Хайх

Ухамсартай хэрэглэгч таны анхааралд: Эко сүрчигний эрин үе эхэллээ

Ухамсартай хэрэглэгч таны анхааралд: Эко сүрчигний эрин үе эхэллээ

Байгальд ээлтэй Chopard брэнд Монголд ирлээ

Text: Ө.Тодгэрэл


Байгаль дэлхийгээ хамгаалахыг хүсэж буй хэн бүхэн алхам бүртээ ухамсартай байж, хэрэглээ бүрээ ухаалаг байлгахыг зорих учиртай. Тансаг зэрэглэлийн сүрчигний зах зээлд эко санаачилга хэрэгжүүлсэн цөөн брэндүүдийн нэг болох Chopard одооноос Бишрэлт Бьюти-д худалдаалагдаж эхэллээ

Нийгэм бүхэлдээ хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, байгаль дэлхийдээ анхаарал тавих болсон энэ үед тансаг зэрэглэлийн сүрчигний зах зээл ч бас шаардлагатай шинэчлэлтийг хийж байна. Гоо сайхны салбарын бусад сегментүүдийн адил сүрчиг үйлдвэрлэгчид дэлхийн трендийг даган хэрэглэгчиддээ ухамсартай байдлаар гаргаж авсан, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн хүргэхийг зорих болжээ. Брэндүүд сүрчигний найрлагад орох орц бүрийг хаана, ямар байдлаар ургасан, хэрхэн олборлож авсан, тухайн газар болоод нийгэмдээ ямар нөлөө үзүүлсэн тал дээр анхаарал хандуулж, энгийн нэгэн бодлогогүй бүтээгдэхүүний оронд түүх өгүүлсэн, хариуцлагатай сүрчиг санал болгож байна.

Тансаг зэрэглэлийн сүрчиг үйлдвэрлэгчид дунд ийнхүү ухамсартай үйл ажиллагаа явуулж эхэлсэн цөөн брэндийн нэг бол Chopard юм. Хэдийгээр Chopard брэндийн түүх тэртээх 1860 онд бугуйн цагны үйлдвэрлэлээс эхэлсэн ч төд удалгүй брэндийн чанар ба хийц олонд үнэлэгдсэн тул үнэт эдлэлийн зах зээл рүү нэвтэрсэн байдаг. Харин 1992 онд Chopard хамгийн анхны сүрчгээ танилцуулсан ба сүрчгийн салбарт шинэ стандарт тогтоон санаанд оромгүй өндөр амжилтад хүрсэн юм. Тухайн үед олон брэндүүдэд үлгэр дууриалал болж чадсан Chopard одоо ч бусдаас нэг алхмаар түрүүлэн явж байна. Үүний нэг илрэл бол брэндийн 2017 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн эко найрлагатай сүрчгийн цувралууд юм.

Ухамсартай хэрэглэгч таны анхааралд: Эко сүрчигний эрин үе эхэллээ (фото 1)

Chopard брэндийн гол итгэл үнэмшил бол бид энэ гараг дээр ердөө л түр хугацаагаар зочилж байгаа бөгөөд байх богино хугацаандаа байгаль дэлхийдээ хариуцлагатай, ухамсартай хандах учиртай юм. Энэ үзэл бодлын дагуу Chopard үнэт эдлэл ба бугуйн цагаа эко алтаар урлаж, сүрчигнийхээ орцуудыг ч мөн ижил байдлаар гаргаж авдаг. Тэд тариаланчдад ажлын таатай нөхцөл бүрдүүлэн ухамсартай арга барилаар тарьж ургуулах боломжийг олгож, тухайн газар тариалангийн нийгэмлэгт боловсрол ба эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, энэ бүхний үр дүнд эко бөгөөд өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг. Тэд сүрчигнийхээ үндсэн гурван орц болох хамгийн сайн чанарын ветивер ургамлыг Хаити улсаас, дээд зэрэглэлийн бурбон ванилийг Мадагаскараас, шилдэг кардамомыг Гуатемалагаас гаргаж авдаг байна.

Gardens of the Tropics

Ухамсартай хэрэглэгч таны анхааралд: Эко сүрчигний эрин үе эхэллээ (фото 2)

Chopard-ын ухамсартай, эко чиглэлийн хамгийн анхны бүтээл болох Gardens of the Tropics цуглуулга 2017 оны аравдугаар сард олны хүртээл болсон даруйдаа брэндийн түүхэнд шинэ хуудас нээж өгсөн. Эко аргаар гаргаж авсан хамгийн өндөр чанартай ветивер, ваниль ба кардамом дээр суурилсан энэ цуглуулга хэрэглэгчийг байгаль дэлхийтэй ойртуулах атлаа өөрийн тансаг үнэрээрээ ховстдог билээ.

Gardens of Paradise

Ухамсартай хэрэглэгч таны анхааралд: Эко сүрчигний эрин үе эхэллээ (фото 3)

Өнгөрсөн оны эхээр танилцуулагдсан Gardens of Paradise цуглуулга байгалийн мод ургамалд хүндэтгэл үзүүлэх зорилгоор гоёмсог маргад ногоон өнгийн савлагаатайгаар хийгдсэн бөгөөд хүйс хамаарахгүй унисекс үнэртэй юм. Цуглуулгад зөгийн бал, анар ба цайны орц бүхий дорнын аястай Miel d'Arabie, жүрж, цитрус ба цэцэгсийн ноттой Orange Mauresque, мэлрэг, сарнай ба зандан модны орцтой Jasmin Moghol, мөн Болгарын сарнай, Мадагаскарын ваниль, тонка шош ба дорнын ургамлын үнэртэй Rose Seljuke гэх дөрвөн сүрчиг багтсан байгаа.

Happy Chopard

Happy Chopard нь эмэгтэйчүүдэд баяр баясгалан, сэтгэлийн таашаал бэлэглэх зориулалттай цэцэгс, жимсний үнэртэй, байгалийн гаралтай цуврал юм. Цуглуулгад багтсан Lemon Dulci нь цитрус ба ургамлын үнэрээрээ хормын зуур сэтгэл сэргээн өөдрөг болгох увдистай бол, Felicia Roses нь сарнай цэцэг ба жимсгэнийн аясаараа таныг тайвшруулж, өөрийгөө болоод бусдыг хайрлах сэдлийг төрүүлнэ. Энэ бүх эерэг энергийг мөн цуглуулгын нүүр царай болсон загвар өмсөгч Андреа Диаконугаас олж харах боломжтой. Хүний эрх болоод байгаль дэлхийн төлөөх сайн үйлсийн аян тогтмол хийдэг Андреа Chopard-ын "сайн үйлс хийж үүнээсээ таашаал ав" гэх уриатай төгс зохицож байгаа тул ийнхүү сүрчгийн төлөөлөгчөөр сонгогдсон юм. 

 

Chopard брэндийн дээрх үнэртнүүд болон бусад нэр төрлийн үнэртнүүдийг Бишрэлт Бьюти-гээс авах боломжтой.

Утас: 70128977, 70128989

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх