Хайх

Кейт Бланшеттын гоо сайханч түүний арьс арчилгааны нууцыг дэлгэлээ

Кейт Бланшеттын гоо сайханч түүний арьс арчилгааны нууцыг дэлгэлээ

Жүжигчин бүсгүй хэрхэн нүүрнийхээ арьсыг залуу, эрүүл байлгадаг вэ?

Text: Бюро 24/7


Хоёр хоногийн өмнө жүжигчин Кейт Бланшетт 50 нас хүрсэнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээний хэрэглэгчид түүнийг наснаасаа залуу, үзэсгэлэнтэй харагдаж байгааг онцлон багахан хэмжээний шуугиан дэгдээгээд байгаа юм. Үүний улмаас Refinery29 сэтгүүл Кейтийн гоо үзэсгэлэнгийн нууцыг олж мэдэхээр шийдэн түүний гоо сайханч Жоржия Луизтай ярилцжээ.

"Кейт зүсэлт болоод тарилгын арга замыг үгүйсгэдэг бөгөөд аль болох арьсны гаднах давхаргыг гэмтээдэггүй аргачлалыг сонгодог. Тэрээр байгалийн гоо үзэсгэлэнг илүүд үздэг юм. Тиймээс ч түүний хувьд арьс нь дотроосоо гэрэлтэж, гөлгөр, эрүүл байх нь хамгаас чухал" хэмээн Луиз ярьжээ. Гоо сайханчийн онцолсноор Кейт кино зураг авалтын үеэр хоёр долоо хоногтоо нэг удаа гоо сайханд орж, арьсныхаа эрүүл мэндийг уламжлалт аргуудаар дэмждэг байна.

"Би үйлчлүүлэгчийнхээ арьсны эрүүл мэндийг уламжлалт аргаар дэмжихийн тулд С амин дэмтэй косметик бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж, арьсан дахь бохирдлыг арилган детокс хийж, илүүдэл шингэнийг нь гадагшлуулан хаван буулгах тал дээр онцгой анхаарал хандуулдаг байгаа".

Мөн гоо сайханчийн хэлснээр Кейтэд чулуугаар хийдэг массаж, Biologique Recherche брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг процедурууд болон LED маскууд маш ихээр таалагддаг байна. Түүнчлэн тэрээр гэрийн нөхцөлд төрөл бүрийн дэвшилтэт төхөөрөмж ашиглах дуртай бөгөөд удаан хугацааны зураг авалтын дараа пилинг болон цэвэрлэгээний богино курс заавал хийлгэдэг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх