжээ. "Диснейн хүүхэлдэйн кинонууд дээрх гүнж нарын бэлхүүс ба ташааны харьцаа хэтэрхий бодит бус байдаг. Бодит амьдрал дээр ийм галбиртай болно гэдэг бараг л боломжгүй зүйл".

Тэгвэл энэ нь яагаад аюултай вэ? Бага насны охидод үлгэр дууриалал болдог хүүхэлдэйн киноны эерэг баатрууд ийнхүү бодит бус галбиртай байх нь хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж, сайн хүмүүс ийм "төгс" галбиртай байдаг юм байна гэсэн буруу ойлголт бий болгож байгаа юм.

Эргэн сануулахад Цасангоо, Үнсгэлжин гэх зэрэг эртний Диснейн гүнж нараас эхлээд Мулан, Эльза, Анна гэх орчин үеийн баатрууд ч хүртэл хэт нарийн бэлхүүстэй, туранхай галбиртай дүрслэгдсэн хэвээр байна. Тэр дундаас 2016 онд үзэгчдийн хүртээл болсон Моана хамгийн хэвийн галбиртай, хүчирхэг харагддаг цорын ганц баатар юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх