Хайх

Баленсиагагийн загвараас сэдэвлэсэн архитектурын шийдэлтэй музей нээгдэнэ

Баленсиагагийн загвараас сэдэвлэсэн архитектурын шийдэлтэй музей нээгдэнэ

Дэлхийн хамгийн том дүрслэх урлаг, дизайны Виктория ба Альбертийн музейн шинэ салбар

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн том дүрслэх урлаг, дизайны Виктория ба Альбертийн музейн хоёрдугаар салбар Лондон хотод байрлах хатан хаан Элизабетийн нэрэмжит Стратфордын паркад нээгдэхээр болжээ. Виктория ба Альбертийн музей нь нэртэй үзмэрүүд болон үргэлж сонирхолтой үзэсгэлэн зохион байгуулдгаараа алдартай билээ.

Шинэ музейн зураг төслийг Ирландын нийслэл Дублин хотод байрлах O'Donnell + Tuomey барилга архитектурын компани гаргаж байгаа бөгөөд тэд барилгын дизайныг Кристобаль Баленсиагагийн урласан даашинзын загвараас сэдэвлэжээ. Тодруулбал, өнгөрсөн жил Виктория ба Альбертийн музейд "Баленсиагагийн загваруудыг рентгенээр харах нь" нэртэй үзэсгэлэн зохион байгуулагдсан ба уг үзэсгэлэнд тавигдсан нэгэн рентген зургаас бүтээлч санаа авсан байна. Загварын хаан хэмээн өргөмжлөгдсөн Кристобаль Баленсиагагийн загварууд тэгш хэм, сонирхолтой шийдэл, уран хийцээрээ алдартай байсан нь уг үзэсгэлэн гарах шалтгаан болсон юм.

Музейн захирал Тристам Хант Evening Standard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Шинэ музей уран бүтээлчдэд хамтын ажиллагааны олон шинэ боломжийг олгож, бидний урьд өмнө харж байгаагүй олон зүйлсийг таниулах болно" хэмээжээ.

Музейн шинэ салбар 2023 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөөд байна.Баленсиагагийн загвараас сэдэвлэсэн архитектурын шийдэлтэй музей нээгдэнэ (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх