Хайх

Үсний хайч сонгох нь: Үс гэмтээдэггүй, шилдэг үр дүн авчрах сонголтууд

Үсний хайч сонгох нь: Үс гэмтээдэггүй, шилдэг үр дүн авчрах сонголтууд

Үсний урт болон хүсэмжит үр дүнгээс хамааран хэнд, ямар хайч тохиромжтой болохыг тайлбарлаж байна

Text: Buro.Mongolia


Конус хэлбэрийн үсний хайч

Ийм төрлийн хайчаар үсээ ороох үед үсний уг хэсэг илүү том харин үзүүр хэсэг илүү жижиг долгионтой болдог учир ерөнхийдөө нэлээд ретро төрх бүрддэг. "Конус хэлбэрийн хайч нь дундаж урттай, шатлалтай үсэнд эвтэйхэн байдаг. Хайчныхаа халууны хэмийг өндөр дээр тавихыг зөвлөх байна. Учир нь дунд ба бага температурт хайч удаан халж, үр дүнд нь үсэнд хэт жижиг долгион орох магадлалтай. Хэтэрхий жижиг долгион тийм ч гоё харагддаггүй шүү дээ" хэмээн «Мильфей» салоны үсчин Иван Субота тайлбарлаж байна.

"Яг одоо тренд болж байгаа үс засалтуудад конус хэлбэрийн хайч төгс тохирно. Тухайлбал үзүүр хэсэг нь шулуун атлаа үсний дунд хэсэгт том долгионтой засалтыг энд дурдаж болох юм. Конус хайчинд үсийг бүрхэх хаалт байхгүй тул үсний үзүүрийг шулуун орхиход илүү хялбар байдаг. Тэгээд ч конус хайчаар долгионыхоо хэмжээг өөрөө сонгох боломжтой. Том долгион хүсвэл хайчны суурь хэсэгт үсээ ороож, харин жижиг долгионыг үзүүр хэсгээр гарган авж болно" гэж Matrix салоны технологич Карина Котова зөвлөлөө.Үсний хайч сонгох нь: Үс гэмтээдэггүй, шилдэг үр дүн авчрах сонголтууд (фото 1)

Мушгирсан хэлбэрийн үсний хайч

Ийм хайч хэрэглэх үед үс илүү сайн буржийдаг. "Ихэнхдээ ийм хайчийг орой унтахаасаа өмнө үсээ орооход хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. Ингэснээр маргааш нь үс бүхэл өдөржингөө буржгар хэвээрээ байж, илүү гоёмсог харагдана. Жишээ нь онгоцонд нисэхийн өмнө ийм төрлийн хайч хэрэглэх нь сайхан санаа шүү" хэмээн «Aldo Coppola Барвиха» студийн үсний будгийн мэргэжилтэн Анна Хачатурова хэллээ.

"Спираль хэлбэрийн хайчийг ихэвчлэн зөөлөн бүтэцтэй, намирсан, урт үсэнд хэрэглэдэг. Гэхдээ энэ хайч нь босоо хэлбэрийн долгионууд бий болгодог тул хувьдаа надад таалагддаггүй. Үсээ огт буржийлгаж чаддаггүй хүмүүст харин зөв сонголт байж болзошгүй юм" хэмээн L'Oréal Professionnel брэндийн бүтээлч хамтрагч Ольга Бабич ярьж байна.

Үсний хайч сонгох нь: Үс гэмтээдэггүй, шилдэг үр дүн авчрах сонголтууд (фото 2)

Үсний индүү

Гэрийн нөхцөлд хэрэглэж болох хамгийн универсал сонголт бол үсний индүү юм. Үүгээр үсээ шулуун болгохын зэрэгцээ мөн буржийлгах боломжтой. Хамгийн гол нь маш гөлгөр гадаргуутай, залгуур нь тэнхлэгээ тойрон эргэдэг хувилбарыг сонгоорой. Индүүг хэрэглээд сурсан үед үсээ хэдхэн минутын дотор буржийлгаж, beach waves стилийн засалт хийх боломжтой.

Үсний хайч сонгох нь: Үс гэмтээдэггүй, шилдэг үр дүн авчрах сонголтууд (фото 3)

Цилиндр хэлбэрийн үсний хайч

Энэ бол үсний хайч төрөлдөө хамгийн сонгодог хэлбэр нь. Хайчны диаметрээс хамаараад үсэндээ афро маягийн маш жижиг, эсвэл зөөлөн бөгөөд том долгион оруулах боломжтой. "Каре буюу мөрөн дээгүүрх богино тайралтыг бага зэрэг доош татан буржийлгахын тулд дундаж эсвэл том диаметр бүхий хайчаар ороосон нь дээр. Хэтэрхий нарийхан хайчаар ороовол таны толгой яг л бөмбөг шиг харагдана шүү" хэмээн Ольга Бабич зөвлөлөө.

"Маш урт үсийг дундаж диаметртэй хайчаар ороовол илүү тохиромжтой. Учир нь урт үс нь өөрийнхөө жингээс болж доош татагдан буржгар хэлбэрээ хурдан алдах хандлагатай байдаг. Тиймээс том биш харин дундаж хайчаар үсээ илүү сайн буржийлгах нь зүйтэй. Үсээ олон хэсэгт хуваан буржийлгах үедээ буржийлгасан хэсгээ нэгтгэн хавчиж байгаарай. Ингэвэл үс засалт тань удаан хугацаанд хэлбэрээ барина" гэж Анна Хачатурова хэлж байна.

Үсний хайч сонгох нь: Үс гэмтээдэггүй, шилдэг үр дүн авчрах сонголтууд (фото 4)

Автомат үсний хайч

Энэ хайч нь автоматаар үсийг татан буржийлгаж, нэгэн жигд халдаг. Үр дүнд нь маш гоёмсог бөгөөд хэлбэр сайтай долгион бий болдог. "Ийм төрлийн хайч нь аялалд авч яван цагаа хэмнэхэд, мөн үсээ буржийлгаж чаддаггүй хүмүүст тохирно" гэж Matrix салоны технологич зөвлөлөө.

Үсний хайч сонгох нь: Үс гэмтээдэггүй, шилдэг үр дүн авчрах сонголтууд (фото 5)

Ямар гадаргуутай хайч/индүү сонгох вэ?

Орчин үед металл, тефлон, турмалин болон шавран бүрхүүлтэй бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байгаа. Эдгээр материалууд бүгд тус бүрдээ өөрөөр халж, дулаанаа хуваарилдаг. "Тефлон гадаргуу үсийг илүү намирсан, гялалзсан болгож, үс хуурайших эрсдэлийг багасгадаг. Ганц дутагдал нь үс буржгар байдлаа хурдан алддаг. Шавран бүрхүүл нэгэн жигд халдаг учир үсэнд ч бас дулаанаа нэгэн жигд хуваарилдаг. Харин турмалин бүрхүүл одоогийн байдлаар хамгийн шилдэг сонголт нь. Үсэнд гэмтэл учруулах нь харьцангуй бага бөгөөд хуурайшуулдаггүй. Турмалин халсан үедээ их хэмжээний сөрөг цэнэглэгдсэн ион ялгаруулдаг тул үүний ачаар үсэнд статик цахилгаан бий болдоггүй ба чийгшил нь алдагддаггүй" хэмээн «Москвичка» салоны үсчин Анастасия Герлинская тайлбарлалаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх