Хайх

Нүүр будалтын чиг хандлага: Уруулын омбре будалт

Нүүр будалтын чиг хандлага: Уруулын омбре будалт

Хөндлөн омбре будалтыг хэрхэн хийх вэ

Text: Buro.Mongolia


Helmut Lang брэндийн хавар-зун 2018 загварын шоуны нүүр будалтыг M.A.C-ийн мэргэжлийн нүүр хувиргагчдын баг Инга Грогнардын удирдлага доор гүйцэтгэн ажиллажээ. Нүүр будалтын үндсэн элементээр хөндлөн омбре аргачлалаар будсан улаан өнгийн уруул тодорсон байна.

Бага зэрэг неон туяатай улаан өнгийн уруулын будаг арьсан дээрх аливаа өө сэвийг улам тодотгох хандлагатай байдаг тул ийм зэргийн будалт хийхдээ юуны түрүүнд арьсан дээрх бүх улайлт ба хар цэгүүдийг дарж, нэгэн жигд бүрхүүл бий болгох хэрэгтэй. Нүүрний өнгө өөгүй жигд, матт эффекттэй байвал энэхүү будалт нь илүү гоёмсог харагдана.

Харин уруулын будгийн хувьд гэвэл мэргэжилтнүүд M.A.C брэндийн feels so grand нэртэй ягаан-улаан ба carnivorous нэртэй улаан хүрэн өнгийн будгууд ашиглажээ. Уруулаа эхлээд цайвар улаан өнгийн харандаагаар хүрээлж, дараагаар нь бүхэлд нь ягаан-улаан өнгөөр бүрхэх хэрэгтэй. Үүний дараа улаан хүрэн өнгийн будгаа багсны тусламжтайгаар омбре аргачлалаар түрхэж, уруулын хоёр булангаас төв хэсэг рүү зөөлөн уусгах шаардлагатай. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар уруулаа ийнхүү тод будсаны дараагаар сормуус ба хөмсгөө будалгүй орхиж, ердөө цайвар өнгийн гелиэр хэлбэрт оруулах нь хамгийн зөв шийдвэр юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх