Хайх

Гоо Сайхан: Michael Kors Collection, Boss ба Delpozo брэндүүдийн шоуны төрх

Гоо Сайхан: Michael Kors Collection, Boss ба Delpozo брэндүүдийн шоуны төрх

Гурван үзэмж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Michael Kors Collection бидэнд далий хагалсан үс, Delpozo гялалзсан нүдтэй хэрнээ nude будалт, харин Boss тод өнгийн “сум” зурахыг санал болгож байна

Michael Kors Collection-ын загвар өмсөгчид нүүрээ бараг будаагүй байлаа. Уруулаа хөнгөхөн өнгөлж, сормуусаа бага зэрэг будаж, нунтаг пүдрийн ачаар арьсаа матт эффекттэй болгож, хацар дээрээ тоорын өнгөтэй өнгөлөгч түрхсэн харагдлаа. Харин үсчин Орландо Питагийн бэлдсэн үс засалтын хувьд гэвэл моделиуд өдөржингөө задгай дээвэртэй машинаар давхисан мэт харагдаж байв. Тодруулбал замбараагүй, гүнзгий, далий хагалсан урд үс болон арыг нь арзайлган овоолсон тал үс загвар өмсөгчдийн толгойг чимж байлаа.

Delpozo-гийн нүүр хувиргагчид моделиудын зовхи болон нүдний дотоод буланд том гялалзсан хэсгүүдтэй будаг түрхсэн байлаа. Харин үсийг далий хагалж, гөлийлгөн сүүл болгон боожээ.

Boss-ын нүүр хувиргагчид хамгийн анхаарал татам төрх санал болгосон. Загвар өмсөгчдийн нүдийг тэнгэрийн цэнхэр өнгийн будгаар хүрээлж, сум зурсан нь нүүр будалтын гол элемент боллоо. Харин царайны бусад хэсгийг будалгүйгээр орхижээ.

цааш үзэх