Хайх

Maybelline брэндийн нүүр царайгаар анх удаа эрэгтэй хүн тодорлоо

Гоо сайхны блоггер Мэнни Гутьерресыг сонгожээ

Text: Buro.Mongolia


Зураг:

The Guardian сонины мэдэгдэж буйгаар гоо сайхны блогер Мэнни Гутьеррес Maybelline брэндийн The Colossal Big Shot гэх шинэ сормуусны будгийг төлөөлөхөөр болсон байна.

Youtube суваг дээр өөрийн хуудсыг 2014 оноос хойш хөтөлсөн Мэнни одоогийн байдлаар хоёр сая гаруй дагагчтай болжээ. Тэр эрэгтэй хүн ч бас эмэгтэй хүний адил косметикийн бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн эрхтэй гэж үздэг бөгөөд өөрийн бичлэгүүдээрээ дамжуулан эрчүүдийг нүүр будах урлагт сургадаг юм. Гутьеррес өөрийн Instagram хуудаснаа брэндийг төлөөлөх болсондоо маш их баярлаж буйгаа мэдэгдсэн байгаа. Тэрбээр мөн жилийн өмнө Marie Claire сэтгүүлд ярилцлага өгөхдөө нүүр будах урлагт багаасаа дурлаж ирснийг дурдаж байсан билээ. "Бусад хөвгүүд жижиг цэргүүдээр тоглож байх үед би нүдний контураар тоглодог байлаа" хэмээн Мэнни хэлж байжээ.

Сануулж хэлэхэд Мэнни Гутьеррес бол косметикийн брэндийн нүүр царайгаар тодорсон цорын ганц эрэгтэй биш юм. Өнгөрсөн жилийн аравдугаар сард CoverGirl марк өөрийн албан ёсны төлөөлөгчөөр бас нэгэн алдартай эрэгтэй гоо сайхны блогер Жеймс Чарльзыг томилсон байгаа.

 

цааш үзэх