Хайх

Нүдний тод, өвөрмөц будалтууд: 6 шинэлэг санаа

Нүдний тод, өвөрмөц будалтууд: 6 шинэлэг санаа

Шинэ жилийн үдэшлэгтээ бэлдэж буй бүсгүй таны анхааралд

Text: Бюро 24/7


1

Нүдний тод, өвөрмөц будалтууд: 6 шинэлэг санаа (фото 1)

Negative space

Өчигдөр зохион байгуулагдсан Chanel Métiers d'Art 2018/19 загварын шоуны тайзнаа гарсан моделиуд negative space гэгддэг "дотроо хоосон" контур бүхий нүдний будалт хийсэн байлаа. Энэ будалтыг хийхийн тулд арьсаа суурь крем болон нунтаг пудрээр нэгэн жигд гадаргуутай болгож, хөмсгөө тодруулан будахын зэрэгцээ тусгай багсаар дээш чиглэлд самнаж, хацартаа үл ялиг ягаан туяатай өнгөлөгч түрхэнэ. Харин контур тавихдаа нүднийхээ хэлбэрийн дагуу тод өнгөөр нүдээ хүрээлнэ. Контурынхаа төгсгөлийг нийлүүлэлгүй хоёр зэрэгцээ зураас татах ёстойг анхаараарай. Энэ будалтыг хүссэн өнгөөрөө хийж болно.

2

Нүдний тод, өвөрмөц будалтууд: 6 шинэлэг санаа (фото 2)

"Муурын нүд" хэлбэрийн тод, өргөн контур

Valentino брэндийн намар-өвөл 2018 улирлын кутюр загварын шоунд зориулж нүүр хувиргагч Пэт Макграт маш өргөн бөгөөд урт гялалзсан контур бүхий нүүр будалт хийжээ. Энэ будалтыг хэрэгжүүлэхийг хүсвэл эхлээд арьсаа нимгэн суурь кремээр бүрхэж, дараа нь хамар, хөмсөгний доод хэсэг ба шанааг хайлайтераар тодотгон эрүүл гялбаа үүсгэж, нүүрнийхээ бусад хэсгийг аль болох байгалийн хэвээр нь үлдээнэ. Контур тавихдаа эхлээд beige өнгийн харандаагаар хүрээгээ тодорхойлж, нарийн багсны тусламжтай хүрээлсэн хэсгээ тод өнгөөр дүүргээрэй. Ийм будалтад гель эсвэл харандаа хэлбэрийн контур тохиромжтой байх бөгөөд цэнхэр, улаан, ногоон, ягаан зэрэг хүссэн өнгөө сонгож болно.

3

Нүдний тод, өвөрмөц будалтууд: 6 шинэлэг санаа (фото 3)

Галт смоки будалт

Antonio Marras брэндийн санал боглосон хар-улаан өнгийн анхаарал татам смоки будалтыг хэрэгжүүлэхийн тулд арьсаа праймер ба ба матт бүтэцтэй суур кремийн ачаар өөгүй гөлгөр болгож, шанааны хэсэгтээ бага зэргийн контуринг хийнэ. Нүдээ будаж эхлэхийн өмнө дээд зовхиндоо мөн праймер түрхээрэй. Харин смоки будалтыг хийхэд танд ус нэвтэрдэггүй, зөөлөн бүтэцтэй хар харандаа болон улаан будаг хэрэг болно. Тэр нь улаан уруулы будаг, уруулын харандаа эсвэл улаан тень, контур гээд ямар ч төрлийн бүтээгдэхүүн байж болох юм.

4

Нүдний тод, өвөрмөц будалтууд: 6 шинэлэг санаа (фото 4)

80-аад оны будалт

Ralph & Russo брэндийн кутюр шоуныхаа үеэр танилцуулсан 1980-аад оны хэв маягтай нил ягаан будалтыг хэрэгжүүлэхэд хөх ягаан болон нил ягаан өнгийн тень эсвэл стик будаг хэрэг болно. Эхлээд дээд ба доод зовхио хөх ягаан өнгөөр будаж, дараа нь дээд зовхиндоо нил ягаан тенийг хөмсөгтэйгөө ойртуулан уусгаж тавина. Холоос харахад нүдний хэлбэр яг л эрвээхийний далавч мэт харагдах учиртай. Мөн хар өнгийн контур зурж, нүдний дотор буланг мөнгөлөг тениэр тодотгоно. Харин уруулыг шингэн гялгар бүтэцтэй улаан будгаар будвал төгс 80-ад оны төрх бүрдэнэ шүү.

5

Нүдний тод, өвөрмөц будалтууд: 6 шинэлэг санаа (фото 5)

Цэнхэр хүрээ ба цэнхэр сормуусны будаг

Stephane Rolland брэндийн кутюр шоуны үеэр үзэгдсэн энэ будалтыг M.A.C-ийн ахлах нүүр хувирагч боловсруулсан байгаа. Тэрээр моделиудын нүдийг эхлээд алтлаг эсвэл боронзон туяатай гялалзсан тениэр хүрээлж, дээрээс нь тод цэнхэр өнгийн контураар давхарласан юм. Ингэхдээ сормуусны эгнээтэй аль болох ойр байдлаар контураа зурж, хоосон зай үлдээлгүй бүхэлд нь хүрээлж, эцэст нь бага зэрэг уусгаж өгөх хэрэгтэй. Мөн цэнхэр өнгийн сормуусны будаг түрхэхээ мартуузай.

6

Нүдний тод, өвөрмөц будалтууд: 6 шинэлэг санаа (фото 6)

Хоёр өнгө бүхий минимал будалт

Tibi брэндийн намар-өвөл 2018 шоуны тайзнаа гарсан энэхүү тод өнгийн атлаа минимал аястай будалтыг харандаа эсвэл контур ашиглан хүссэн өнгөөрөө хэрэгжүүлж болно. Хамгийн гол нь арьс тань дотроосоо гэрэлтэж буй мэт хөнгөн гялбаа цацруулах учиртай тул гялалзсан бүтэцтэй праймер эсвэл хайлайтер хэрэглээрэй.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх