Хайх

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд

9 шалгагдсан сонголт

Text: Бюро 24/7


Зураг:

Энэ удаагийн бьюти-шоппинг буланд бид сормуусыг байгалиасаа дэрвэгэр, өтгөн, урт харагдуулдаг, олон улсын хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан, шилдэг будагнуудыг онцолж байна.

Givenchy брэндийн Noir Interdit уртасгагчтай сормуусны будаг

Өөрийн тань сормуусыг хэт дахин илүү болгох атлаа байгалийн төрхийг тань алдагдуулахгүй. Силикон бүтэцтэй багс нь 90 градус нугалрах чадвартай тул нүднийхээ буланг будахад эвтэйхэн байх болно. Сормуусны будаг маш нимгэн түрхэгддэг бөгөөд сормууснуудыг хооронд нь сайтар салгаж өгнө.

 

Chanel брэндийн Le Volume de Chanel өтгөрүүлэгчтэй сормуусны будаг

Бөөгнөрсөн хэсэг үүсгэхгүйгээр сормуусыг өтгөн бөгөөд биетэй болгоно. Нэг бус удаа давхарлан будах боломжтой ба саарал, бор, хар зэрэг өнгөний өргөн сонголттой.

 

Lancôme брэндийн Hypnôse өтгөрүүлэгч, уртасгагчтай сормуусны будаг

Өтгөн, урт, салангид сормуустай болохыг хүсвэл энэ будаг нь төгс сонголт болно. Хэт дахин давхарласан ч сормуус хөнгөн, уян хатан хэвээр үлдэнэ.

 

Yves Saint Laurent брэндийн Volume Effect Faux Cils The Curler дэрвийлгэгчтэй сормуусны будаг

Хоёр талт муруй хэлбэртэй багс нь сормуусыг мэдэгдэхүйц хэмжээнд дэрвийлгэн гоёмсог болгоно. Будагны найрлагад гурван төрлийн тэжээлийн тос ордог давуу талтай.

 

Dior брэндийн Diorshow Pump'N'Volume өтгөрүүлэгчтэй сормуусны будаг

Энэхүү будаг нь сормуусыг супер өтгөрүүлэх чадвартай. Сормуусны ширхгүүд биетэй, зузаан болох тул энэ нь наадаг сормуусны эффектэд дуртай хүмүүст илүү таалагдана.

 

Giorgio Armani брэндийн Eyes To Kill сормуусны будаг

Ямар ч төрлийн сормуусанд тохирох сонгодог хувилбар. Будаг нимгэн түрхэгдэж, багс нь сормууснуудыг салгаж өгөх болно. Цэмцгэр төрхөд дуртай хүмүүст гарцаагүй таалагдана.

 

Too Faced брэндийн Better Than Sex өтгөрүүлэгчтэй сормуусны будаг

Энэхүү бүтээгдэхүүн нь нэг бус удаа дэлхийн шилдэг сормуусны будгаар тодорч байсан. Энэ будаг нь бүгдийг өөртөө цогцлуулж чадсан гэж хэлж болно. Сормуусыг уртасгаж, өтгөрүүлж, салгахын зэрэгцээ найрлагадаа коллаген агуулдаг давуу талтай.

 

Benefit брэндийн Roller Lash дэрвийлгэгчтэй сормуусны будаг

Муруй хэлбэрийн багс сормуусыг өргөж, дэрвийлгэнэ. Үр дүнд нь хүүхэлдэйн харцны эффект бий болно.

 

Perricone MD брэндийн No Mascara Mascara сормуусны будаг

Энэ будаг нь сормуусыг тэжээлээр хангаж, хугарч гэмтэхээс сэргийлнэ. Хэд давхарласан ч сормуус байгалиасаа өтгөн, урт харагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх