Хайх

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд

Яг л фотошопдсон мэт эффект өгнө

Text: Бюро 24/7

Фотошопдсон мэт эффект өгөх бүтээгдэхүүнүүд арьсны бүтэц, гадаргуу ба өнгийг нэн даруй сэргээн засварлаж, тонусыг сэргээн, арьсыг гэрэлтүүлж эсвэл шаардлагатай тохиолдолд эсрэгээрээ матт болгож өгнө. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг түрхсэний дараагаар нүхжилт алга болж, арьс торгомсог зөөлөн бөгөөд жигд өнгөтэй болно.

Make Up For Ever брэндийн шахмал пудр


Энэхүү пудр нь хангалттай өтгөн тул түрхэхэд тоосжихгүй, эвтэйхэн байна. Түрхэхдээ хөвсгөр багс эсвэл спонж ашиглаж болно. Батганы сорви ба нөсөө толбыг гүйцэд далдалж чадахгүй ч, нэлээд томорсон нүхнүүдийг бараг л анзаарагдахгүй болгох увидастай.

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 1)

Kiehl's брэндийн арьсны бүтцийг сайжруулах бүтээгдэхүүн

Энэхүү универсал бүтээгдэхүүнийг праймер, суурь крем ба пудрын оронд ашиглаж болно. Арьсны өнгөтэй мусс хэлбэрийн энэ бүтээгдэхүүн нь хатсаныхаа дараа торгомсог бүтэцтэй болж, арьсыг яг л пудр түрхсэн мэт гөлгөр болгоно. Мөн мэдээж хэрэг арьсан дээрх нүхжилтийг дарна.

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 2)

Becca брэндийн праймер

Шингэн бүтэцтэй атлаа түрхсэний дараа матт эффект бий болгодог энэ праймер нь найрлагадаа гиалуроны хүчил, С ба Е амин дэм агуулдгийн ачаар үрчлээс ба нүх гэх зэрэг арьсан дээрх тэгш бус гадаргууг тэгшилж, тослогжилтоос үүссэн гялбааг дарна.

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 3)

Benefit брэндийн праймер


Дэлхий даяар олон тооны хэрэглэгчдийн магтаалыг хүртдэг энэхүү праймер нь тослог, нүхжилттэй арьсанд хамгаас тохиромжтой. Ихэнх хүмүүс үүнийг суурь кремний оронд ашигладаг байгаа.

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 4)

Bobbi Brown брэндийн нүхжилт далдлах бүтээгдэхүүн

Энэ бүтээгдэхүүн нь үр дүнгээ нэн даруй өгөхийн хажуугаар маш удаан хугацаанд тогтоц сайтай хэвээр байна. Далайн замгийн ханд ба эрдсийн ачаар арьсыг нимгэн бүрхүүлээр бүрхэж, өөгүй болгож харагдуулна.

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 5)

Erborian брэндийн гоо үзэсгэлэнгийн дусал

Өөрийн хэрэглэдэг тос, серум ба суурь крем дотор нэмж, эсвэл дангаар нь ашиглаж болох энэхүү баяжмал нь арьсыг гөлгөр болгож, торгомсог гялбаатай болгоно.

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 6)

Givenchy брэндийн матт эффект өгөх бүтээгдэхүүн

Түрхсэн даруйд арьсыг матт болгодог энэхүү бүтээгдэхүүн нь нүхжилтийг дарах төдийгүй арьсанд хүнд мэдрэмж өгөхгүй гэх олон давуу талтай.

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 7)

Maybelline брэндийн Fit Me суурь крем


Fit Me крем нь нэлээд шингэн тул спонж ашиглан түрхэх хэрэгтэй. Тослог эсвэл нүхжилттэй арьсанд хамгийн тохиромжтой.

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 8)

Dr. Brandt брэндийн олон талын үүрэгтэй бүтээгдэхүүн


Арьсны нүхжилтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх pores no more нэртэй энэ бүтээгдэхүүн нь арьсан дээрх нүхийг цэвэрлэж, хэмжээг нь багасгаж, өнгөлөн далдална. Ямар ч төрлийн арьсанд тохирох бөгөөд ямар ч цаг агаарт ашиглах боломжтой. Учир нь бүтээгдэхүүн ус нэвтэрдэггүй бүтэцтэй төдийгүй SPF 45 хамгаалалттай юм.

Арьсны нүхжилтийг даран, өөгүй харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх