Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд

Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд

Байгалийн дүр төрх давамгайллаа

Text: Buro.Mongolia


Tom FordНью-Йоркийн загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд (фото 1)

Нүүр хувиргагч Диане Кендал Tom Ford брэндийн загварын шоунд зориулан 1970-аад оныг санагдуулам гранж уур амьсгалтай смоки будалт хийлээ. Ингэхдээ тэрээр хар болон бор өнгийн тенийг уусгаж, алтан шаргал саатай пигментийг нүдний дотор булан болон хөмсөгний үзүүр хэсэгт түрхэж өгсөн нь будалтыг улам бүр тодотгож өгчээ.

Rodarte

Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд (фото 2)

Rоdarte ордны шинэ цуглуулга болоод шоунд зориулсан моделиудын нүүр хувиргалт Нью-Йорк хотыг хэсэгтээ романтизмд автууллаа. Нүүр хувиргагч Жеймс Калиардос Rodarte-гийн мөрөөдлийн мэт дүр төрхийг илэрхийлэхдээ ягаан, цэнхэр, шар зэрэг тод өнгийн тень, час улаан өнгийн уруулын будаг гээд тод өнгө түлхүү ашигласан ч, байгалийн хөнгөхөн суурь будалтын ачаар ерөнхий төрх зөөлөн уур амьсгалтай болж чаджээ.

Кate Spade ба Tadashi Shoji

Өнгөрсөн улирлуудад ноёрхсон саатай будалт моданаас хэсэгтээ л гарахгүй бололтой. Кate Spade брэндийн нүүр хувиргагчид алтан шаргал өнгийн сааг зовхины дээд хэсэгт хөнгөхөн түрхсэн нь загвар өмсөгчдийн байгалийн төрхийг илүү тодотгож байсан бол, Tadashi Shoji загварын ордон том ширхэгтэй хар хөх өнгийн саа ашигласан нь сансар огторгуйг санагдуулах ажээ.

Jeremy Scott

Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд (фото 3)

Нүүр хувиргагч Кабуки Jeremy Scott брэндийн шоунд зориулж зөвхөн урууланд л анхаарал хандуулсан будалт санал болгосон юм. Өдөр тутамд ч хэрэгжүүлэх боломжтой энэхүү будалтад хамгийн чухал нь арьсыг чийглэг харагдуулах суурь крем болохыг тэрээр онцоллоо.

Tory Burch ба Michael Kors

Tory Burch болон Michael Kors брэндүүд загварын шоугаараа дамжуулан байгалийн гоо үзэсгэлэнг магтан дууллаа. Саатай хайлайтер, тоорын өнгөтэй хацар өнгөлөгчийн тусламжтай хийж болох энэхүү будалт таныг илүү залуу, эрүүл арьстай харагдуулах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх