Хайх

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн

Цоо шинэ үнэртнээр өөрийгөө шинэчлэх цаг ирлээ

Text: Ө.Тодгэрэл

Шинэ он эхлэх үед бид урдаа ямар нэгэн шинэ зорилго тавьж, өөрсдийгөө шинэчлэхийг хүсдэг. Үргэлж өсөн дэвших тэмүүлэлтэй байдаг бид урьд өмнө нь мэдэрч үзээгүй мэдрэмж, туршиж үзээгүй ажил, зориглож байгаагүй этгээд дүр төрхийн араас тэмүүлж эхэлдэг билээ. Хэрвээ та ч бас 2017 оноо адал явдлаар дүүрэн, өвөрмөц бөгөөд мартагдашгүй өнгөрөөхийг зорьж байгаа бол шинэчлэлтийг сайхан үнэртнээр эхлүүлээрэй. Үнэртэн бол бусдад анхны сэтгэгдэл төрүүлж, дурсамж үлдээх хувь хүний нэгэн төлөөлөгч юм. Бидний бэлдсэн доорх найман үнэртэн бүгд өөрийн гэсэн өвөрмөц найрлагатай тул танд шинэ мэдрэмжийг бэлэглэж, өглөө бүрийг шинэлэг байдлаар эхлүүлэхэд туслах болно.

 

Balmain - Extatic Tiger Orchid

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн (фото 1)

Balmain ордны бүтээлч захирал Оливье Рустены нэвтрүүлсэн Extatic нэртэй үнэртний цувралд 2016 оны дөрөвдүгээр сард нэгэн шинэ гишүүн нэмэгдсэн. Extatic Tiger Orchid нь Oncidium хэмээн нэрлэгддэг барын толботой цахирмаа цэцгийн нэрэмжит, дорнын өнгө аястай, цэцгийн үнэр давамгайлсан, зөөлөн сүрчиг юм. Мэдрэмтгий, өдөөн хатгасан, этгээд бүсгүйд зориулсан уг сүрчгийг цагаан гааны цэцэг ба ягаан перецийн анхлан нотууд болон ончидиум, иланг-иланг ба мэлрэг цэцгийн зүрхэн нотууд тодорхойлно. Balmain брэндийн үндсэн дүр төрх болсон тачаангуй бүсгүйн дүрд хувирахыг хүсвэл уг сүрчгийг туршаад үзээрэй.

Paul Smith - Paul Smith Rose

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн (фото 2)

Paul Smith Rose сүрчиг нь анх 2007 онд худалдаанд гарч байсан хэдий ч сарнайн үнэр давамгайлсан найрлагынхаа ачаар эмэгтэйчүүдийн хувьд сонгодог үнэртэн болон хувирч, одоо хүртэл эрэлт ихтэй байна. Их Британийн алдарт дизайнер Пол Смит энэхүү сүрчгийг эхнэртээ зориулан бүтээж байсан тул Paul Smith Rose-ыг түрхсэн хүн үнэртэнд шингэсэн хайр ба энхрийллийг тэр даруйд мэдэрдэг. Сүрчиг нил цэцэг, сарнай ба ногоон цайны анхлан нотуудаар нээгдэж, зүрхэндээ Турк сарнай ба замбага цэцгээр зонхилж, эцэст нь хуш мод ба заарын үнэрээр анхилах болно.

Boucheron - Quatre

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн (фото 3)

Францын Boucheron үнэт эдлэлийн ордны 2015 оны хавар танилцуулсан Quatre сүрчиг нь Парис хотын орчин үеийн, бүтээлч, романтик шинж тэмдгүүдийг өөртөө агуулсан байгаа. Амтат жүрж, улаалзгана, ногоон бэрсүүт жүрж, нимбэг ба грейпфрутээс бүрдэх анхлан нотууд мэлрэг ба сарнай цэцгийн үнэрээр үргэлжилж, эцэст нь хуш мод, заар, ваниль ба карамелийн суурь нотуудаар төгсөнө. Ерөнхийдөө цэцэг ба жимсгэнийн үнэртэй энэхүү сонгодог сүрчиг нь ямар ч нөхцөлд тохирох, ямар ч насны эмэгтэйд таалагдах, нийтлэг сонголт юм.

Roberto Cavalli - Just Cavalli

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн (фото 4)

Бүсгүй хүний дур булаам байдал төрөл бүрээр илэрдэг. Гаднах гоо үзэсгэлэн, дотоод сэтгэл, биеэ авч явах байдал, амьдралыг харах өнцөг гээд л түүнийг бусдаас онцгойруулдаг олон шалгуур бий. Тэр дундаа бүсгүй хүний үнэр бол хамгийн ихээр бусдын анхаарлыг татаж, сэтгэлд хоногшдог зүйл юм. Тиймээс өөрийн эмэгтэйлэг, дур булаам төрхийг тодотгохыг хүсвэл Roberto Cavalli брэндийн 2013 онд танилцуулсан Just Cavalli үнэртэнг туршаад үзээрэй. Энэхүү сүрчиг нь жүржийн модны цэцэгнээс гарган авсан эфирийн тосны чихэрлэг нотоор эхэлж, Тиаре цэцгийн тачаангуй үнэрт шилжин, зөөлөн дулаан мэдрэмж төрүүлэх зандан модны суурь нотоор төгсөх болно.

CK Euphoria

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн (фото 5)

Цэцэг болон жимсгэнийн үнэр давамгайлсан Euphoria нь америкийн алдарт Calvin Klein брэндийн хамгийн амжилттай сүрчгүүдийн нэг юм. Амьдралын баяр баясгаланг мэдрүүлэх энэхүү үнэртэн нь эмэгтэй хүнийг цэцэг мэт ялдам ба нууцлаг үнэрээр орооно. Сүрчгийн найрлагад сарнайн гол, япон алим, ногоон навчис, хар цахирмаа, улаан царс ба хув багтсан байна.

Shiseido Ever Bloom

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн (фото 6)

Японы 140 жилийн түүхтэй арьс арчилгааны Shiseido брэнд түүхэндээ хоёрхон үнэртэн танилцуулж байсны нэг нь Ever Bloom сүрчиг юм. Брэндийн үүсгэн байгуулагчийн төрсөн хүү Шинзо Фукухарагийн 1940 онд авсан камелия цэцгийн хар цагаан зураг уг сүрчгийн бүтээлч санааны эх үүсвэр болжээ. Shiseido ордны баялаг уламжлалыг агуулсан, Зүүн Баруун зүгийн эрс тэрс ялгааг харуулсан Ever Bloom сүрчиг нь эмэгтэйлэг ба хүчирхэг байдлыг нэгэн зэрэг төгс илэрхийлсэн гэгддэг. Үнэртний зах зээл дээрх дийлэнх сүрчиг пирамид маягийн найрлагатай байдаг бол Ever Bloom-ийн үндсэн нотууд болох цагаан цэцэг ба заар нь зэрэгцсэн бүтцээр орсон байдаг. Уг өвөрмөц найрлагатай үнэртэнг хэрэглэснээр та уян зөөлөн ба хүчирхэг байдлын тэнцвэрийг мэдрэх болно.

Lanvin So Cute

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн (фото 7)

Lanvin загварын ордон Eclat d'Arpege үнэртнийхээ цөөн тоогоор үйлдвэрлэгдэх шинэ хувилбарыг 2016 оны долоодугаар сард танилцуулсан байгаа. Цэцэгсийн аяс давамгайлж, шинэхэн мэдрэмж төрүүлэх Eclat d'Arpege So Cute сүрчиг нь танд дутагдаж байсан байгалийн цэнгэг үнэрийг нөхөж өгөхөөс гадна, мөн өхөөрдөм савалгааныхаа ачаар таны өдөр тутмын амьдралд бага ч болов баяр баясгалан нэмнэ. Шинэ сүрчиг Сицилийн нимбэг ба сараана цэцгийн нотуудаар эхэлж, ногоон цайны навч ба тоор жимсний дэлбээгээр үргэлжилж, Ливаны самрын мод ба цагаан заарын суурь үнэрүүдээр өндөрлөнө.

Jimmy Choo - Jimmy Choo Man Intense

Шинэ онд туршиж үзэх найман үнэртэн (фото 8)

Jimmy Choo брэндийн 2016 онд танилцуулсан Jimmy Choo Man Intense үнэртэн нь өөртөө итгэлтэй, эрэлхэг, аймшиггүй эрчүүдэд зориулагдсан юм. Уг сүрчгийг хэрэглэсэн үед та адал явдал эрэлхийлж, өнөөдрөөрөө аз жаргалтай амьдрахыг хүснэ. Сүрчиг лаванда цэцэг, амтат гуа болон мандаринаар эхэлж, артемисия ургамал, хар перец, тарлан цэцгээр үргэлжилж, тонка шош ба пачули ургамлаар өндөрлөнө.

 

Дээр дурдсан бүх үнэртнүүд Бишрэлт их дэлгүүрийн бүх салбаруудаар борлуулагдаж байгаа.

Bishrelt Department Store Mongolia

Утас: 70128977, Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр", Central tower 2 давхар, Улсын их дэлгүүрийн 1 давхар, Emart их дэлгүүрийн 2 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх