Хайх

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт

Загварын тайзан дээрх шилдэг үс засалтууд

Text: Бюро 24/7


Өнгөрсөн улирлуудад давамгайлсан буржгар үс, нүсэр чимэглэлтэй титэм зэргийг байгалийн төрх, энгийн загвартай аксесуарууд орлох боллоо. Ингээд загварын тайзан дээрх шилдэг үс засалтуудтай танилцацгаая.

1990-ээд оны аксесуарууд

Тийм ээ, zig-zag хэлбэрийн даруулга, аварга хавчаар зэрэг хэзээ ч төсөөлж байгаагүй үсний аксесуарууд энэ намар моданд орлоо. Гэхдээ эдгээр аксесуарыг зүүхдээ Alexander Wang, Zadig & Voltaire зэрэг брэндүүдийн санал болгосонтой ижил этгээд байдлаар загварчлаарай.

Хэнэггүй засалт

Орноосоо дөнгөж боссон мэт харагдах хэнэггүй үсний засалт загварлаг харагдаж болдгийг Stella MacCartney, Louis Vuitton брэндийн шоун дээрээс олж харлаа. Та минимал, ажил хэрэгч байдлаар хувцаслахдаа үсээ хэнэггүй байдлаар янзлаад үзээрэй.

1960-аад оны хэв маяг

Тэргүүн хатагтай Жаклин Кеннеди, дизайнер Соня Рикель нарыг санагдуулам хөвсгөр засалт, Анна Винтурын чёлктой богино боб зэрэг 1960-аад оны поп арт хэв маяг эргэн ирлээ.

Намирсан шулуун үс

Гялалзсан, эрүүл, шулуун үс нь ямар ч хувцаслалтанд амь оруулж өгдгийг Christian Dior, Ralph Lauren брэнд бидэнд харууллаа. Энгийн хэрнээ ямар ч үед сайхан харагдах энэхүү үсний засалтын нууц нь ердөө л сайн арчилгаа юм.

Сүлжсэн үс

Үс засалтын гол чиг хандлагын жагсаалтанд үргэлж багтдаг сүлжсэн үс энэ удаад ч байр сууриа хадгалан үлдлээ. Гэхдээ энэ удаа романтик, эмэгтэйлэг сүлжилтийн оронд сонирхолтой, өвөрмөц байдлаар сүлжих нь чухал.

Шигтгээтэй аксесуарууд

Өнгөрсөн жилүүдэд ноёрхож байсан нүсэр чимэглэлтэй үсний даруулга, титмийн оронд шигтгээтэй үсний хавчаар тренд болж байна. Шигтгээтэй үсний хавчаарыг зүүхдээ хувцаслалтаа аль болох энгийн байлгаж, шик байдлыг үүсгээрэй.

"Үймээн дэгдээгч"

Гранж, панк стиль гол чиг хандлагуудын нэгээр нэрлэгдэхийн зэрэгцээ ийм үс засалт ч бас моданд орлоо. "Үймээн дэгдээгч" мэт харагдах энэхүү үс засалтыг туршихдаа нүүр будалтаа ч бас тод байлгаарай.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх