Хайх

Шинэ мянганыхан хэрхэн үнэртний зах зээлийг өөрчилж байна вэ

Шинэ мянганыхан хэрхэн үнэртний зах зээлийг өөрчилж байна вэ

Тэд үнэртнийг эрэгтэй ба эмэгтэй гэж ялгадаггүй бөгөөд найрлагыг нь мэдэхийг хүсэж, онлайнаар худалдан авахыг зорьж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

WWD саяхан шинэ мянганыхны сонирхол хэрхэн үнэртний зах зээлийг өөрчилж байгаа тухай нэгэн сонирхолтой нийтлэл гаргажээ. Тодруулбал шинэ мянганыхны үргэлж шинэ зүйл хүсдэг, технологид донтсон хандлага нь үнэртний зах зээлийг шинэчлэгдэхэд хүргээд байна. Тэдний хувьд брэндийн өв соёл тийм ч чухал биш төдийгүй брэндийг хэн төлөөлж, нүүр царайгаар нь ямар алдартан тодорсон нь хамаагүй болжээ. Тэд зөвхөн чанартай бөгөөд бусдаас өөр, өвөрмөц найрлагатай үнэртэн авахыг хүсч байна.

"Бид өмнө нь хүн бүрт таалагдах универсал үнэртэн гаргадаг байсан бол одоо энэ аргачлал нь утгаа алджээ. Брэндүүд одоо төрөлдөө ганц, дахин давтагдашгүй үнэр гаргахаар зорин ажиллаж байна. Энэ нь илүү орчин үеийн хандлага бөгөөд хэрэглэгчдэд ч илүү таалагдаж, хувийн стиль гэдэг ойлголттой илүү нийцэж байгаа юм" хэмээн Sephora брэндийн үнэртэн хариуцсан менежер ярьжээ.

WWD уг нийтлэлдээ орчин үеийн хамгийн амжилттай үнэртний брэндүүдийг нэрлэхдээ By Kilian, Atelier Cologne ба Jo Loves гэх нэрсийг онцолсон байна. Эдгээр брэндүүд нь хэрэглэгчиддээ масс зах зээлээс тэс ондоо, ховор бөгөөд өвөрмөц үнэртэн санал болгодгоороо ийнхүү амжилтанд хүрчээ. Сонины мэдээллэж буйгаар хүмүүс мөн үнэртнийг эрэгтэй ба эмэгтэй гэж ялгахаа больжээ.

"Хэдэн зуун жилийн өмнө бид үнэртнийг эрэгтэй ба эмэгтэй гэж хуваадаггүй байсан. Энэ бол маркетингийн заль юм. Хэрвээ та сайтар анзаарвал масс зах зээл биш, харин тодорхой хүрээний хэрэглэгчдийг хамарсан мэргэжлийн брэндүүд зөвхөн үнэрийг л онцолдог. Үнэр эрэгтэй ба эмэгтэй байна гэж байхгүй. Ердөө л сайхан үнэр гэж байна" гэж Symrise брэндийн олон улсын маркетингийн гүйцэтгэх захирал Дорин Бучер хэллээ.

Түүнчлэн орчин үеийн худалдан авагчид үнэртний найрлагыг урьд өмнөхөөсөө илүү сонирхож, ойлгож, үүнд өндөр ач холбогдол өгөх болcныг WWD нийтлэлдээ дурджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх