Хайх

Гэртээ тохилог орчин бүрдүүлэх нь: Шилдэг 5 үнэртэй лаа

Гэртээ тохилог орчин бүрдүүлэх нь: Шилдэг 5 үнэртэй лаа

Ой мод, номын сан ба сарнай цэцгийн үнэрт дуртай хүмүүст зориуллаа

Text: Бюро 24/7


Зураг:

Намрын улирлын энэхүү сүүлийн сард мөн дараа нь ирэх өвлийн хүйтэн өдрүүдэд гэртээ хюгге орчин бүрдүүлэн тухлан суух шиг сайхан зүйл ховор билээ. Тэр тусмаа үнэртэй лаа асаах нь халуун дулаан, тааламжтай уур амьсгал бүрдүүлэх шилдэг аргуудын нэг юм.

Cire Trudon Balmoral
Гэртээ тохилог орчин бүрдүүлэх нь: Шилдэг 5 үнэртэй лаа (фото 1)
Английн хатан хаан Викторияд Шотландын ууланд байршдаг Балморал нэртэй цайз байдаг байжээ. Хатан хаан өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ уг цайзыг үгээр илэрхийлшгүй үзэсгэлэнтэй газар хэмээн дүрсэлж, ойн горхи, мод ба цэцэгсээр хүрээлүүлсэн гайхалтай орчин гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин Cire Trudon брэндийн Balmoral нэртэй лаа нь Викториягийн дүрсэлсэн тэрхүү орчныг үнэрээр дамжуулан мэдрүүлэх болно.

Sisley Eau de Campagne
Гэртээ тохилог орчин бүрдүүлэх нь: Шилдэг 5 үнэртэй лаа (фото 2)
Жан-Клод Эллений бүтээсэн Eau de Campagne гэх алдарт үнэртэн бол Sisley брэндийн бүх цаг үеийн бестселлер юм. Харин өнгөрсөн онд брэнд ижил үнэртэй лаа худалдаанд гаргасан байгаа. Лааг асаах төдийд таны өмнө дөнгөж өвсийг нь хадсан нуга, ой модны намаг, цитрус жимстэй цэцэрлэгт хүрээлэн зэрэг үзэсгэлэнтэй байгалийн дүр зураглал бий болно.

Diptyque Pine Tree of Light
Гэртээ тохилог орчин бүрдүүлэх нь: Шилдэг 5 үнэртэй лаа (фото 3)
Францын үнэртний ордон Diptyque нь шилмүүст модны үнэртэй лааны шинэ жилийн цуглуулга танилцуулсан байгаа. Брэндийн энэхүү цуглуулга нь баярын уур амьсгалтай төдийгүй модны бодит үнэр мэдрүүлдгээрээ алдартай. Савалгаа нь хүртэл үнэрээ илэрхийлэх гоёмсог зураглалтай тул танд гарцаагүй таалагдана.

Byredo Bibliotheque
Гэртээ тохилог орчин бүрдүүлэх нь: Шилдэг 5 үнэртэй лаа (фото 4)
Номын үнэрт дургүй хүн гэж бараг л үгүй биз ээ. Дөнгөж хэвлэлээс гарсан, шаржигнасан хуудастай шинэ ном, эсвэл олон гар дамжсан хуучин ном гээд номын сангийн үнэр үргэлж таатай мэдрэмж төрүүлдэг билээ. Byredo брэндийн Bibliotheque лаа нь номын сангийн үнэртэй шилдэг бүтээлүүдийн нэг юм.

Jo Malone Red Roses
Гэртээ тохилог орчин бүрдүүлэх нь: Шилдэг 5 үнэртэй лаа (фото 5)
Сарнай цэцгийн үнэрийг хамгийн бодитоор гаргадаг лаануудын нэг. Яг л аварга том улаан сарнайн баглаа мэт Red Roses лаа нь нэгэн зэрэг баялаг бөгөөд хөнгөн аястай тул та гайхалтай үнэрээс нь хэзээ ч уйдахгүй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих