Хайх

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт

Оросын алдартай гоо сайхны блогерууд өөрсдийн хэрэглэх дуртай нарны тоснуудыг нэрлэж байна

Text: Buro.Mongolia


Ultraсeuticals брэндийн SPF 30 хамгаалалттай өдрийн чийгшүүлэгч тос

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 1)

"Don't touch my face" блогийн үүсгэн байгуулагч Адэль Мифтахова:

"Би чамгүй олон нарны тос туршиж үзсэн. Энэ бол тэр дундаас хамгийн тааламжтай нь. Арьсыг хангалттай чийгшүүлж, тослог гялбаа үүсгэдэггүй тул чийгшүүлэгч тосны оронд хэрэглэх бүрэн боломжтой. Ер нь арьсаа сайтар хамгаалахын тулд нарны тосыг олон давхарлан зузаан түрхэх шаардлагатай байдаг. Ихэнх хүмүүс тос давхарлах дургүй байдаг ч энэ тосны хувьд бол маш тааламжтай мэдрэмж өгдөг шүү. Тослог ба холимог арьсанд нэн тохиромжтой".

Chanel брэндийн нарны тос

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 2)

"Pudra.ru" вебсайтын хөгжлийн захирал ба блогер Сергей Остриков:

"Энэ бүтээгдэхүүний арьсан дээр үл мэдэгдэх, хөнгөн бүтцэнд үнэхээр дуртай. Нарны хорт туяанаас маш үр дүнтэй, удаан хугацаанд хамгаалдаг. Барселоны далайн эрэг дээр хэдэн цагийн турш зураг зурж зогсоход миний арьс отгхон ч түлэгдээгүй шүү. Түүнчлэн энэ бүтээгдэхүүний найрлагад олон төрлийн тэжээллэг зүйлс агуулагддаг тул арьсыг зөвхөн UVA ба UVB туяануудаас хамгаалаад зогсохгүй гадны бусад нөлөөнөөс ч бас хамгаалах болно".

Kiehl's брэндийн SPF 50 хамгаалалттай шингэн

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 3)

"Дневник визажидзе" блогийн үүсгэн байгуулагч, нүүр хувиргагч Ирена Шимшилавшили:

"Би тослог бөгөөд асуудалтай арьстай учир надад бүхэл өдрийн турш нарны тостой явах нь их хүндрэлтэй байдаг. Ихэнх нарны тоснууд тослог бүтэцтэй, арьсыг гялтгануулах хандлагатай байдаг юм. Гэхдээ энэ тос надад болон миний танилуудад их таалагдсан. Бүтэц нь тослог биш, арьсан дээр үл мэдэгдэх хөнгөн, мөн тослогжилтын гялбаа үүсгэдэггүй, арьсыг бага зэрэг сэргээж өгдөг нь маш том давуу талууд юм. Ялангуяа зуны улиралд энэ тос нь төгс сонголт байх болно. Миний хувьд уг тосыг түрхээд өөр ямар нэгэн будаг хэрэглэдэггүй. Сануулж хэлэхэд нарны тос хэрэглэхдээ ил гарсан бүх арьсны хэсгүүдэд түрхэх ёстойг мартуузай".

3LAB брэндийн нарны хамгаалалттай компакт хэлбэрийн BB крем

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 4)

"V I V A L A V I K A" блогийн үүсгэн байгуулагч Виктория Молдавская:

"Энэхүү бүтээгдэхүүний талаарх бүхий л магтаалууд бүгд үнэн гэдгийг чин сэтгэлээсээ хэлмээр байна. Би энэ бүтээгдэхүүний ачаар нүүр будалтаа хоёр цаг тутамд сэргээж, нарны хамгаалалтаа уртасгадаг. Бүтэц нь хөнгөн хэдий ч арьсан дээрх улайлт, жижиг хэмжээний өө сэвүүд хангалттай дарагдаж, тэгш гадаргуу бий болдог. Өндөр үнэтэй ч, та төлсөн мөнгөнийхөө үр шимийг 100% авах болно шүү".

3LAB брэндийн нарны тос

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 5)

"EMBeauty" гэх Instagram блогийн үүсгэн байгуулагч Элен Манасир:

"Энэ тос нь ямар ч насны, бүх төрлийн арьсанд тохиромжтой. Би арьсан дээрээ сэвхтэй учир нарны тос сонгохдоо сайтар судалгаа хийдэг. Харин энэ тос хөнгөн бүрхүүл бий болгодог атлаа арьсыг маш сайн хамгаалж чаддаг давуу талтай".

Obagi брэндийн SPF 50 хамгаалалттай, матт эффект өгдөг нарны тос

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 6)

"Kosmetos" блогийн үүсгэн байгуулагч Ани Саркисян:

"Сүүлийн хоёр жил зөвхөн энэ тосыг л хэрэглэж байна. Байж болох хамгийн өндөр SPF хамгаалалттай тул хаашаа ч аялсан авч явдаг. Энэ тос нь арьсанд гүн чийгшил өгч, түрхсэний дараа цагаан туяа үлдээдэггүй. Хурдан шингэдэг бөгөөд хамгийн гол нь матт эффект үүсгэдэг. Миний тослог арьсны хувьд энэ нь их чухал давуу тал юм".

Glossier брэндийн хөнгөн бүтэцтэй нарны тос

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 7)

"The Blueprint" вебсайтын гоо сайхны редактор Маша Ворслав:

"Ихэвчлэн Glossier-ийн эргэн тойронд хэтэрхий их хайп үүссэн байдаг тул би уг брэндийн бүтээгдэхүүнүүдэд эргэлзсэн байдлаар ханддаг. Гэхдээ энэ нарны тос надад таалагдсан шүү. Ямар ч арьсанд тохирдог бөгөөд үл мэдэгдэх маш нимгэн бүрхүүл бий болгодог. Савлагаа нь эвтэйхэн, бүтэц нь тааламжтай, мөн тогтоц сайтай. Гэхдээ савлагаа нь 30мл бүхий жижиг тул үүнийг зөвхөн нүүрэндээ түрхэж, харин хүзүү ба чих хэсгийн арьсаа бага зэрэг хямд нарны тосоор хамгаалахыг зөвлөх байна".

Hada Labo брэндийн нарнаас хамгаалах гель

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 8)

"Надо брать" блогийн үүсгэн байгуулагч:

"Нэгдүгээрт энэ гель нь SPF 50 хамгаалалттай. Хоёрдугаарт арьсыг сайтар чийгшүүлэх чадвартай тул надад өөр бүтээгдэхүүний шаардлага гардаггүй. Савлагаа нь том, бүтэц нь хөнгөн, мөн хурц үнэр байхгүй. Би энэ тосыг зөвхөн нүүр гэлтгүй мөн биеийнхээ арьсанд хэрэглэдэг атлаа нэг зуны турш нэг хайрцгийг дуусгаж бардаггүй шүү".

Bioderma брэндийн нарнаас хамгаалах шингэн

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 9)

"Acneclub" гэх Instagram блогийн үүсгэн байгуулагч Светлана Корточенко:

"Бүх шалгууруудыг давах төгс нарны тосыг би хараахан олоогүй л байна. Гэхдээ Bioderma-гийн энэ нарнаас хамгаалах шингэн нь миний туршиж үзсэн бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн хөнгөн бүтэцтэй, арьсанд тааламжтай, хялбар шингэдэг, нүүрний будгийн төгс суурь болж өгдөг бүтээгдэхүүн мэт санагдсан. Ганц дутагдал нь арьсыг бага зэрэг гялтгануулдаг. Миний хувьд бол тодорхой хэмжээнд гэрэлтсэн арьстай байх дуртай учир энэ нь тийм ч том асуудал биш юм".

La Roche-Posay брэндийн чийгтэй арьсанд түрхэх зориулалттай гель

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 10)

"BeButterfly.ru" блогийн үүсгэн байгуулагч:

"Миний хамгаас хайртай нарны тос бол La Roche-Posay брэндийн Wet Skin Gel гэх гэр бүлийн гишүүн бүрт зориулагдсан ("3-аас дээш насны хүүхэд хэрэглэх боломжтой) гель юм. Энэ бүтээгдэхүүн нь арьсыг сайтар хамгаалж, далайн усанд тогтоцтой байж, цагаан туяа үлдээхгүй хурдан шингэж, хормын зуур уусдаг давуу талтай".

Lancome брэндийн нарнаас хамгаалах сүүн шингэн

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 11)

"Whatpollylikes.ru" блогийн үүсгэн байгуулагч Полина Новикова:

"Би ер нь үргэлж л спрей хэлбэрийн нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх дуртай байсан. Тэр дундаа хамгийн хайртай бүтээгдэхүүнүүдийн нэг бол Lancome брэндийн Soleil Bronzer гэх SPF 30 хамгаалалттай, спрей хэлбэрийн сүүн шингэн юм. Арьсанд маш хурдан уусаж, ямар нэгэн толбо үлдээдэггүй. Мөн бүтээгдэхүүний найрлагад жижиг хэмжээний гялалзсан хэсгүүд ордог тул энэ нь яг л хайлайтер мэт арьсыг маш гоёмсгоор гэрэлтүүлж өгдөг. Би энэ бүтээгдэхүүнийг нийт гурван аялалд авч явсан. Нэг ч удаа арьс түлэгдээгүй бөгөөд үргэлж л жигд борлодог байсан".

Clarins брэндийн SPF 50 хамгаалалттай нарны тос

Шилдэг 12 нарны тос: Блогеруудын сонголт (фото 12)

"Ananaska.com" блогийн үүсгэн байгуулагч Анастасия Любашенко:

"Миний хамгийн хайртай нарны тоснуудын нэг. Арьсанд маш хурдан шингэж, тослог гялбаа үүсгэдэггүй. Мөн байж болох хамгийн өндөр SPF индекстэй тул цайвар өнгийн арьсанд минь сайн хамгаалалт болдог".

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх