Хайх

Ким нүдний олон өнгөт тень, уруулын будаг ба уруул өнгөлөгч гаргалаа

Ким нүдний олон өнгөт тень, уруулын будаг ба уруул өнгөлөгч гаргалаа

Өөрийн хамгаас хайртай нүүр хувиргагчийн хамтаар

Text: Бюро 24/7


Зураг:

Ким Кардашьян өөрийн хамгаас хайртай мэргэжлийн нүүр хувиргагч Марио Дедивановичийн хамтаар косметик бүтээгдэхүүний мини цуглуулга гаргалаа. Ким ба Марио нар уг цуглуулга дээр жилийн  өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд төгс өнгө ба бүтэцтэй бүтээгдэхүүн гаргахын төлөө чамгүй хөдөлмөр зарцуулжээ. "Би Кимтэй хамтран ажилласан арван жилийн хугацаанд олон мянган өвөрмөц санаанууд цуглуулж чадсан бөгөөд үүнийгээ энэ цуглуулгад шингээсэн" хэмээн Дедиванович ярьжээ. Түүний онцолсноор Libra Blue хэмээн нэрлэгдсэн бага зэрэг гялалзсан саатай тод цэнхэр өнгө нь цуглуулгын жинхэнэ одоор тодорсон байна.

 

Марио Дедиванович буюу @makeupbymario бол контуринг аргачлалыг сэдсэн мэргэжлийн нүүр хувиргагч юм. Гэсэн ч Кимтэй хамтран гаргасан KKW Beauty x Mario цуглуулгадаа тэрээр контурингийн бүтээгдэхүүн оруулаагүй байна. Цуглуулгад харин нүдний тенийн иж бүрдэл, beige өнгийн тослог бүтэцтэй уруулын будаг, мөн beige өнгөнүүдтэй хоёр төрлийн уруул өнгөлөгч багтжээ.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх