Хайх

Доктор Пак Жэ Ү: Миний ажилбаруудын онцлог бол натурал, өөрийн мэт гоо сайхан

Доктор Пак Жэ Ү: Миний ажилбаруудын онцлог бол натурал, өөрийн мэт гоо сайхан

Text: Buro.Mongolia


Энэ сарын 8, 9 өдрүүдэд Солонгос улсдаа тэргүүлэгч Bio Plastic Surgery эмнэлгийн мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмч Пак Жэ Ү Монголд хүрэлцэн ирж, "Үлэмж Клиник"-тэй хамтран мэргэжлийн сургалт, гоо сайхны мэс ажилбаруудыг хийх гэж байна.

Bio Plastic Surgery эмнэлэг нь Солонгос дахь гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч нарын үүсгэн байгуулсан,олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон эмнэлэгюм. Тус эмнэлгийг олон орны үйлчлүүлэгчид, эмч нар зорин ирдэг ба эмч нар нь Солонгос улс дахь бусад эмнэлгүүдэд мэс заслын арга барил техникээсээ заан сургадаг байна.

Таны хийдэг гоо заслын мэс ажилбаруудын онцлог юу вэ?

Миний мэс засал болон ажилбаруудын давуу тал бол натурал буюу өөрийн мэт гоо сайхан юм. Нүүрний балансыг тэнцвэржүүлэх, хагалгааны дараа шууд энгийн амьдралдаа орж болох тийм боломжийг баримталж ажилбаруудаа хийдэг. Мэс заслын дараа үйлчлүүлэгч хүссэн үр дүндээ хүрэх ч мэс засал хийсэн хэсгийг олохооргүй тийм л байгалийн мэт ажилбарыг хэлж байгаа юм.

Та Монголд ирэхдээ ямар ажилбарууд дээр голлон ажиллаж байна вэ?

Монгол үйлчлүүлэгчид сүүлийн үед утас суулгах ажилбарыг ихээхэн сонирхох болсон. PDO болон PLA-аас бүрэлдсэн Silhouette зөөлөн утсыг хослуулан хэрэглэдэг бөгөөд арьсыг гүнээс чангалан өргөж коллаген, эластинаар дүүргэж, урт хугацаанд үр дүнгээ барих давуу талтай юм.

Доктор Пак Жэ Ү: Миний ажилбаруудын онцлог бол натурал, өөрийн мэт гоо сайхан (фото 1)

Монгол хүмүүст гоо сайхны мэс ажилбар хийхэд онцлог нь юу байдаг вэ?

Монгол болон Солонгос хүмүүсийн хооронд ижил төстэй зүйлүүд их байдаг. Солонгос хүмүүс нийтэд нь хархад жижиг биетэй байдаг бол монгол хүмүүс өндөр биетэй, урт хөлтэй, тод төрхтэй байдаг. Тийм ч учраас мэс заслын дараах үр дүн ч мөн сайн харагддаг. Солонгос хүмүүс илүү жижигхэн царай төрхийг хүсдэг бол монгол хүмүүсийн царайны төрхийг илүү зөөллөж өгөх залуу харагдуулах тал дээр ажиллаж өгөх нь илүү тохиромжтой байдаг. Ази хүмүүс ихэвчлэн хоорондоо төстэй боловч монгол хүмүүсийн нүүрний яс илүү том байдаг. Яг үүн дээр балансыг тэнцвэржүүлэн зөв төрхийг бий болгосноор маш үзэсгэлэнтэй төрхүүд гарах боломжтой байдаг.

Та Монголд ямар эмнэлэгтэй хамтран ажилладаг вэ?

Үлэмж клиник нь үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан орчин бүрдүүлсэн төдийгүй мэргэжлийн сувилагч, эмч нар ажилладгаараа хамтран ажиллахад маш таатай байдаг. Би Монгол хүмүүст мэс засал хийгээд 10 гаруй жилийг үдсэн байна. Цаашдаа энэ туршлагаараа Үлэмж клиниктэй хамтран илүү олон төрлийн мэс заслыг хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд утсаар өргөх лифтинг ажилбар, арьс татах, өөх соруулах болон хөхний мэс засал хийх төлөвлөгөөнүүд багтаж байна. Мөн үйлчлүүлэгчдийг удаан хүлээлгэхгүйгээр сар бүр очиж ажилбаруудыг хийх бөгөөд Монголд хийх боломжгүй мэс заслуудыг BIO эмнэлэгт хийлгэх үйлчилгээнүүдийг үзүүлэн ажиллаж байна.

 

Үлэмж Клиник

Утас: 77779595, Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төлбөртэй нийтлэл

цааш үзэх