Хайх

Чиг Хандлага: Нүүр будалт дах нил ягаан өнгө

Чиг Хандлага: Нүүр будалт дах нил ягаан өнгө

Уруулын будаг, өнгөлөгч болон хумсны будаг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Намар ирж буйтай холбогдуулан зөөлөн ягаан, шаргал өнгө болон nude нүүр будалтууд “моод”-ноос аажмаар гарч байна. Харин стилистүүд удахгүй ирэх улиралд нил ягаан, хүрэн ягаан болон гүн ягаан зэрэг туяанууд ноёрхох талаар урьдчилан хэллээ

Энэхүү шинэ чиг хандлагыг Chanel, Dior, Dolce & Gabbana, Urban Decay гэх зэрэг томоохон брэндүүд дэмжсэн нь зөвхөн эхлэл юм. Тэд шинэ цуглуулгадаа нил ягаан өнгөний төрөл бүрийн туяатай уруулын будаг, хумсны будаг ба нүдний тень багтаажээ. Сонгодог smoky eyes хийсээр байгаад залхаж байна уу? Тэгвэл хэвшил болсон бараан саарал өнгөний оронд Dior болон Givenchy-гийн нүдний будгийн өнгийг туршаад үзээрэй. Хэрвээ иймэрхүү гүн бараан өнгөтэй уруулын будаг түрхэхээс эмээж байвал адил өнгийн өнгөлөгч хэрэглээрэй. Тэдгээр нь хялбархан түрхэгдэхээс гадна нимгэн уруултай хүмүүст ч сайхан зохих болно.

цааш үзэх