Хайх

Арьс цайруулах таван алхам

Арьс цайруулах таван алхам

Shiseido White Lucent

Text: Ө.Тодгэрэл


Хүйтэн салхитай, хурц нарны туяатай хаврын улиралд арьсаа хэрхэн гэрэлтсэн хэвээр үлдээж, нөсөө толбоноос сэргийлж, хамгийн эрсдэл багатай аргаар цайруулж болохыг бид танд зөвлөж байна

Косметик будгаар өнгөлөн далдалсан биш, харин дотроосоо гэрэлтсэн, эрүүл арьсаар гайхуулдаг болсон өнөө цагт бүсгүйчүүд жигд өнгөтэй, өөгүй сайхан арьстай байхыг нэн тэргүүний зорилгоо болгож байна. Нарны хорт туяа, агаарын бохирдол гэх зэрэг гадны нөлөөнөөс гадна мөн батгашилт, тууралт ба хөгшрөлтийн үйл явцаас шалтгаалж бидний арьс гундаж, нөсөө толботой болдог. Үүнийг бүсгүй хүн бүр ямар нэг хэмжээгээр өөрийн биеэр мэдэрсэн байх. Тэгэхээр цайвар, өөгүй арьстай болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Юуны түрүүнд арьс арчилгааны зөв горим боловсруулж, цайруулах үйлчилгээ үзүүлдэг сайн чанарын бүтээгдэхүүнээр арьсаа өдөр тутамд, тууштай арчлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ нь хамгийн аюул багатай бөгөөд урт хугацааны үр дүнтэй арга юм.

Арьс цайруулах таван алхам (фото 1)

Дэлхий даяар алдартай, олон жилийн арвин туршлагатай Shiseido компани өнгөрсөн оны эхээр White Lucent гэх нөсөө толботой тэмцэж, арьс цайруулах үйлчилгээтэй шинэ цуврал танилцуулсан нь Ази болон Европ бүсгүйчүүдийн анхаарлыг ихэд татаж байна. Брэндийн мэргэжилтнүүд лазер эмчилгээний үндсэн зарчим дээр суурилж, орчин үеийн хамгийн ухаалаг технологи ашигласнаар нөсөө толбыг багасгаад зогсохгүй мөн дахин үүсэхээс нь урьдчилан сэргийлдэг арьс арчилгааны багц бүтээгдэхүүн санал болгосон байгаа. White Lucent цувралын бүтээгдэхүүн бүр арьсыг гаднын нөлөөнд тэсвэртэй болгож, меланины үйлдвэрлэлтийг багасгах  чадвартай "SAKURAResist" гэх Японы сакура модноос гаралтай шинэлэг технологиор хийгдсэн тул энэхүү бүтээгдэхүүнийг та дангаар нь эсвэл иж бүрдлээр нь хэрэглэх боломжтой. Дэлхийн гоо сайхны салбарт цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хамгийн анх нэвтрүүлж байсан цөөн брэндүүдийн нэг Shiseido нь цаг хугацаа өнгөрөх тусам илүү олон нээлт хийж, илүү сайн чанарын цайруулах бүтээгдэхүүн гаргасан хэвээр байна.

Арьсыг гүнээс нь цайруулах сайн чанарын бүтээгдэхүүн сонгож, бидний зөвлөсөн алхмуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр та өөрийн зорилгодоо бага багаар ойртох болно.

1. Арьсаа тогтмол цэвэрлэх

Арьс цайруулах таван алхам (фото 2)

Орчин тойрны бохирдол бидний арьсан дээр үхсэн эд, эсүүдээс бүрдсэн бохир давхарга үүсдэг. Тэрхүү бохирдол ба тосыг өдөрт хоёр удаа цэвэрлэж, шинэхэн давхарга гаргаж ирэх нь эрүүл арьстай байх үндсэн зарчмуудын нэг юм. Shiseido-гийн "Brightening Cleansing Foam" хөөсөн цэвэрлэгч нь шаардлагатай чийгшлийг алдагдуулалгүйгээр арьсыг цэвэрлэж, хажуугаар нь цайруулах үйлчилгээ үзүүлнэ.

2. Арьсыг тайвшруулж, цайруулах үйлчилгээтэй найрлагыг хүлээж авахад бэлтгэх

Арьс цайруулах таван алхам (фото 3)

Цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний үр нөлөөг олж харахын тулд арьсаа юуны түрүүнд бүтээгдэхүүний идэвхитэй концентрацыг хүлээж авахад бэлтгэх хэрэгтэй. Та урьд өмнө нь чийгшүүлэгч ийлдэсний талаар сонсож байсан уу? Ихэнх бүсгүйчүүд үүнийг тониктой андуурдаг ч үнэндээ эдгээр хоёр бүтээгдэхүүн нь тэс ондоо үйлчилгээтэй юм. Чийгшүүлэгч ийлдсийг арьсаа цэвэрлэсний дараагаар түрхэх зориулалттай бөгөөд энэ нь арьсанд өндөр концентрацтай найрлагыг нэвтрүүлж, арьсыг чийгшүүлж, дараа дараагийн бүтээгдэхүүн шингэхэд бэлтгэж өгдөг. White Lucent цувралын "Luminizing Infuser" чийгшүүлэгч ийлдэс нь өөрөө нөсөө толбо устгах чадвартай төдийгүй арьсыг аливаа шим тэжээлийг илүү хурдан, гүн хүлээж авах боломжтой болгодог. Бүтээгдэхүүний найрлагад орсон гиалуроны хүчил мөн арьсны хамгаалалтыг идэвхжүүлж, чийгшлээр баяжуулснаар илүү залуу харагдахад тусалдаг байна.

3. Серумын ачаар цайруулах үйлчилгээтэй найрлагыг арьсны гүн рүү нэвтрүүлэх



Арьсны гүнд хамгийн хүчирхэг орцыг нэвтрүүлэх чадвартай энэхүү серум нь маш хурдан хугацаанд сайн үр дүн үзүүлдэг онцгой бүтээгдэхүүн юм.  Тийм ч учраас нөсөө толбо, сорви гэх зэрэг арьсны тодорхой асуудалтай тэмцэж байгаа үед серум хамгаас тохиромжтой байдаг. White Lucent цуглуулгад арьс цэвэрлэгээний дараа түрхэх заалттай "MicroTargeting Spot Corrector" болон нүүрээ будсаны дараагаар арьсны асуудалтай хэсэгт түрхэх зориулалттай "OnMakeup Spot Correcting Serum" гэх хоёр төрлийн серум багтжээ. Брэндийн цайруулах үйлчилгээтэй цувралын хамгийн чухал үүрэгтэй эдгээр хоёр бүтээгдэхүүн нь лазер эмчилгээний адил нүүрэн дээрх толбо бүрт хүрч, хамгийн гүн толбыг хүртэл арилгах чадвартай. 

4. Өдөр бүр SPF хамгаалалттай тос түрхэх

Арьс цайруулах таван алхам (фото 4)

Нарны хэт ягаан туяанд өртсөн үед хүний бие организм меланин үйлдвэрлэж эхэлдэг бөгөөд энэ нь арьсыг илүү бараан өнгөтэй болгодог гол хүчин зүйл юм. Тиймээс бор толбо ба сэвхнээс эхлээд хүнд шатны нарны түлэгдэл, бүр цаашилбал арьсны хорт хавдар үүсгэх аюултай хорт туяанаас арьсаа тогтмол хамгаалж байх хэрэгтэй. Хэрвээ та арьсаа цайруулахыг хүсч байвал өндөр SPF агууламжтай тос өдөр бүр хэрэглэж занших нь нэн чухал юм. White Lucent цувралын "All Day Brightener Broad Spectrum" өдрийн тос нь хамгийн өндөр SPF 50+++ хамгаалалттай тул арьсыг хорт туяанаас хамгаалж, чийгшүүлж бас цайруулах үйлчилгээ үзүүлэх болно. Энэхүү тос нь мөн арьсыг өдрийн турш гөлгөр харагдуулж, косметик будгийн төгс суурь болж өгнө.

5. Цайруулах үйлчилгээтэй шөнийн тос түрхэж, арьсаа амраах

Арьс цайруулах таван алхам (фото 5)

Зөвхөн шөнийн цагт бидний арьс амарч, өөрийгөө дахин цэнэглэж, сэргэдэг гэдгийг хүн бүр мэдэх байх. Тиймээс энэ чухал цагт арьсандаа цайруулах үйлчилгээтэй тос түрхсэнээр таны арьс шаардлагатай орц, найрлагыг илүү гүн хүлээн авч, үр дүн нь хурдан гарах болно. "MultiBright Night Cream"шөнийн тос нь батга болон бусад шалтгаанаас үүссэн хөнгөн сорвинуудыг арилгаж, арьсны өнгийг нэгэн жигд болгохын зэрэгцээ мөн бусад шим тэжээлийг арьсанд хүргэж, сайхан үнэрээрээ таныг тайвшруулах болно.

 

Shiseido Mongolia
Утас: 11-322041, Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр", Central tower 2 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх