Хайх

Солонгосын ууссан уруулын будалтын трендийг хэрэгжүүлэх 5 алхам

Солонгосын ууссан уруулын будалтын трендийг хэрэгжүүлэх 5 алхам

Pony-гийн үзүүлснээр

Text: Buro.Mongolia


Солонгосын омбре уруулын будалтын трендийг санаж байна уу? Энэ будалт нь Солонгост тренд болоод бараг 10 жил болж байгаа ч одоо хүртэл охид бүсгүйчүүдийн дуртай будалтуудын нэг хэвээр байгаа. Гэхдээ Youtube тавцанд makeup хичээлүүдээрээ алдаршсан Pony бүсгүйн ачаар омбре трендэд бага зэргийн шинэчлэлт орж, яг л будаг уруул дээр хайлан урссан мэт харагдах маш байгалийн хувилбар хүчээ авах болсон билээ. Ийм маягаар уруулаа будах их хялбар бөгөөд танд ердөө хоёр өнгийн уруулын будаг болон нүдний тенийн багс хэрэг болно. Pony өөрийн бичлэгтээ Mamonde брэндийн уруулын будгийг хэрэглэдэг ч бидэнд мөн Chanel-ын Rouge Allure цувралын будагнууд ихэд таалагдаж байгаа. Гол нь сонгох будаг тань өнгөний нягтшил сайтай, арьсанд уусах чадвартай, тослог бүтэцтэй байх хэрэгтэй юм.

Ууссан уруулын будалтыг төгс гаргахын тулд:

  1. Эхлээд арай бүдэг өнгөтэй суурь будгаа түрхэнэ.
  2. Уруулын будгаа түрхэхдээ хүчтэй даралт үзүүлэлгүй зөөлөн тонших байдлаар түрхэнэ.
  3. Нүдний тенийн багсаа ашиглан уруулын гаднах хүрээнээс эхлэн дотогш чиглэлээр будгаа уусгана.
  4. Тод өнгийн хоёр дах будгаа уруулын гол хэсэгт түрхэнэ.
  5. Дараа нь мөн л багс ашиглан тод өнгийн будгаа суурь будагтайгаа уусгана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх