Хайх

Гоо сайхан: Chanel, Dior болон Louis Vuitton-ы үзүүлбэрийн төрхүүд

Resort 2016

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Саяхан дэлхийн томоохон хотуудад загварын ордонуудын үзүүлбэрүүд болж өнгөрсөн. Тэргүүлэгч стилистууд хоорондоо эрс өөр төрхүүд санал болгосныг сонихоё

Chanel
Сөүлд болсон Chanel Métiers d'Art үзүүлбэр нь нүд болон уруулыг онцолж тодотгосон төрхүүд бүтээсэн байлаа. Загвар өмсөгчдийг неон ягаан өнгөтэй бас зузаан уруултай болгож харагдуулахын тулд Том Пешо фуксия цэцгийн өнгөтэй №55 харандаа болон Rouge Allure Velvet № 42 уруулын будаг хэрэглэсэн байв.

Карл Лагерфельд дорнын сэдэв уруу буцахад түүний нүүр хувиргагчийн баг ч мөн адил дорнын болон өрнөдийн гоо сайхны чиг хандлагыг хослуулсан төрх бүтээхийг зорьсон. Нэг хэсэг нь нүүр будалтын заль хэрэглэн нүдийг нарийхан болгох гэж оролдож байсан бол нөгөө хэсэг нь эсрэгээрээ нүдийг томруулахыг хичээж байв. "Би нүдийг том бас бөөрөнхий харагдуулахын тулд голоор нь хиймэл сормуус ашигласан. Өрнөдийн бүсгүйчүүд "мууран нүд" будалт их хийдэг учир би загвар өмсөгчдийн зовхинд хиймэл сормуусны хэсгийг наасан" гэж Пешо хэлэв. Хөмсөгний дээд болон доод хэсгийг харандаагаар зурсан хэрнээ хооронд нь уусгаагүй тул театрын гэмээр энэ будалт нь тийм ч нүсэр харагдсангүй. Оросод байгаа Chanel-ийн тэргүүлэх нүүр хувиргагч Эрнест Мунтаниолийн хэлснээр "Шаазан цагаан арьсанд тэмүүлдэг байдлыг бага зэрэг борлосон арьсан дээр түрхэгдсэн хүйтэн туяатай хайлатераар харууллаа". Төрхийг гүйцэд болгохын тулд цэнхэр өнгөтэй 681 туяатай хумсны будаг болон гейшагийн үсийг санагдуулам аварга том хиймэл хар үс ашиглажээ.

Гоо сайхан: Chanel, Dior болон Louis Vuitton-ы үзүүлбэрийн төрхүүд (фото 1)

Гоо сайхан: Chanel, Dior болон Louis Vuitton-ы үзүүлбэрийн төрхүүд (фото 2)

Гоо сайхан: Chanel, Dior болон Louis Vuitton-ы үзүүлбэрийн төрхүүд (фото 3)

Dior
Пьер Кардений Bubble Palace-т болсон Dior-ын аяллын цуглуулгад зориулж нүүр будалтын бүтээлч захирал Питер Филипс шинэхэн бас маш байгалийн төрхүүд бодож олжээ. Нүүр хувиргагчийн тайлбарласнаар "Энэхүү нүүр будалт нь маш натурал болсон, учир нь би Раф Симонсийн тод өнгө, хээ бас чимэглэлүүдээр дүүрсэн цуглуулгатай тохирсон төрх бүтээхийг хүссэн". Будаггүй мэт төрх бүтээхэд тийм ч их хөдөлмөр орохгүй мэт санагдавч, үнэн хэрэгтээ нүүрний өнгийг ямар ч өөгүй тэгш болгохын тулд цаг хугацаа болон нямбай байдал шаардагддаг.

Питер Филипс дундаж зузаантай хэрнээ байгалийн харагдах гадаргуу бүтээхийн тулд Diorskin Star суурь кремийг ашигласан байна. Нүүр хувиргагч шанаа болон эрүүн дээр бага зэрэг байгалиасаа гялалзсан өнгө оруулахыг зорин цайвар ягаан өнгөтэй өнгөлөгч бас хайлатер хэрэглэжээ.

Гоо сайхан: Chanel, Dior болон Louis Vuitton-ы үзүүлбэрийн төрхүүд (фото 4)

Нүд тодруулахын тулд нүдний будагний суурь өнгөнүүдийг ашиглаж, харин сормуусны төгсгөлийг харандаагаар зурж өгсөн. Уруулыг 001 туяатай харандаа болон зуны цуглуулгын 006 туяатай гэрэлтсэн өнгөлөгчийн хамтаар хөнгөхөн гялалзуулсан.

Үсний засалтыг уламжлалт ёсоор стилист Гвидо Палау хариуцаж авсан. Тэр мөрөн дээр зөөлөн унаж буй задгай тавьсан байгалийн үсний засалт бүтээсэн.

Гоо сайхан: Chanel, Dior болон Louis Vuitton-ы үзүүлбэрийн төрхүүд (фото 5)

Louis Vuitton

Палм-Спрингсд болсон үзүүлбэрийн зочдыг тод нүүр будалттай загвар өмсөгчид угтан авсан. Пэт МакГрат нь уг нүүр будалтын санааг Дэвид Боуигийн театрын төрхүүдээс олж харжээ. Тайзан дээрх нүүр будалт нь арай даруухан байсан. Louis Vuitton-ны охидууд галактикийн цөлд амьдардаг сансарын оршин суугчдыг санагдуулсан. Маш олон жижиг элементтэй хувцас мөн хөмсөг доор зурагдсан хар цагаан цэгүүдээс бүрдсэн минималист нүүр будалт биднийг өөр гариг уруу аваачсан. Стилистууд үсийг бага зэрэг долгионтой, задгай тавьсан байдлаар үлдээхээр шийджээ.

Гоо сайхан: Chanel, Dior болон Louis Vuitton-ы үзүүлбэрийн төрхүүд (фото 6)

 

цааш үзэх