Хайх

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр

Text: Бюро 24/7


Зураг:

Clarins брэндийн Everlasting Foundation

Матт эффекттэй, хүйтэн цаг агаарт тохиромжтой тослог бүтэцтэй энэхүү пудр нь арьсанд хуурайшсан мэдрэмж өгөхгүй. Хоёр талт спонжийн ачаар та уг бүтээгдэхүүнийг суурь крем эсвэл пудр хэлбэрээр, мөн хуурай эсвэл чийглэг байдлаар түрхэх боломжтой байна.

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр (фото 1)

Sensai брэндийн тогтоц сайтай шахмал пудр

Энэхүү пудр нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй тул арьсан дээрх хуурайшилтыг тодруулахгүй, мөн маск тавьсан мэт хиймэл харагдах бүрхүүл үүсгэхгүй. Ерөнхийдөө тийм ч хуурай биш, бага зэрэг чийглэг бүтэцтэй энэ пудр нь нүх ба үрчлээсийг тодруулалгүйгээр арьсыг илүү гөлгөр, байгалийн зөөлөн, гэрэлтсэн гадаргуутай болгоно. Пудр нийт долоон төрлийн өнгөний сонголттойгоор худалдаалагддаг бөгөөд тэр дундаас Soft Beige гэх өнгө нь түрхсэний хэдхэн минутын дараа арьсны өнгөтэй уусдаг давуу талаараа хамгийн универсал сонголт байх болно. Бүтээгдэхүүний найрлага дахь орцууд арьсны усны тэнцвэр болон липидийн хэмжээг зохицуулна.

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр (фото 2)

M.A.C. брэндийн шахмал пудр

Хөнгөн, тослог бүтэцтэй энэ пудр нь арьсан дээр нимгэн бүрхүүл үүсгэнэ. Мөн арьсны гадаргууг тэгшилж, гөлгөр болгож, өө сэв ба нүхийг дарж, мэдэгдэхүйц "blur эффект" бий болгоно. Энэ бүтээгдэхүүнийг байгалийн үстэй хөвсгөр багсаар түрхвэл хамгаас тохиромжтой байх болно.

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр (фото 3)

Clinique брэндийн эрдсийн агууламжтай шахмал пудр

Улайх хандлагатай арьстай эмэгтэйчүүдэд зориулагдсан өвлийн улирлын пудр. Бүтээгдэхүүний шар өнгө арьсны улайлтыг хормын зуур дарж, хэсэг хугацааны дараа арьсны өнгөтэй уусч, байгалийн туяатай болж ирдэг. Ийм ч учраас энэ пудр нь ямар ч өнгийн арьсанд тохирдог юм. Пудрын найрлагад ордог кофеин, магнолия модны холтсын ханд, пориа мөөг, бэрсүүт жүржийн хальс гэх зэрэг орцууд нь бүгд арьсны улайлтыг дарахад тусалдаг байна. Пудрыг бие даан, эсвэл бусад бүтээгдэхүүний хамтаар давхарлан хэрэглэж болно.

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр (фото 4)

NARS брэндийн нунтаг пудр

Хөнгөн бүтэцтэй, хагас гэрэлтэх нимгэн бүрхүүл үүсгэх энэхүү универсал пудрыг өдрийн цагийн байгалийн нүүр будалтад зориулж, эсвэл бусад тослог бүтэцтэй бүтээгдэхүүнийг бага зэрэг матт болгох зорилгоор ашиглаж болно. Пудрыг түрхсэний дараагаар арьс үл ялиг гялалзаж, илүү эрүүл харагдах болно. Бүтээгдэхүүний найрлагад мөн гиалуроны хүчил ордог тул энэ нь өвлийн улиралд тустай том давуу тал болдог байгаа.

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр (фото 5)

Charlotte Tilbury брэндийн шахмал пудр

Тослог-хуурай хосолсон бүтэцтэй энэ пудр нь арьсны гадаргууг тэгшилж, матт эффекттэй болгоно. Ямар ч төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд найрлагадаа буйлсын тос ба сарнайн лав агуулдаг тул хүйтэн улиралд арьсыг хуурайшуулахгүй, чийгийн түвшинг хадгална.

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр (фото 6)

Kiko Milano брэндийн шингэн-хуурай хосолсон найрлагатай пудр

Жижиг гялалзсан ширхгүүдтэй энэхүү пудр нь арьсыг хормын зуур сэргээж, гэрэлтүүлэх болно. Бүтээгдэхүүн нийт дөрвөн төрлийн өнгөтэйгөөр гардаг бөгөөд хамгийн бараан өнгийг нь бронзер байдлаар хэрэглэх боломжтой. Пудрын бас нэгэн онцлог бол үүний цагаан гааны өвөрмөц үнэр юм.

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр (фото 7)

Smashbox брэндийн нунтаг пудр

Нэг удаагийн түрхэх хэмжээгээ хянах боломжийг олгосон ухаалаг савлагаатай энэхүү нунтаг пудрын найрлагад хөгшрөлтийн эсрэг, чийгшүүлэх үйлчилгээтэй алтны жижиг хэсгүүд, пептидүүд ба олон төрлийн ургамлын ханд багтсан. Харин бүтцийн хувьд матт, хагас гэрэлтсэн, хөнгөн бүрхүүл үүсгэнэ.

Хүйтний улиралд тохиромжтой шилдэг найман пудр (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх