Хайх

“Сайхан амьдрал”-ын чиг хандлагууд

“Сайхан амьдрал”-ын чиг хандлагууд

Үзэсгэлэнтэй байх урлаг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Үзэсгэлэнтэй байх урлагт ордог спорт, эрүүл хооллолт зэрэг өөртөө анхаарал тавих санаачлага улирал бүр шинэ түвшин рүү шилждэг. Бид энэ удаад ямар эрүүл мэндийн чиг хандлагууд гарсныг судлалаа

Саяхан л эрэгтэй үсчний газрууд булан бүрт шахуу нээгдэж, гүйлтээр хичээллэх сонирхол хүмүүсийг татаж, Дюканы хоолны дэглэм бүсгүйчүүдийг байлдан дагуулж байсан. Гэхдээ бүх юм өөрчлөгджээ.

Тэнцвэржүүлсэн хоолны дэглэм ба глютены эсрэг зарласан дайн

Сүүлийн арван жилийн турш хамгийн алдартай байсан Дюканы дэглэм ач холбогдлоо бага багаар алдаж, оронд нь тэнцвэржүүлсэн хоолны дэглэмийн "моод" гараад байна. Одоо бараг бүх хүнсийг идэж болно, гэхдээ гол нь хэмжээг нь тааруулах хэрэгтэй. Ингэж чадвал бие галбиртаа санаа зоволтгүй болох нь ээ. Энэхүү тренд дэлгэрсэнтэй холбогдуулан олон төрлийн гэрээр хүргэдэг эрүүл хоолны үйлчилгээнүүд нэмэгдлээ. Таны хэрэглэх ёстой калори болон витамины тоо хэмжээг урьдчилан тооцоолж, тусгайлан бэлдсэн хэмжээтэйгээр гэрт тань ирэх болсон. Турах хүсэлтэй хүмүүсийн дунд дэлгэрээд буй бас нэгэн чиг хандлага бол глютены орцгүй хоолны дэглэм юм. Уг дэглэмийн дагуу глютен орсон хүнс болох улаан буудай, хөх тариа, арвай орсон бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхад л болох ажээ. Хүнсний мэргэжилтнүүдийн хэлж буйгаар таргалалт үүсгэдэг хамгийн гол зүйл бол глютен юм.

“Сайхан амьдрал”-ын чиг хандлагууд (фото 1)

Өөрөө өөртөө дасгалжуулагч

Спортын ертөнцөд гүйлт тэргүүлсэн хэвээр байгаа. Хэрвээ өмнө нь гүйлтийн клубт элсэх моод байсан бол одоо хүмүүс ихэвчлэн утсандаа туулсан зам болон хаясан калори тооцох төрөл бүрийн апп суулгаж, ганцаараа гүйх дуртай болсон. Гүйлтээс гадна фитнес аппуудын ачаар хийдэг ганцаарчилсан дасгалууд тренд боллоо. Эдгээр нь фитнес клубын дасгалжуулагчид болон таныг залхууралгүй, тогтмол бэлтгэлээ хийхэд урам өгдөг сэтгэл зүйчдийг амжилттай орлож байна. Хамгийн их татагддаг, алдартай аппуудыг нэрлэвэл Nike Training Club, 7 Minute Workout, FitStar Personal Trainer юм.

“Сайхан амьдрал”-ын чиг хандлагууд (фото 2)

Савангийн хувьсгал

Та янз бүрийн фестиваль, дизайнерын яармаг худалдаанд гар аргаар хийсэн, байгалийн тостой, эмчилгээний саван олж харсан биз ээ. Гоо сайхны ертөнцөд гар аргаар хийсэн бүтээгдэхүүний моод эрчээ авч байгаа бөгөөд тэр дундаа саван хийх урлаг хамгийн ихээр алдаршиж байна. Үүнийг уран гартай ямар ч хүн хийж чадна. Шинэхэн уран бүтээлчдийн урласан саванг номын дэлгүүрүүдэд хүртэл худалдаалдаг болсон шүү дээ.

“Сайхан амьдрал”-ын чиг хандлагууд (фото 3)

Нүүр будалтын шинэ аргачлал "Стробинг"

Энэхүү шинэ үг сүүлийн үед бүх охидын анхааралд байна. Түүний тухай гоо сайхны блог, сэтгүүлүүд бичиж, бичлэгүүдийг нь Youtube дээр нийтэлж, нэрийн дэлгүүрүүдээр нүүр хувиргагч нар будалт хийн үзүүлж, харин гоо сайхны брэндүүд бүхэл бүтэн шинэ цуглуулгууд гаргаж байна. Стробингийн эргэн тойронд жинхэнэ маркетингийн төлөвлөгөөт ажлууд өрнөж байна. Гэхдээ үнэндээ үүнд шинэ санаа огтхон ч байхгүй. Ямар ч байсан хайлайтераар хийгддэг энэ нуур будалтын аргачлал ойрын хэдэн сарын турш моодонд байх бололтой.

Сахалд үгүй гэж хэл!

Эрэгтэй үсчний газруудад үйлчлүүлэгч ихэвчлэн сахлаа засуулах биш харин тайруулах гэж ирдэг болжээ. Урт сахлын тренд бага багаар алга болж, сахалгүй цэвэрхэн царай илүү загварлаг болж байна.

“Сайхан амьдрал”-ын чиг хандлагууд (фото 4)

Хөмсгөө засах

Хөмсөгний мухлагууд бараг томоохон худалдааны төв болгонд байх болсон тул дэлгүүр хэсэх зуураа хөмсөгнийхөө шугамыг тэгшлүүлэхээр дараалан зогсож буй бүсгүйчүүд ихээр харагдах боллоо. Мөн гоо сайхны салонуудад хөмсөг засах үйлчилгээ хумсны маникюртай адил эрэлттэй болжээ. Түүнчлэн хөмсөгний шивээс хүчээ авч байгааг тэмдэглэх хэрэгтэй. Тэр дундаа үсэн ширхэгтэй шивээс хамгийн их алдаршиж байгаа.

“Сайхан амьдрал”-ын чиг хандлагууд (фото 5)

Гялалзсан шивээс

Наалддаг Miami Tattoos гэх тур зуурын гялалзсан шивээснүүд энэ зуны хамгийн загварлаг бөгөөд эрэлттэй тренд байлаа. Дулаан өдрүүд хараахан дуусаагүй байгаа энэ үед гар, шагай, мөр зэрэг биеийнхээ аль нэг хэсэгт гялалзсан шивээснээс нэг наагаад үзээрэй.

“Сайхан амьдрал”-ын чиг хандлагууд (фото 6)

цааш үзэх