Хайх

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид

Спортын олон төрөл дэх үзэсгэлэн гоо

Text: Ө.Тодгэрэл


Гоо үзэсгэлэн, авьяас чадвар хоёр нэг дор бүрдсэн төгс бүсгүйчүүд Олимпийн наадмыг улам сонирхолтой болгож байна

2016 оны Олимпийн наадам эхлээд долоо дах өдөртөө орж байна. Энэ хугацаанд дэлхийн өнцөг бүрийн дэмжигчид зурагтынхаа өмнө Олимпийг үзэх зуураа зөвхөн чадварлаг гэлтгүй, мөн маш олон үзэсгэлэнтэй, төгс биетэй тамирчид олж харсан гэдэгт бид итгэлтэй байна. Грекийн эртний домогт Олимпийн тамирчидыг "Бурхадын тэргүүлэгч нар" хэмээн нэрлэдэг байсан нь үнэхээр л үнэний ортой байсан бололтой шүү. Ингээд бид улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж, спортын гайхамшгийг харуулж яваа үзэсгэлэнтэй тамирчиддаа хүндэтгэл үзүүлж, доорх жагсаалтыг бэлдлээ.

Дарья Клишина (Уртын харайлт)

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 1)

Оросын хамгийн үзэсгэлэнтэй тамирчин тодотголыг хүртсэн Клишина энэ жил улсаа төлөөлж уртын харайлтын төрөлд өрсөлдөж байна.

 

Д.Сумъяа - Жудо

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 2)

Одоогийн байдлаар Рио 2016-с цорын ганц Олимпийн медалийг аваад байгаа ахлах дэслэгч Д.Сумъяаг хүн бүхэн "хөөрхөн" охин гэж бахархаж байгаа. Тэр хүчтэй ч даруу, төлөв зангаараа бүх хүний хайрыг татсан юм. Цахим орчинд бүр "Ойрын хэд хоногт ямар ч гоё зургаа оруулсан охид Д.Сумъяагаас илүү гарахгүй" гэсэн хэлц хүртэл гараад байгаа билээ. Тамирчин бүсгүй маань одоо 25 настай тул цаашид олон, олон тэмцээнд амжилт гаргаж, Токиогийн Олимпод атгаад алдсан алтан медалиа авах өндөр магадлалтай.  

Мишель Женнек - Саадтай гүйлт

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 3)

Австралийн тамирчин Мишель Женнекийн бие халаалтын горим өнгөрсөн Олимпийн наадмаар олны дунд шуугиан тарьсан. Үзэсгэлэнт бүсгүй энэ удаад ч бас улсаа төлөөлж Олимпод оролцож байгаа.


Федерика Пеллегрини - Сэлэлт

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 4)

Итали улсыг төлөөлж буй усанд сэлэгч Федерика Пеллегрини зөвхөн өөрийн гоо үзэсгэлэнгээрээ бус мөн авьяас чадвараараа олонд танигдсан нэгэн. Тэрбээр 2008 оны Бээжингийн Олимпоос алтан медаль хүртэж байсан юм.



Эллен Хуг - Зүлгэн дээрх хоккей 

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 5)

Голландын хамгийн амжилттай бүсгүйчүүдийн нэг Эллен энэ жилийн Олимпод багийн ахлагчийн үүрэгтэй оролцож байгаа.

A photo posted by Ellen Hoog (@ellen_hoog) on


Ивана Спэновик - Уртын харайлт

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 6)

Сербийн тамирчин Ивана спортын өндөр амжилт гаргахаас гадна, мөн олон нийтийн сүлжээг байлдан дагуулж, Instagram-ын фитнес од болоод байгаа.


Наташа Хэйстингс - Богино зайны гүйлт

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 7)

Үзэсгэлэнт Наташа АНУ-ыг төлөөлж, эмэгтэйчүүдийн 400м ба 4х400м буухиа уралдааны төрөлд оролцоно.

Шелайна Задорски - Эмэгтэйчүүдийн хөл бөмбөг

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 8)

Шелайна энэ жил Канад улсын хөл бөмбөгийн шигшээ багийг ахалж, Олимпод өрсөлдөнө.

A photo posted by Shelina Zadorsky (@shelinaz) on

Жэк Карвалхо - Эмэгтэйчүүдийн волейбол

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 9)

Загвар өмсөгчдөөс дутахааргүй 185 см өндөртэй Бразилын волейболын шигшээ багийн уг тамирчин энэ жилийн Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтын дээгүүр бичигдэж байгаа.

A photo posted by Jaque Carvalho (@jaque1212) on


Франческа Пичинини - Эмэгтэйчүүдийн волейбол

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 10)

Итали улсын волейболын шигшээ багийн хамгийн ахмад тоглогчдын нэг Франческа энэ жил багаа ахалж тоглоно. Энэ нь түүний оролцож буй тав дахь удаагийн Олимпийн наадам юм.

 

Эмбер Хилл – Буудлага

Риод өрсөлдөж буй Олимпийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчид (фото 11)

Их Британи улсыг төлөөлж Олимпод оролцож буй Эмбер Хилл өдгөө дөнгөж 18 настай. Тэр урьд өмнө нь буудлагын олон улсын тэмцээнүүдээс гурван алтан медаль хүртсэн амжилт гаргаад байгаа. 

A photo posted by Amber x (@amberjohill) on

цааш үзэх