Хайх

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ

Шведийн байгалийн дүр төрхөөс эхлээд Дорнын тод өнгийн будалт хүртэл

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгос

Өмнөд Солонгост байгалийн нүүр будалт ноёрхсоор байна. Энэ улс нь олон жилийн турш гоо сайхны салбараараа дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд эмэгтэйчүүд нь гоо үзэсгэлэндээ өндөр ач холбогдол өгдөг уламжлалтай. Өмнөд Солонгосын хамгийн гол чиг хандлага бол чийгшил сайтай, гэрэлтсэн арьс юм. Харин энэхүү зорилгод хүрэхийн тулд өмнөд солонгосчууд кушон, BB- ба CC- суурь крем болон хацар өнгөлөгч түлхүү хэрэглэдэг байгаа.

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ (фото 1)

Япон


Японд яг одоогийн байдлаар хацар өнгөлөгчийн давлагаа өрнөж байна. Бүсгүйчүүд илүү залуу бас эрүүл арьстай харагдахыг хүсч, цайвар ягаан өнгийн хүйтэн туяатай сонгодог хацар өнгөлөгчийг маш ихээр хэрэглэж байна. Япончууд ихэвчлэн хацар өнгөлөгчийг хацрын дээд хэсэг болон дээд зовхиндоо түрхдэг байгаа. Уг улсын залуу охид түүнчлэн хиймэл үс ба этгээд өнгийн линз зүүж, туршилт хийх дуртай билээ.

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ (фото 2)

Тайланд


YouTube-ийн алдарт влог хөтлөгч Мишель Фаны хэлж буйгаар тайланд бүсгүйчүүдийн нүүр будалтад тод хөмсөг, цагаан арьс ба бараг неон туяатай гэмээр тод өнгийн уруул зонхилж байгаа гэнэ.

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ (фото 3)

Франц

Франц болон ихэнх Европын орнуудад нүүр будалт тийм ч чухал ач холбогдолтой биш юм. Тэдний хувьд ердөө сормуусаа будаж, уруулаа улаан туяатай өнгөөр тодруулахад л хангалттай байдаг. Тэр ч байтугай тэд уруулаа будахдаа уруулынхаа хүрээг нягт баримтлалгүйгээр, будгаа нимгэн түрхэх дуртай. Харин үс засалтын хувьд гэвэл франц бүсгүйчүүд үсээ задгай тавьж, эсвэл замбараагүй байдлаар сул овоолон боохыг илүүд үздэг.

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ (фото 4)

Итали

Олны дунд тархсан хэвшмэл ойлголтын дагуу итали бүсгүйчүүдийн нүүр будалт бүх хэсэгтээ нэгэн жигд бөгөөд тод байдаг. Гэхдээ орчин үеийн италичуудын хувьд улаан туяатай уруулын будаг байхад л хангалттай болсон. Тэд мөн хааяа контур зурж, хиймэл сормуус хийлгэдэг. Dolce & Gabbana брэндийн загварын шоу дээр үзэгдэх моделиуд маш тод дүр төрхтэй байдаг ч, үнэндээ бодит амьдрал дээр тэд илүү энгийн будалт сонгодог билээ.

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ (фото 5)

Швед

Швед улсад эмэгтэйчүүд нь аль болох бага будаг хэрэглэж, байгалийн дүр төрхөө тодотгодог. Тэд уруулаа хүртэл бага зэрэг саарал туяатай nude өнгөнүүдээр буддаг байгаа.

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ (фото 6)

Энэтхэг

Энэтхэг бүсгүйчүүдийн хувьд тод уруулын будаг, гүн смоки будалт, муур хэлбэрийн өргөн контур, алтлаг туяатай нүдний тень зэрэг нь нүүр будалтын нэн чухал элементүүд юм.

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ (фото 7)

Арабын Нэгдсэн Эмират Улс

Дорнын хэв маягтай нүүр будалтыг Худа Каттаны хувийн блогоос олж харах боломжтой. Дорнын дүр төрхийг мөн томоохон дизайнерууд загварын шоундаа онцлох нь элбэг. Энэхүү нүүр будалтын хамгийн гол элемент нь нүдний дотор булангаас эхлээд чамархай хүртэл үргэлжлэх муур хэлбэрийн нарийн контур юм. Дорнын бүсгүйчүүд түүнчлэн өдөр тутмын нүүр будалтдаа тод өнгийн тень хэрэглэх дуртай байдаг.

Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ (фото 8)

цааш үзэх