Хайх

2000-аад оны мода: Шилдэг 15 гялтганасан уруул өнгөлөгч

2000-аад оны мода: Шилдэг 15 гялтганасан уруул өнгөлөгч

Мода эргэсэн нь

Text: Бюро 24/7


Хавар-зун 2019 улирлын дийлэнх загварын шоунууд дээр нүүр хувиргагчид гялтганасан эффекттэй, чийгтэй уруулыг онцолсон тул бид яг одоо хаанаас, ямар уруул өнгөлөгч худалдаж авах хэрэгтэйг зөвлөж байна.

Lancôme брэндийн уруул томруулах үйлчилгээтэй өнгөлөгч

Савлагаанаас харахад энэхүү будаг нь зөөлөн ягаан туяатай мэт санагдаж болзошгүй ч үнэндээ уруулд ямар нэгэн туяа оруулахгүй бөгөөд ердөө тунгалаг, гялтганасан эффект бий болгоно. Түрхсэний дараа бага зэргийн чимчгэнэх мэдрэмж төрөх ба уруул томорсон мэт харагдана.

Erborian брэндийн уруулын тос

Найрлагад нь камелия цэцэг, жожоба ургамлын тос ордог ба бүтцийн хувьд өтгөн талдаа. Түрхсэний дараа маш их хэмжээгээр гялтганана.

NARS брэндийн универсал өнгөлөгч

Анх харахад хэт их саатай мэт санагдах ч түрхсэний дараа маш гоёмсог, жижиг ширхгүүд бүхий алтлаг гялбаа бий болгодог. Мөн энэхүү бүтээгдэхүүнийг уруулаас гадна зовхи ба шанаан дээр хайлайтерын оронд хэрэглэх боломжтой.

Darphin брэндийн уруулын тэжээлийн тос

Найрлагадаа тоорын тос болон усан үзмийн яс агуулах энэхүү гялтганасан тос нь савлагааны хувьд маш үзэсгэлэнтэй тул цүнхэндээ авч явахад тааламжтай байх болно.

Giorgio Armani брэндийн уруул өнгөлөгч

Tokyo Garden цуглуулгад багтсан энэхүү өнгөлөгчийн 100 Acqua нэртэй хамгийн цайвар өнгө нь маш үзэсгэлэнтэй сувдан гялбаа үүсгэдэг.

Lime Crime брэндийн уруул өнгөлөгч

Cherry Slime хэмээн нэрлэгдсэн тун сонирхолтой ногоон өнгө бүхий энэхүү өнгөлөгч нь уруулан дээр үл ялиг ногоон туяа үлдээх ч, уруулыг их хэмжээнд чийгшүүлж, маш гоёмсгоор гялалздаг.

Chanel брэндийн уруул өнгөлөгч

Энэхүү өнгөлөгч нь уруулд наалдамхай мэдрэмж өгдөггүй тул хэрэглэгчид их дуртай байдаг. Энгийн бөгөөд үр дүнтэй гялтганасан будаг сонгохыг хүсвэл эргэлзэх зүйлгүй Chanel-ыг зориорой.

Clé de Peau Beauté брэндийн уруул өнгөлөгч

Энэхүү өнгөлөгчийг түрхсэн үед нар эсвэл хурц гэрлийн тусгалд уруул илүү том, дүүрэн харагддаг ид шидтэй. Маш жижиг ширхэгтэй саа нь ийнхүү гоёмсог эффект бий болгодог байна.

Becca брэндийн уруул өнгөлөгч

Найрлагадаа авокадогийн тос, Е амин дэм агуулсан энэ өнгөлөгч нь уруулд сувдан гялбаатай хөнгөн ягаан туяа оруулдаг.

Caudalie брэндийн уруулын тэжээлийн тос

Гялалзах эффект нь тийм их биш ч уруулыг маш сайн хамгаалж, чийгшүүлнэ.

Smith & Cult брэндийн уруул өнгөлөгч

Гялтганасан пастель өнгийн энэ өнгөлөгч нь уруулын гадаргууг гөлгөр болгон харагдуулж аливаа үрчлээсийг дүүргэн нэгэн жигд өнгө бий болгоно.

Givenchy брэндийн уруул өнгөлөгч

Маш өтгөн, тунгалаг, гялалзсан уруул өнгөлөгч. Тогтоц сайтай, урсдаггүй тул өнгөтэй уруулын будаг дээр топ болгон түрхэх боломжтой.

Dior брэндийн уруул томруулах үйлчилгээтэй өнгөлөгч

Энэ бүтээгдэхүүн нь өтгөн бүтэцтэй тул уруулыг гөлгөр болгон, томруулж харагдуулдаг. Найрлагад нь касторын тос, гиалуроны хүчил, коллаген ба мексик чинжүүний ханд ордог байгаа.

Mixit брэндийн уруулын бальзам

Уруулын арьсыг нөхөн сэргээж, Е амин дэмийн тусламжтай хамгаалж өгдөг. Мөн мэдээж бага зэргийн сувдан туяагаар гялтганана.

M.A.C брэндийн уруул өнгөлөгч

Нүүр хувиргагчдын хамгаас дуртай өнгөгүй гялтгануулагчдын нэг. Энэхүү бүтээгдэхүүнийг мэргэжилтнүүд уруул, зовхи, шанаа гээд хайлайтерын оронд хүссэн газраа хэрэглэдэг. Бүтээгдэхүүн арьсыг зөөлрүүлж, чийгтэй эффект бий болгодог бөгөөд хамгийн гол нь наалдамхай биш.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх