Хайх

Нүүр будалт, үс засалтын чиг хандлага: Ягаан өнгө

Нүүр будалт, үс засалтын чиг хандлага: Ягаан өнгө

Зөвхөн ягаан өнгийг ашиглах нь

Text: Бюро 24/7


Гоо сайхны ертөнцөд хэдэн зуун жилийн туршид чухалд тооцогдсоор ирсэн ягаан өнгийг энэ онд нүүр будалт, үс засалт гээд бүх л зүйл дээр дангаар нь ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Giambattista Valli брэнд хавар-зун 2019 улирлын шоундаа ягаан сааг нүүр будалтаас гадна үс засалтад хэрхэн ашиглах боломжтойг харуулсан бол, Nicopanda болон Marc Jacobs брэндүүд ягаан өнгийн үс этгээд гэхээсээ илүү үзэсгэлэнтэй харагддагийг баталж өглөө.

Харин нүүр будалтын хувьд Ulla Johnson зөвхөн сормуусаа тод ягаан өнгөөр будах нэгэн сонирхолтой хувилбарыг санал болгосон бол, Simone Rochа нарийн ширхэгтэй ягаан сааг зовхинд түрхэн өнгөлөг атлаа даруу будалт хийх аргачлалыг харууллаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих