Хайх

Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд

Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд

Хэдэн зуун мянган ам.долларын үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд найрлагадаа юу агуулдаг вэ?

Text: Бюро 24/7


Bulgari брэндийн Opera Prima сүрчиг - 200 000 евро

Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр дэлхийн хамгийн үнэтэй сүрчигний худалдаа явагдсан. Тодруулбал Bulgari брэндийн Opera Prima сүрчиг 200 000 еврогоор борлуулагдсан юм. Сүрчгийн сав нь яг л үнэт эдлэлээр хийгдсэн урлагийн бүтээл мэт өөрийн гоёмсог хийцээрээ гайхшруулна. Тус савыг Bulgari Венецээс олборлогддог мураногийн шилээр мэргэшсэн Venini брэндтэй хамтран бүтээжээ. Мураногийн шилэн давхаргууд дунд хайлан ууссан алтан ялтаснууд Opera Prima сүрчигний савыг бусдаас онцгойроход хүргэсэн юм. Мөн савны дизайнд шар алтаар хийгдэж, очир-эрдэнэ чулуугаар чимэглэгдсэн гурван диск орсон байгаа. Харин сүрчгийн хувьд гэвэл найрлага нь магнолия ба сарнай цэцэгсийн нотуудаар анхилж, бага зэрэг мускусын хурц үнэрийг агуулна.Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд (фото 1)


La Prairie брэндийн Caviar Spectaculaire нүүрний крем - 2 200 ам.доллар


Baccarat брэнд 1841 оноос эхлэн нэгэн төрлийн алдарт бокалаа одоог хүртэл үйлдвэрлэсээр байгаа. Тэд саяхан гоо сайхны La Prairie брэндтэй хамтрахаар шийдэж, брэндийн бестселлер бүтээгдэхүүн болох Skin Caviar Luxe Cream гэх нүүрний тосыг өөрсдийн гоёмсог болор бокаландаа байршуулжээ. Уг нүүрний тос нь энгийн савлагаатайгаар ойролцоогоор 500 ам.доллараар үнэлэгддэг юм.Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд (фото 2)

Medical Beauty Research брэндийн Pure Perfection 100 Liquid Surgery серум - 4 500 ам.доллар

Маш хүчтэй хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг "Шингэн мэс засал" хэмээн нэрлэгдсэн энэхүү серум нь дангаараа ойролцоогоор 1 750 ам.доллараар үнэлэгддэг тул гурван ширхэгтэй багц нь 4 500 ам.доллар болж, үнийн дүнгийн хувьд илүү ашигтай хувилбарт тооцогддог. Энэхүү германы брэнд нь бүтээгдэхүүнийхээ найрлагад байж болох хамгийн өндөр концентрац бүхий идэвхтэй бодисууд оруулдгаараа алдартай билээ.Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд (фото 3)


Valmont брэндийн Essence of Bees шингэн тосны багц - 3 900 ам.доллар

Essence of Bees L'Elixir Des Glaciers хэмээх энэхүү гурван төрлийн байгалийн гаралтай шингэн тосноос бүрдсэн багц нь өнгөрсөн оны сүүлээр танилцуулагдсан. Найрлагад зөгийн бал, зөгийн жилий, зөгийн сүүнцэр ордог байгаа. Тоснууд лакадсан модон савалгаатай бөгөөд нэг тосны савалгаа нь бүр 18 карат бүхий шар алтаар бүрхэгдсэн билээ.Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд (фото 4)


Adore Cosmetics брэндийн Golden Touch нүүрний маск - 3 300 ам.доллар

Гидрогель бүтэцтэй, найрлагадаа шар алт агуулсан 12 ширхэгтэй нүүрний маскны багц. Энэхүү маск нь арьсыг цайруулж, залуужуулж, гадаргууг нь гөлгөр болгож, чийгшүүлнэ. Найрлагад нь онц гойд орц байхгүй хэдий ч цэвэр алт орсон тул ийнхүү өндөр үнээр үнэлэгдэж байгаа юм.Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд (фото 5)

Azature брэндийн Black Diamond хумсны будаг - 250 000 ам.доллар

Алт мөнгөний дархан Азатур Погосян хэдэн жилийн өмнө очир-эрдэнэ үйрмэгтэй хумсны будаг гаргасан нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй будаг болсон юм. Будагны найрлагад жинхэнэ хар очир-эрдэнэ чулуу ордог байгаа.

Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд (фото 6)

krē•āt beauty брэндийн наадаг сормуус - 1 300 ам.доллар

Наадаг сормуусаар мэргэшсэн Лос-Анжелесаас гаралтай krē•āt beauty брэндийн бүтээгдэхүүнүүд дунд суурь хэсэгтээ очир-эрдэнэ чулуутай, 24 карат бүхий шар алтан үйрмэгтэй онцгой сормуус бий.Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд (фото 7)


Caron брэндийн Secret Oud La Belle Helene сүрчгийн багц - 1 400 ам.доллар

Энэхүү багцад болор шил ба 24 карат бүхий улаан алтаар хийгдсэн хоосон сав болон аялахад тохиромжтой тус савны жижгэрүүлсэн хувилбар ордог тул багц ийм өндөр үнэтэй юм. Цэцэгсийн үнэртэй Secret Oud сүрчгийг тус саван дотор хийн ашиглах учиртай.Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд (фото 8)


Orogold брэндийн 24К Cleopatra Nano Regimen гоо сайхны багц - 8 500 ам.доллар

Энэхүү брэндийн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бүтээгдэхүүнүүдийн найрлагад коллоидын алт ордог гэдгээрээ алдартай. Харин доорх багцад брэндийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүнүүд нэг доор цугласан байгаа. Үүнд нүүрний тос, серум ба 24 карат бүхий алтан ялтаснууд хамрагдана. Ялтаснуудыг нүүрний тос түрхсэний дараагаар арьсан дээрээ тавин 20 минут байлгах учиртай юм.Дэлхийн хамгийн үнэтэй косметик бүтээгдэхүүнүүд (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх