Хайх

Рианна улаан өнгийн уруулын будаг гаргалаа

Рианна улаан өнгийн уруулын будаг гаргалаа

Худалдаанд арваннэгдүгээр сарын 23-наас

Text: Buro.Mongolia


Рианнагийн албан ёсны Instagram хуудаст дуучин бүсгүйн эзэмшлийн Fenty Beauty брэндийн анхны улаан уруулын будгийн сурталчилгаа тавигдлаа.

Эхний зураг дээрээс бүтээгдэхүүний эргэгддэг алтан таглаа бүхий тунгалаг савлагааг олж харах боломжтой бол, хоёр дах зураг дээр дуучин өөрөө шинэ бүтээгдэхүүнээр уруулаа будсанаар гарчээ. Лакан бүтэцтэй энэхүү уруулын будаг "Stunna Lip Paint" хэмээн нэрлэгдсэн бөгөөд одоогоор олон нийтийн сүлжээнээс гурван сая гаруй like цуглуулаад байгаа юм.

"Stunna Lip Paint" арваннэгдүгээр сарын 23-нд худалдаанд гарах болно. Сануулж хэлэхэд хэдхэн хоногийн өмнө дуучин бүсгүй Stance брэндтэй хамтарсан зул сарын оймсны цуглуулга танилцуулсан байгаа.

 

 

 

цааш үзэх