Хайх

Баярын үдэшлэгүүдэд зориулсан 5 гоёмсог уруулын будаг

Баярын үдэшлэгүүдэд зориулсан 5 гоёмсог уруулын будаг

Хамгийн гоёмсог улаан өнгөнүүд ба энэ жил тренд болсон нэгэн өвөрмөц өнгө

Text: Бюро 24/7


Rouge d'Armani Matte - 400 дугаартай өнгө

Armani брэндэд хүн бүрт сайхан зохидог нэгэн улаан өнгийн уруулын будаг бий. 400 дугаартай тэрхүү улаан өнгө нь гялгар, матт гээд бүтцийн хувьд өргөн сонголттой байгаа. Харин бид энэ удаад хамба хилэн мэт бүтэцтэй Rouge d'Armani Matte хувилбарыг онцолж байна.

YSL Rouge Pur Couture The Slim - Rouge Extravagante нэртэй өнгө

YSL Beauty брэндийн олон улсын гоо сайхны захирал Том Пешо анхны косметик бүтээгдэхүүний цуглуулгаа гаргасан байгаа. Дөрвөлжин хэлбэрийн савалгаатай Rouge Pur Couture The Slim уруулын будаг нь тэрхүү цуглуулгын гялалзсан од юм. Будгийн хурц өнцгүүдээр уруулаа хүрээлэх боломжтой төдийгүй уруулан дээр маш тод гарч, тогтоц сайтай байдаг олон давуу талтай билээ.

Lancôme L'Absolu Rouge Drama Matte - Obsessive Red нэртэй өнгө

Lancôme брэндийн гаргасан матт бүтэцтэй уруулын будгийн цуглуулгад nude, зөөлөн ягаан гээд олон гоёмсог өнгө байгаа ч тэр дундаас Obsessive Red нэртэй өнгийг онцлохгүй байхын аргагүй.

Pat McGrath Labs Blitztrance - Blitz Gold нэртэй өнгө

Гялалзсан бүхний хатан хаан гэгддэг нүүр хувиргагч Пэт Макграт энэ намар Blitztrance нэртэй саатай уруулын будгийн цуглуулга гаргасан билээ. Энэхүү цуглуулгад төгс алтлаг туяатай Blitz Gold гэх маш ганган өнгө бий. Зоригтой бүсгүйчүүд уг будгийг дангаар нь хэрэглэх бол, илүү даруухан төрх бүрдүүлэхийг хүссэн нь өөр өнгөн дээр давхарлаж болох юм.

Clarins Joli Rouge Matte - Spicy Chill нэртэй өнгө

Clarins брэндийн матт уруулын будгууд уруул дээр маш гоё харагддаг төдийгүй таатай мэдрэмж төрүүлдэг. Зарим брэндүүдтэй харьцуулбал Clarins-ийн матт будаг нь уруулыг сайтар чийгшүүлэх чадвартай байдгаараа онцлог билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих