Хайх

2018 оны чиг хандлага: Буржгар үсний сэргэн мандалт

2018 оны чиг хандлага: Буржгар үсний сэргэн мандалт

1980-аад оны диско үс

Text: Buro.Mongolia


Шулуун, гөлгөр үсийг түр мартаж хөвсгөр, буржгар үсийг угтан авцгаая! "Яг одоо загвар ба гоо сайхны салбарт 1980-аад оны стиль маш хүчтэй байна. Диско хэв маягтай хөвсгөр, өтгөн, буржгар үс томоохон загварын шоунууд, улаан хивснүүд, алдартнуудын instagram хуудаснууд гээд хаа сайгүй үзэгдэх боллоо. Гэхдээ хамгийн гол нь ийм төрлийн буржгар үс нь хэтэрхий хичээсэн биш, харин хайхрамжгүй бөгөөд эрүүл харагдах ёстой юм шүү" хэмээн Их Британийн алдартнуудын үсчин Зоуи Ирвин онцоллоо.

Зөөлөн долгионтой эсвэл сэнсдсэн шулуун үс давамгайлдаг олон нийт дунд буржгар үс хаврын салхи мэт шинэхэн мэдрэмж төрүүлж, сонирхолтой дүр төрх бий болгож байна. Тиймээс хэрвээ таны үс байгалиасаа буржгар бол үүгээрээ гайхуулж, харин шулуун бол заримдаа үсээ уртаар нь, бүхэлд нь буржийлгаж, туршилт хийгээд үзээрэй.

2018 оны чиг хандлага: Буржгар үсний сэргэн мандалт (фото 1)

2018 оны чиг хандлага: Буржгар үсний сэргэн мандалт (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх