Хайх

Дэвид Хокнигийн онцлох уран бүтээлүүдийг харцгаая

Дэвид Хокнигийн онцлох уран бүтээлүүдийг харцгаая

Өнөө цагийн хамгийн өндөр үнэтэй уран бүтээлч

Text: Бюро 24/7


Өнгөрсөн долоо хоногт Christie's дуудлага худалдааны ордон Нью-Йорк хотноо XX зууны нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болох Дэвид Хокнигийн уран зургийг рекорд тогтоосон үнээр зарсан билээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн худалдан авагч түүний "Уран бүтээлчийн хөрөг" бүтээлийг 90,3 сая ам.доллараар худалдан авснаар Хокни өнөө цагийн хамгийн өндөр үнэтэй уран бүтээлч болсон юм.

Дэвид Хокни нь поп-арт жанрын сонгодог уран бүтээлчид тооцогддог. Тэрбээр өөрийн бүтээлүүддээ өнгө, бүтэц, техникээр туршилт хийдэг бөгөөд зургууддаа ихэвчлэн гэр бүл, найз нөхөд, амраг, хамаатан садан, танилуудыгаа тусгаж өгдөг уламжлалтай. Алдарт уран бүтээлч амьдралынхаа ихэнх хугацааг Калифорнид өнгөрөөсөн тул түүний бүтээлүүдэд Америкийн соёл, амьдралын хэв маяг маш тод харагддаг байгаа.

"We Two Boys Together Clinging" ( Бие биесээ зуурсан хоёр хүү), 1961


"Man in Shower in Beverly Hills" (Беверли Хиллзд шүршүүрт орж буй эр), 1964


"Beverly Hills Housewife" (Беверли Хиллзийн гэрийн эзэгтэй), 1966-1967


"A Bigger Splash" (Том цалгидас), 1967


"American Collectors (Fred and Marcia Weisman)" (Америк цуглуулагчид (Фред ба Марсия Вайсман), 1968


"Mr and Mrs Clark and Percy" (Ноён ба хатагтай Кларк болон Перси), 1970-1971


"George Lawson and Wayne Sleep" (Жорж Лоусон ба Уэйн Слип), 1972-1975


"My Parents" (Миний эцэг эх), 1977


"Model With Unfinished Self-Portrait" (Дуусаагүй өөрийн хөрөгтэй модель), 1977


"Pacific Coast Highway & Santa Monica" (Номхон далайн эргийн зам & Санта Моника), 1990


"Self-Portrait with Red Braces" (Улаан татуургатай өөрийн хөрөг), 2003


"A Bigger Message" (Илүү том зурвас), 2010

цааш үзэх