Хайх

Жижи Хадид нүүр хувиргагчийн ур чадвараа харууллаа

Дүрээ солилцсон нь

Text: Buro.Mongolia


Супермодель Жижи Хадид өөрийн ажлын онцлогоосоо хамааран бараг өдөр бүр мэргэжлийн нүүр хувиргагчдаар нүүрээ будуулж, улам бүр үзэсгэлэнтэй болдог билээ. Харин саяхан тэрээр багсны нөгөө талд гарахаар шийдэж, хувийн нүүр хувиргагч Эрин Парсонстой дүрээ солилцлоо.


Maybelline брэнд Эрин Парсонсыг албан ёсны олон улсын төлөөлөгчөөр томилсонтой холбогдуулан Жижи хувийн нүүр хувиргагчдаа баяр хүргэх үүднээс ийнхүү бичлэг хийжээ. Загвар өмсөгч бүсгүй Парсонсын нүдийг муур хэлбэрийн контураар будаж, уруулыг нь тод улаанаар тодотгож, үүний зэрэгцээ инээд алдан цагийг зугаатай өнгөрүүллээ.

"Би өөрийгөө үнэхээр үзэсгэлэнтэй болсон мэт мэдэрч байна. Жижигээр нүүрээ будуулах нь сэтгэл тайтгарам, маш амар амгалан туршлага байлаа" хэмээн Парсонс сэтгэгдлээ хуваалцсан байна.

цааш үзэх