Хайх

Чиг хандлага: Толгойн чимэглэл

Чиг хандлага: Толгойн чимэглэл

Алгасаж болохгүй тренд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ улиралд Chanel, Dolce & Gabbana ба Fendi-гийн шоунуудаас үлгэр дуурайл авч, үсээ чимэглэцгээе

Толгойдоо тууз, уяа эсвэл үсний даруулга зүүхэд онцгой чадвар огтхон ч шаардагдахгүй. Тэгээд ч өвлийн улиралд ийм аксесуартай үс засалт маш эвтэйхэн байдаг. Учир нь малгай өмсөхөд таны үс муухай болохгүй бөгөөд болсон ч хурдан янзалчихна шүү дээ.

Энэ улиралд Chanel, Dolce & Gabbana, Fendi ба Proenza Schouler-ын шоуны үс засалт, тэр дундаа аксесуарууд дээр анхаарлаа хандуулцгаая. Chanel-ын загвар өмсөгчдийн толгойг атласан материалтай, өргөн, хар тууз чимж байсан бол, Fendi ба Proenza Schouler-ын стилистүүд ширэн уяа ашиглажээ.

Харин Dolce & Gabbana, Elie Saab, Luisa Beccaria ба Zuhair Murad гэх брэндүүд эмэгтэйлэг хэв маяг дээр илүү төвлөрчээ. Моделиудын богем төрхийг замбараагүй үс засалт гүйцээж байв. Өмнөх шоунуудтай харьцуулбал энэ удаагийн стилистууд үнэт чулуу ба сувдаар чимэглэсэн төмөр үсний даруулга хэрэглэсэн нь чамин харагдлаа.

цааш үзэх