Хайх

Франц бүсгүйн шик нүүр будалтыг хийхэд ямар бүтээгдэхүүн шаардлагатай вэ?

Франц бүсгүйн шик нүүр будалтыг хийхэд ямар бүтээгдэхүүн шаардлагатай вэ?

BOURJOIS Paris!

Text: Бюро 24/7


Франц бүсгүйн шик дүр төрх олон арван жилийн турш бидний анхаарлын төвд байгаа билээ. Дөнгөж орноосоо боссон мэт замбараагүй атлаа дур булаам үс засалт, ямар ч будаг түрхээгүй юм шиг боловч олны дундаас тодрон харагдах гоо үзэсгэлэн, ач холбогдол өгөөгүй гэмээр хайхрамжгүй атлаа загварлаг хувцаслалт зэргээс дүгнэхэд тэд үзэсгэлэнтэй харагдахын тулд ямар ч хичээл зүтгэл гаргадаггүй мэт санагдаж болзошгүй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь олон арван жилийн турш боловсрогдсон, нарийн аргачлалуудаас бүрдсэн бүхэл бүтэн урлаг юм. Гоо сайхны хувьд л гэхэд тэд будаг огт хэрэглэдэггүй биш харин ч эсрэгээрээ нүүрнийхээ хэсэг бүрийг будгийн ачаар тодотгох дуртай. Хамгийн гол нь Франц бүсгүйчүүд нүүр будалтыг хүнд даалгавар гэж хүлээж авалгүй косметик бүтээгдэхүүнээр туршилт хийн зугаацаж, нүүр будах явцаас таашаал авахыг эрхэмлэдэг.

Энэхүү Франц бүсгүйн je ne sais quoi эффектийг Парисын Bourjois брэнд төгс илэрхийлж чадна. Анх 1863 онд дэлхийн анхны нунтаг хэлбэрийн хацар өнгөлөгчийг зохион бүтээснээр түүх нь эхэлсэн Bourjois брэнд нь бүтээгдэхүүн бүрээрээ "joie de vivre" буюу амьдралын баяр баясгаланг мэдрүүлэх үндсэн зорилготой юм. Өнгөлөг, зугаатай, ухаалаг савлагаанд хийгдсэн өндөр чанарын найрлагатай, гоёмсог бүтэцтэй косметик бүтээгдэхүүнүүдийг хараад та өөрийн эрхгүй уруулаа Франц бүсгүйн адил тод улаанаар будаж, хацартаа ичингүйрсэн зөөлөн ягаан туяа оруулж, сормуусаа дэрвийлгэн будахыг хүснэ гэдэгт бид итгэлтэй байна.

EFFET 3D уруул өнгөлөгч

Уруулыг 3D эффектээр гялалзуулан томруулж харагдуулах энэхүү уруул өнгөлөгч нь дотроо маш жижиг ширхэгтэй саа агуулдаг тул түрхсэний дараа уруул тань сувд мэт зөөлөн гялтганана. Мөн уруулыг чийгшүүлж, наалдамхай мэдрэмж өгөлгүй үргэлж тэжээлээр дүүрэн, эрүүл харагдахад тусална.

LIP DUO SCULPT уруулын будаг

Энэ бүтээгдэхүүний тусламжтай та уруулаа нэгэн зэрэг хүрээлж бас будах боломжтой. 3D эффекттэй, дүрэн ба эрүүл харагдах уруулыг ганцхан алхмын дотор маш хурдан бий болгох тул нүүр будалтдаа хэт их хугацаа зарцуулах дургүй бүсгүйчүүдэд нэн тохиромжтой.

HEALTHY MIX BB крем

Байгалийн будалт хийх дуртай хэн бүхэн энэхүү BB кремийг туршаад үзэх хэрэгтэй. A, C, E, B5 амин дэмүүдийг агуулдаг энэхүү крем нь арьсны ядарч, хуурайшсан шинж тэмдгийг дарж, дотроосоо гэрэлтсэн эрүүл харагдуулж өгдөг. Арьсны гадаргууг гөлийлгөж, өө сэв дарж, торгомсог гадаргуу бий болгоно. Бүтцийн хувьд маш хөнгөн тул арьсыг амьсгалуулдаг давуу талтай.

LITTLE ROUND POT хацар өнгөлөгч

Bourjois брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох Little Round Pot хацар өнгөлөгч нь олон арван жилийн турш бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй харагдахад тусалж байгаа билээ. Брэндийн патенталсан тусгай технологийн дагуу хийгддэг энэ хацар өнгөлөгч нь хөнгөн, тунгалаг бүтэцтэй бөгөөд арьсанд хялбархан уусаж, байгалийн ягаан туяа нэмж өгдөг. Бүсгүй бүрд байх хэрэгтэй must-have бүтээгдэхүүн гэж хэлж болно.

HEALTHY MIX пудр

Үзэсгэлэнтэй, гэрэлтсэн арьсанд сайн уу гэж хэлээрэй. Healthy Mix пудр нь байгалийн, эрүүл дүр төрх бий болгоход шаардлагатай хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Арьсны гадаргууг нэгэн жигд болгож, аливаа тослог, тааламжгүй гялбааг матт болгох атлаа C, E ба B5 амин дэм агуулах найрлагынхаа ачаар арьсыг чийглэг, эрүүл харагдуулах ид шидтэй.

HEALTHY MIX SORBET шингэн хацар өнгөлөгч

1 дуслыг уруулдаа, 2 дуслыг хацартаа! Өнгө нэмэхийг хүссэн нүүрнийхээ аль ч хэсэгт түрхэж болох энэхүү шингэн бүтэцтэй өнгөлөгч нь арьсыг залуу, эрүүл харагдахад тусална.

EYE CATCHING нүдний тенийн палет

Энэхүү нүдний тенийн иж бүрдлийг эзэмшсэнээр хамгийн багадаа 8 төрлийн төрх бүрдүүлэх боломжтой. Сатин, сувдан гялбаатай, гялалзсан, солонгорсон ба матт гэх 5 төрлийн бүтэцтэй nude өнгийн тениүдээс сонголтоо хийн бусдыг нүдээрээ ховстоорой.

BROW PALETTE хөмсөгний иж бүрдэл

Үзэсгэлэнт нүдээ тодруулан харагдуулахын тулд хөмсгөө төгс хэлбэрт оруулан будах хэрэгтэй. Гурван алхмаас бүрдэх энэхүү хөмсөгний палет нь хөмсгийг хэлбэрт оруулж, өнгийг нь тодруулж, хөмсөгний доогуур хайлайт хийхэд тусална.

BROW REVEAL хөмсөгний харандаа

Ташуу хэлбэрийн үзүүртэй тул хэрэглэхэд хялбар бөгөөд гэрийн нөхцөлд мэргэжлийн будалт хийх боломжийг олгоно. Тогтоц сайтай тул бүхэл өдрийн турш хөмсгөндөө санаа зовох шаардлагагүй болно.


Bishrelt Beauty
Утас: 70128977
Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
Шангри-Ла Моллын 1 давхар
Улсын их дэлгүүрийн 1 давхар
Централ Тауэрийн 2 давхар
Оргил Шилтгээний 1 давхар
Наадам Центр 1 давхар
Дархан их дэлгүүрийн 1 давхар
E-Mart худалдааны төвийн 2 давхар
Хороолол дахь E-Mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар
Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар
Хүннү Молл-ийн 1 давхар
3-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхар
1-р хороолол Өнөр Хорооллын Номин Hypermarket-ийн 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх