Хайх

Аниш Капурын үзэсгэлэн Ром хотод нээгдлээ

Аниш Капурын үзэсгэлэн Ром хотод нээгдлээ

Орчин үеийн урлагийн музейд

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британи, Энэтхэг гаралтай уран барималч Аниш Капур нь Тернерийн шагналт, "New British Sculpture" байгууллагын гишүүн бөгөөд орчин үеийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг юм. Хэдхэн хоногийн өмнө Марио Кодогнатогийн удирдлага дор Ромын орчин үеийн MACRO музейд Аниш Капур өөрийн шинэ үзэсгэлэнгээ нээжээ. Түүний үзэсгэлэн нийт 30 бүтээлээс бүрдэж байгаа бөгөөд "First Milk", "Internal Organs in Three Parts" зэрэг хүний дотор эрхтэнг дүрсэлсэн силикон баримлууд багтсан байна. Мөн өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй түүний толин инсталляци дэлгэгджээ.

Энэхүү үзэсгэлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 17-н хүртэл үргэлжилнэ.

цааш үзэх