Хайх

Хэзээ ч мартагдашгүй харц: Saint Laurent шоуны будалтыг хэрхэн дуурайх вэ

Хэзээ ч мартагдашгүй харц: Saint Laurent шоуны будалтыг хэрхэн дуурайх вэ

Панк стилийн будалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Saint Laurent брэндийн намар-өвөл 2018 улирлын загварын шоунд зориулж мэргэжлийн нүүр хувиргагч Том Пешо нүд тодотгосон анхаарал татам будалт хийжээ. "Хүчирхэг. Маш эмэгтэйлэг. Өвөрмөц. Байгалийн гоо үзэсгэлэнг тодотгосон. Эдгээр эмэгтэйчүүд бусдаас өөр, онцгой харагдаж байгаа. Энэ төрхийг би Энтонитой хамтран сэдсэн юм. Энэ бол Saint Laurent брэндийн гоо зүйн мэдрэмжид төгс тохирсон дүр төрх" хэмээн нүүр хувиргагч тайлбарласан юм.

Хэзээ ч мартагдашгүй харц: Saint Laurent шоуны будалтыг хэрхэн дуурайх вэ (фото 1)

Пешо юуны түрүүнд моделиудын арьсанд бага зэрэг гялалзсан эффекттэй чийгшүүлэгч тос түрхэж, дараагаар нь суурь крем тавьсан байна. Харин нүдний будалтыг хийхэд шаардагдсан гол бүтээгдэхүүн нь Couture Kajal Noir Ardent гэх зөөлөн бүтэцтэй хар өнгийн харандаа юм. Энэ харандааг нүд хүрээлэгч контур, смоки будалтын тень эсвэл нүдний салст хэсгийг будах харандаа байдлаар ашиглаж болно. Харандаа тослог зөөлөн бүтэцтэй тул арьсандаа тарааж, уусгахад хялбар байхаас гадна хэсэг хугацааны дараа хатаж, тогтоц сайтай байна. Зурган дээрх шиг хурц өнцөгтэй, геометрийн хэлбэр бүхий контур зурахын тулд эхлээд хүрээг нь гаргахыг зөвлөж байна. Ингэснээр тэгш хэмтэй, өөгүй будалт хийх боломжтой юм. Эцэст нь контур зурсны дараа хоёр нүднийхээ дотор буланд гялалзсан, мөнгөлөг тень түрхэж панк уур амьсгал нэмээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх