Хайх

Бүх цаг үеийн шилдэг 5 улаан уруулын будаг

Бүх цаг үеийн шилдэг 5 улаан уруулын будаг

Бүх хүнд зохидог улаан туяанууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Улаан уруулын будгийг зөвхөн онцгой үйл явдал тохиолдуулан хэрэглэдэг байсан үе аль хэдийн өнгөрчээ. Одоо ямар ч үед, ямар ч нөхцөлд улаан өнгөөр уруулаа будах нь зохистой төдийгүй бараг л бүх төрхийг илүү загварлаг харагдуулах увдистай, шилдэг аргачлал болсон. Өдөр тутамдаа улаан уруулын будгийг илүү байгалийн нүүр будалттай хослуулах нь зүйтэй бол үдшийн гаралтад зориулж хүссэн хэв маягаараа будаж болох юм. Харин зах зээл дээр борлуулагдаж байгаа олон мянган хувилбарууд дундаас өөрт тохирсон, төгс улаан уруулын будгийг олох нь амаргүй ажил гэдгийг бид сайн мэднэ. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ бид олон алдартнуудын сонголт болсон, бүх цаг үед үргэлж эрэлттэй байсаар ирсэн, шүүмжлэгчдэээс өндөр үнэлгээ авсан, жинхэнэ домог болсон 5 улаан уруулын будгийг танилцуулж байна.

 

Dior 999

Бүх цаг үеийн шилдэг 5 улаан уруулын будаг (фото 1)

"Би улаан өнгөнд ухаангүй дуртай. Энэ бол амьдралын өнгө юм" хэмээн Кристиан Диор хэлдэг байсан. Dior брэндийн анхны уруулын будаг 1953 онд гарч байсан бөгөөд тухайн үед 9 ба 99 гэх дугаартай хоёр төрлийн улаан өнгө танилцуулагдсан байдаг. Хэсэг хугацааны дараа брэнд тэдгээр хоёр өнгийг нэгтгэхээр шийдэж хүн бүрт зохих, ямар ч арьсны өнгөнд тохиромжтой байх 999 дугаартай будгийг гаргасан билээ. Яагаад ийм олон есийн тоо вэ гэж үү? Диор есийн тоог аз авчирдаг хэмээн итгэдэг байсан юм. Яг одоогийн байдлаар Dior брэндэд матт болон гялгар гэх хоёр төрлийн улаан уруулын будаг худалдаалагдаж байгаа бөгөөд аль аль нь өнгөө 16 цаг хадгалах чадвартай.

 

Chanel Rouge Allure Luminous Intense Pirate

Бүх цаг үеийн шилдэг 5 улаан уруулын будаг (фото 2)

Pirate өнгийн улаан уруулын будгийг Коко Шанелийн хэрэглэдэг байсан улаан будгаас сэдэвлэн бүтээсэн билээ. Үр дүнд нь хэт тод биш, дэгжин, тогтоц сайтай будаг бий болсон юм. Энэ будаг нь мөн маш таатай бүтцийнхээ ачаар уруулыг чийгшүүлж, гөлгөр гадаргуутай болгон харагдуулдаг билээ.

Sephora Liquid Lip Stain #1

Бүх цаг үеийн шилдэг 5 улаан уруулын будаг (фото 3)

Олны хайртай, боломжийн үнэтэй уруулын будаг. Матт бүтэцтэй шингэн уруулын будаг тренд болж байх үед анх танилцуулагдаж байсан энэхүү будаг нь тухайн үед борлуулалтаараа бүх рекордыг эвдэж байсан билээ. Олон цагийн турш тогтоц сайтай байдгаас гадна урсдаггүй, аяганд үл мөр үлдээдэггүй. Уруулан дээр торгомсог бүтэцтэй харагддаг бөгөөд нэлээд тод улаан өнгө гаргадаг тул олны анхаарлыг ихэд татдаг. Уруулыг бага зэрэг хуурайшуулах магадлалтай. Мэргэжилтнүүдийн ярьдгаар яг энэ будгийг Vogue China сэтгүүл бүх зураг авалтдаа ашигладаг байна.

Armani Lip Maestro #400

Бүх цаг үеийн шилдэг 5 улаан уруулын будаг (фото 4)

Маш таатай мэдрэмж төрүүлдэг гелэн бүтэцтэй энэ будаг нь хэт тод биш, хэт бараан биш, төгс улаан туяатай. Энэ будгийн улаан өнгө нь мөн шүдний цагаан туяаг улам тодруулж харагдуулдаг давуу талтай.

M.A.C Ruby Woo

Бүх цаг үеийн шилдэг 5 улаан уруулын будаг (фото 5)

M.A.C брэндийн хамгийн өндөр борлуулалттай уруулын будаг. Торгомсог матт бүтэцтэй, ямар ч өнгийн арьсанд сайхан зохидог. Уруулыг бага зэрэг хуурайшуулах хандлагатай байдаг ч доор нь чийгшүүлэгч бальзам түрхсэн тохиолдолд ямар нэгэн асуудал үүсэхгүй.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх