Хайх

Яг одоо тренд болж буй үсний өнгө: Саарал

Яг одоо тренд болж буй үсний өнгө: Саарал

Саарал үс насны шинж тэмдэг байхаа больжээ

Text: Бюро 24/7


2019 онд "буурал" үстэй байх нь хэвийн үзэгдэл төдийгүй маш үзэсгэлэнтэй харагдах гол трендүүдийн нэг байх болно. Гоо сайхны ертөнц саарал цагаан өнгийн үсийг өөр өнцгөөс харах болсон бөгөөд одоо саарал үсээ нүүн дарагдуулахын оронд эсрэгээрээ ийм өнгөөр будах нь мода болжээ. Саарал үсний тренд хэдэн жилийн өмнөөс эхлэн бага багаар бидний Instagram feed-ийг дүүргэж, дэлхийн гол арга хэмжээнүүдийн улаан хивсэн дээр үзэгдэж, алдартнуудын дунд дэлгэрч эхэлсэн ба яг одоо оргил цэг дээрээ очоод байгаа юм.



Pinterest сүлжээний танилцуулсан тайлангаас харахад going gray гэх хайлт нь 2018 онд 879% өссөн байна. Мөн үсний бүтээгдэхүүнээр мэргэшсэн Joico компанийн мэдээллэж буйгаар саарал цагаан өнгөтэй будгийн борлуулалт сүүлийн үед огцом өсжээ. "Бид хэвшмэл ойлголтуудыг эвдсэн, хүн бүр өөрийнхөөрөө байх эрхтэй үед амьдарч байна" хэмээн Joico-гийн маркетингийн захирал Энни Ху энэ талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ чиг хандлагын ачаар залуу бүсгүйчүүд үсээ саарал цагаан өнгөөр будаж, харин байгалиасаа бууралтаж эхэлсэн эмэгтэйчүүд үүнийгээ будгаар нуун дарагдуулахаа больжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих