Хайх

“Game of Thrones”-д зориулсан косметикийн цуглуулга гарлаа

“Game of Thrones”-д зориулсан косметикийн цуглуулга гарлаа

Дракарис!

Text: Бюро 24/7


"Game of Thrones" цувралын хамгийн сүүлийн улирал нээлтээ хийхэд хоёр долоо хоног үлдээд байгаа энэ үед Urban Decay брэнд уг телевизийн шоуд зориулсан косметикийн цуглуулга танилцууллаа. Капсул цуглуулгыг HBO компанитай хамтран бүтээжээ.

Цуглуулгад уруулын будаг, тень, хайлайтер, контур, багс зэрэг нүүр будалтад шаардлагатай бүхий л бүтээгдэхүүнүүд багтсан байна. Тэр дундаас цувралын гол дүрүүдийн нэрэмжит нийт 20 өнгөнөөс бүрдэх тенийн иж бүрдэл нь голлох бүтээгдэхүүнээр нэрлэгдээд байна. Жишээ нь "Цагаан үхдэл" хэмээн нэрлэгдсэн тень нь гялалзсан бүүдгэр цэнхэр өнгөтэй бол "Улаан Ланнистер" нь бор-улаан өнгөтэй байх юм.



Мөн тенийг ашиглахдаа хэрэглэх багс нь Арья Старкын сэлэм мэт хэлбэртэй байх бөгөөд илүү том хэмжээтэй багс нь Жон Сноугийн сэлмийг санагдуулна. Түүнчлэн цуглуулгад "Луугийн Эх" нэртэй дотроо гурван өнгө бүхий хайлайтер орсон байгаа. Уруулын будгийн хувьд гэвэл "Серси Ланнистер", "Санса Старк", "Цагаан үхдэл" ба "Дейенерис Таргариен" гэх дөрвөн өнгөний сонголттойгоор гарчээ. Нүдний харандаа ч мөн адил "Винтерфеллийн цас", "Ланнистерын алт", "Шөнийн Хаан" ба "Луугийн утаа" гэх нэрсийн дагуу өөр, өөр өнгөтэй байгаа.

Косметикийн цуглуулга дөрөвдүгээр сарын 14-нд киноны нээлттэй зэрэгцэн худалдаанд гарах болно.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих